Танилцуулга
Энэ мэдээллийг 2020 оны 5 дугаар сард Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэг (ЭДХ)-т зориулан анхлан бэлтгэсэн. КОВИД-19 цар тахлын улмаас уг хэлэлцүүлэг 2020 оны 11 дүгээр сар хүртэл хойшлогдсон тул энэ мэдээллийг 2020 оны 7 дугаар сард шинэчиллээ. Үүнд Эмнести Интернэшнлээс цаазаар авах ял, эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа, хүний эрхийн гэрээ конвенцийг соёрхон батлах асуудлаар өмнөх ЭДХ-ээс Монголд Улсад өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэлээ.
Мөн шүүхийн хараат бус байдалтай холбоотой хүний эрхийн тогтолцоог үнэлсэн. Хүний эрхийн бодит байдалтай холбоотойгоор эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа, орон байртай байх эрх, эдийн засаг нийгэм соёлын эрх, хүний эрх хамгаалагч, дур зоргоор хорих тухайд санаа зовоох асуудал байгааг Эмнести Интернэшнл онцоллоо.