Охид эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийн эсрэг тэрбумаараа тэмцье жагсаал
Сүхбаатарын талбай 2017 оны 3-р сарын 8
Хэрэв тэд чамайг алаагүй бол, амьдралыг чинь сүйдэлнэ.
ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХЭРЭГ
Төрийн нэр барьсан эрх мэдэл бүхий этгээдүүд хүний эрхийн төлөө тэмцэхээр зориглосон хүмүүс, хүний эрхийн хамгаалагчдыг айлган сүрдүүлж, заналхийлж, гүтгэж, дарамт шахалт үзүүлж, зүй бус харьцаж түүнчлэн хууль бусаар баривчлан хорьсоор байна. Тайван замаар тэмцсэнийх нь төлөө тэдний дуу хоолойг боомилох цаашилаад бүр амь насыг нь хөнөөх явдал гарсаар байна.
- 2015 онд дэлхий даяар 156 хүний эрхийн хамгаалагч хорих газарт болон бусад байдлаар амь насаа алджээ.
- 61 улс хүмүүсийг эрх, эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө баривчлан хорьсон байна.
- 2015 оны байдлаар 113 улс хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлажээ.
ЭСЭРГҮҮЦЭХ ЭРХ
Дэлхий даяарх олон орны засгийн газар хүний эрхийн эсрэг авж явуулж байгаа арга хэмжээний нэг хэсэг болгон хүмүүсийн тайван замаар эсэргүүцэх эрхийг удаан хугацаанд хязгаарлахыг зорьж байна.
Тэдний булхайг илчилсэн хэнийг ч болов гэмт хэрэгтэн, террорист эсвэл гаднын туршуул болгож харагдуулахыг оролддог.
ЭМНЕСТИГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ, БОДЛОГО ДАХЬ ӨӨРЧЛӨЛТ
Эмнести Интернэшнл нь 55 гаруй жилийн турш хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааныхаа улмаас баривчлагдсан хүмүүсийн эрх чөлөөний төлөө, хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох, сайжруулах, идэвхтнүүдийн гудамж талбайд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь баталгаажуулахын төлөө тэмцэж, ялалт авчирсаар байна.
-
Бид идэвхтэй үйл ажиллагааныхаа үр дүнд хүний эрхийн зөрчилд өртсөн хүний эрхийн хамгаалагчдын хэргийг судалж, кампанит ажил өрнүүлэн, тэдний өмнөөс Засгийн газруудад шаардлага хүргүүлдэг. Үйл ажиллагаанд оролцоно уу.
-
Бид Монгол дахь хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох асуудлаар ажиллаж байна.



156
Хүний эрхийн хамгаалагч 2015 онд хорих газарт нас барж, бусад байдлаар алагдсан байна.
113
Улс 2015 оны байдлаар хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлажээ.
61
Улс 2016 онд эрх, эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө хүмүүсийг баривчлан хорьсон байна.