Тойм
Ялгаварлан гадуурхалт нь хүмүүсийг хэн болох, үзэл бодол, итгэл үнэмшилийнх нь улмаас бусдаас ялгаатай хандахын нэр юм. Энэ нь хүн болохын хувьд үнэхээр сэтгэл өвтгөм явдал.
Бид бүгд арьс өнгө, үндэс угсаа, нийгмийн давхарга, шашин шүтлэг, итгэл үнэмшил, хүйс, хэл, бэлгийн чиг хандлага, нас, эрүүл мэнд болон бусад байр сууриас үл хамааран тэгш эрх эдлэх эрхтэй байдаг. Гэвч нийгмийн олонхиос өөр болж төрснөөр цөөнх болж ялгаварлагдаж, бусдын хэрцгий харьцааны улмаас зовж буй хүмүүсийн талаар зүрх зүсэм түүхийг бид багагүй сонсдог.
Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаа ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд үндэслэгдсэн байдаг. Бид дэлхийн цөөнхийн бүлгүүдтэй хамтран ажиллаж ялгаварлан гадуурхсан хуулийг өөрчлүүлэн, эрх нь зөрчигдөж буй хүмүүсийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Бидний ажлын бүтээмж амттай байдаг ч гашуун байх тохиолдлууд байдаг. Тухайлбал Мороккогийн парламент хүчингийн хэрэг хийсэн этгээд хүчиндүүлсэн эмэгтэйгээ өөртэй нь гэрлэхийг хүчлэн, хэрвээ гэрлэчихвэл гэмт хэргээс зайлсхийдэг байсан хуулиа 2014 онд өөрчлөлт оруулсан. Гэвч энэ нь Амина Филали болон түүний уй гашууд автсан гэр бүлийн хувьд хоёр жилийн дараа буюу хэтэрхий оройтсон байв. Тэрбээр 2012 онд өөрийг нь хүчирхийлсэн этгээдтэй хүчинд автан гэрлэх болсныг тэвчилгүй өөрийгөө егүүтгэжээ.

Амина Филалигийн төлөө нэгдсэн тэмцэгчид, Мороккогийн Парламентын гадаа, 2012 оны 3-р сарын 17-нд
Асуудал
Юу бусдыг ялгаварлан гадуурхахад хүргэдэг вэ
Хэрэв та бусдыг өөрөөсөө дор хэмээн үзвэл тухайн хүний эрхийг үгүйсгэж буй хэрэг юм. Гэвч яагаад ийм зүйл тохиолддог вэ? Ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэр нь танин мэдэх, ямарваа нэгэн нийгмийн бүлгийг тодорхойлох гэсэн ойлголтонд үндэслэгддэг. Энэ нь үл тоомсорлох, цаашлаад үзэн ядахад хүргэнэ.
Зарим засгийн газар ёс суртахуун, шашин шүтлэг, үзэл суртал зэрэг ойлголтууддаа ялгаварласан утга санаа нээлттэй тусгаж өгөх байдлаар эрх мэдэл, байрь сууриа бэхжүүлдэг. Тэр бүү хэл олон улсын хуулийг зөрчин Үндсэн хуульдаа тусгах замаар эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарладаг. Эрх баригчид ядуу, уугуул нутгийнхан, хар арьстай гэх үндэслэлээр зарим бүлгүүдийг гэмт хэрэгтэн болох өндөр магадлалтай хэмээн үздэг.
Заримдаа хүмүүсийг зүгээр л ижил хүйстэн болохоор нь буюу хэн, ямар хүн болохоос нь хамааран шууд буруутгадаг. Ажил олгогчид өгсөн даалгаврыг гүйцэтгэхэд огт шаардлагагүй байсан ч эх хэлний өндөр түвшний мэдлэгтэй байхыг хүсдэг гэх зэргээр шууд бусаар ялгаварлах нь бий.
Цагаачлалд үзүүлэх хүмүүсийн хариу үйлдэл нь үзэн ядалт, гадныхныг үзэн ядахад чиглэж дэлхийн олон улс оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь улам бүр газар авч байна.
Эмнести Интернэшнлийн уриалга
Эмнести Интернэшнлийн зүгээс засгийн газруудыг:
- Ялгаварлан гадуурхсан хууль тогтоомжуудыг халж, ийм асуулдаар баривчлагдаж хоригдсон хэнийг ч суллах
- Хэн гэдгээс нь үл хамааран бүх хүнийг хүчирхийллээс хамгаалах
- Ялгаварлан гадуурхалтын суурь шалтгааныг арилгах механизм, бий болгон шинэ хуулиудыг батлах
- Шууд удирдах –хүмүүсийн ялгаварлан гадуурхсан итгэл үнэмшлийг улс төрийн зорилгоор хэзээ ч ашиглаж, дэвэргэхгүй байх
Асуудлыг нарийвчлан авч үзвэл
Зарим тохиолдолд хуулиуд хүмүүсийг шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, арьсны өнгөнөөс үүдэн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, эсвэл дайралтаас хамгаалах баталгаа болж чаддаггүй.
Эмэгтэйчүүд болон охид
Эмэгтэйчүүд болон охидын түүх ялгаварлан гадуурхах хэлбэрийг жинхэнэ утгаар нь харуулдаг.
Таны төсөөлж байгаагаас ч олон газарт эмэгтэйчүүдийг 2-р зэрэглэлийн иргэд хэмээн үзсэн хуулиуд байдаг. Тийм улс орнуудад эмэгтэйчүүд хүссэнээрээ хувцаслах (Саудын Араб), эсвэл оройн цагаар ажиллах (Хятад, Латви, Мадагаскар) эрхгүй байдаг. Ялгаварлан гадуурхсан хууль нь эмэгтэйчүүдийн гэрлэх, салах, дахин гэрлэх (Афганистан, Малайз, Нигер, Судан гэх мэт) эрхийг хязгаарлаж, гэр бүлийн амьдралд нь оролцдог.
Ялгаварлан гадуурхалт нь дан ганц тэгш эрхийн асуудлыг хөндөх бус аюул заналхийлэл, хор хөнөөлийг бий болгодог.Төр нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хувийн болон гэрийн бүлийн асуудал хэмээн үзвэл уг хүний эрхийн ноцтой зөрчин, үл тоомсорлож байна гэсэн үг юм.
Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт нь арьс өнгө, үндэс угсаа, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, нийгмийн бүлэг, нас зэргээс хамааран олон давхар алагчлалыг бий болгож улам эмзэг болгодог. Хүний эрхийн хамгаалагч Банвари Дэви Энэтхэгт язгууртны давхаргын гэх 5 залуугийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд 2 жилийн дараа язгууртан гаралтай залуус дорд гаралтай эмэгтэйг хүчирхийлэх учиргүй тул уг явдал тохиолдсон байх боломжгүй хэмээн шүүх үзжээ.
Ялгаварлан гадуурхалттай тэмцэхэд бидэнд туслаарай. Хүний эрхийг хамгаалж буй хэдэн сая хүмүүстэй нэгдээрэй.
ЯГ ОДОО ЭМНЕСТИГИЙН ГИШҮҮН БОЛООРОЙ.