ОХУ-ын өмнөд хэсэгт Калач-на-Дону хотын эмнэлэгт ажиллаж байсан эмч Татьяна Ревва “Ковид-19” цар тахалтай холбоотой хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол ба бусад асуудлыг илчилснийхээ төлөө шийтгэл хүлээсэн хэвээр байна. Тэрээр сахилгын шийтгэл оногдуулсан эмнэлгийн эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг нь 7-р сарын 23-нд хүлээж авахаас татгалзсан шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалджээ. Татьяна мөн эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байгаагаа 7-р сард мэдсэн юм. Дүүргийн прокурорын газраас түүний эсрэг, ялангуяа гаргасан өргөдөл гомдолтой нь холбоотойгоор гүтгэлгийн хэрэг үүсгэхгүй байх шийдвэрийг цуцалсан байна.
Хэвлэлийн мэдээ
