ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ 6 АРГА
Хувийн мэдээллийн хулгай, санхүүгийн луйвар, зураг, мессэжээ гаднын этгээдэд алдахаас сэрэмжилж байгаа бол танд бид дараах хэдэн зөвлөгөө, аргыг танилцуулъя.
Юуны өмнө хэдэн зүйл анхааруулъя.
Хэрвээ та сэтгүүлч, нийгмийн идэвхтэн эсвэл өөрийгөө цахим халдлагад өртөх эрсдэлтэй нэгэн гэж бодож байгаа бол танд цахим орчны хамгаалалт хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн шинжээчид хандана уу. Мэдээллээ хамгаалахын тулд ямар нэг аппликэйшнд итгэхгүй байхыг хүсье.
Аль ч төхөөрөмж дээр програмын шинэчлэл хийх мэдэгдэл гар ч ирмэгц шууд шинэчилж бай. Ер нь бүхий л програмын шинэчлэл аюулгүй байдлыг бататгах үүднээс хийгддэг бөгөөд таны хувийн мэдээлэлд халдахаар завдаж буй этгээдийн орж болох бүхий л сувгийг хаах зорилготой байдаг. Программ хангамж нь маш төвөгтэй бүтэцтэй, түүнчлэн хамгаалалтад ямар нэг алдагдах нь их байдаг учраас шинэчлэлийг тухай бүр хийж байгаарай.
Аппликэйшн, системийн шинэчлэлийг автомат дээр нь тохируулах нь их оновчтой бөгөөд та гар утас, компьютер, утасны програмын системийн тохиргоо уруу орж, хийж болно.