Ногоон давалгаа/ The Green wave /
2018 онд хэдэн зуун мянган охид, эмэгтэйчүүд үр хөндөлтөд оногдуулж буй ял шийтгэлийг халах мөн аюулгүй үр хөндөлтийн орчинг хүртээмжтэй болгохыг Аргентины хууль тогтоогчдоос шаардсан юм. Эдгээр эмэгтэйчүүд нь томоохон кампанит ажлын нэгэн хэсэг байсан бөгөөд Аргентины Эмнести Интернэшнл болон бусад Төрийн бус байгууллагуудыг төлөөлөн өөрчлөлтийн төлөө ийнхүү нэгдээд байгаа юм. Аргентин дахь хууль ёсны аюулгүй үр хөндөлтийг дэмжих зорилготой “Ногоон давалгаа” нэрээр олонд танигдсан зоримог хөдөлгөөний долоон эмэгтэй өөрсдийн байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.
Ноелия Гароне /31 настай, хүний эрх хамгаалагч, хуульч/

“Бид зөвхөн урагшаа тэмүүлэх ногоон үзэсгэлэнтэй түрлэг байсан юм.”
2018 оны 08-р сарын 08нд болсон үр хөндөлтийн талаарх санал хураалт Сенатад болсон нь түүхэнд тэмдэглүүштэй сэтгэл хөдөлгөм зүйл байлаа. Хэдийгээр тэр өдөр мянга мянган эмэгтэйчүүдийн хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй боловч чухамдаа бодит нэгдлийг харуулсан ач холбогдолтой зүйл болсон юм. Бид зогсолтгүй урагшилж буй, үр хөндөлтийг хууль ёсны болгох үзэсгэлэнтэй ногоон түрлэг мэт өөрсдийгөө мэдэрч байсан учраас унагасан сүүлчийн нулимс минь гунигтай байсангүй. Бид Үр хөндөлтийг хууль ёсны болгох болно, хамгийн гол нь ногоон түрлэгтэй хамт байх хэрэгтэй.
Жастина Де Пиеррис /15 настай, сурагч /

“Нийгэмд асуудлыг гарган тавих мөн өөрчлөлтийг эрэлхийлэхээ хэзээ ч битгий зогсоо”
Үр хөндөлттэй холбоотой хуулийн хэлэлцүүлгийн үеэр би энэхүү тэмцэл нь дан ганц гудамжинд жагсаад ололт амжилт олохгүй гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо ярилцснаар илүү үр дүнд хүрэх боломжтой гэдгийг ойлгосон юм. Мөн үргэлж тантай санал нийлэх хүмүүстэй уулзахгүй.
2018 оны 08-р сарын 08 ны Аргентиний Сенатад болсон хэлэлцүүлгийн үеэр би Үндэсний Конгрессийн урд болсон жагсаалд оролцсон юм. Надтай ижил зорилго дор нэгдэж тэмцэж байгаа олон хүмүүстэй байх үнэхээр сайхан байсан.
Хэрвээ та өөрийн болон бүхий л эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулья гэвэл нийгэмд асуудлыг тавих мөн өөрчлөлтийг эрэлхийлэхээ хэзээ ч битгий зогсоо.
Мариана Ромеро /54 настай, эмч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, Улс, нийгмийг судлах төвийн судлаач (CEDES)/

“Энэ нь шийдвэрлэх мөч болж байна.”
Би эсэргүүцэлийн жагсаалд хүүгийнхээ хамтаар оролцсон юм. Ингэснээр яагаад үүнийг хийж байгааг ойлгож эхэлсэн. Тэнд надтай адилхан хүүхдүүдтэйгээ хамт жагсаж буй эмэгтэйчүүд байсан. Хэдийгээр ноцтой нөхцөл байдлыг энэхүү эсэргүүцэл үүсгэсэн байж болох ч бид хамтдаа цугларч нэг нэгнийгээ харж байсандаа аз жаргалтай байсан юм.
Аргентины үр хөндөлтийн тухай хууль шийдвэрлэх мөчид ирээд байна. Бид богино хугацааны тэмцэл эхлүүлээгүй учраас үүргэвчийнхээ ногоон алчуур болон гар цүнхээ хаяхгүй.
Паула Маффиа /35 настай, дуучин/

“Ногоон алчуур бол бидний бэлгэ тэмдэг”
Энэ бол ядагдал биш. Хэдийгээр хууль батлагдаагүй ч, бид тэмцсэнээр илүү олон боломжуудыг нээж байна. Ногоон алчуур түгэж эсэргүүцэгчдийн шинэ бэлгэ тэмдэг болсон. Үр хөндөлтийн тухай хууль зайлшгүй яригдах ёстой зүйл бидэнд ухрах зам байхгүй. Ухрах зам байхгүй.
София Новилло Фунэс /32 настай, Аргентины Эмнести Интернэшнлийн төслийн залуу ажилтан/

“Хүн бүр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө нэгдэж болно.”
Бид зохион байгууллалттай байснаараа өөрсдйигөө аврах юм. Надад тохиолдож байсан хамгийн сайхан зүйл бол Феминизм юм. Бидний амьдарч байгаа энэ Ардчилал биднээр төлөөлөгдөж мөн бидний дуу хоолой хүчгүйгээсээ болж бусдад хүрэхгүй юм бол энэ бол ардчилал биш.
Үр хөндөлтийн хуулийн хэлэлцүүлгийн дараагаар феминист сэдэв нь илүү өргөн хүрээг хамрах болсон. Залуучууд кафед энэ талаар ярилцаж байсан нь миний хувьд өмнө тохиолдож байгаагүй ховор зүйл байсан. Ганцаараа эсвэл олуулаа байхаас үл хамааран энэхүү феминист хөдөлгөөн нь хүн бүрт үргэлж нээлттэй.
Флоренциа Маролакис /Оюутан, Аргентиний Эмнести Интернешнлийн залуу гишүүн/

“Бидний бүтээсэн ахиц дэвшилийг үгүйсгэж болохгүй.”
Би нэг эрэгтэй дүүтэй. Хэдийгээр би түүнээс эгч боловч ч тэр аливаа нэг зүйл хийх зөвшөөрлийг хамгийн түрүүнд авдаг. Намайг 9 настай байхад надад шинэ дугуй бэлэглэсэн юм. Би гадаа дугуйгаа унамаар байсан боловч аав ээж маань “Үгүй ээ, болохгүй чи эмэгтэй хүүхэд учраас ямар нэг зүйл тохиолдоно” гэж хэлж байсан. Би тэднийг яагаад надад тэгж хэлснийг ойлгоогүй. Тэр үед би их бухимдаж байсан боловч цаг хугацаа өнгөрсөнөөр би тэдний буруу биш байсныг ойлгосон юм. Тэд үнэхээр их эмээж байжээ.
Би феминист хүн. Феминисмийн тухай ойлголт болон энэ нь яагаад ийм чухал зүйл болохыг бид өдөр тутмын амьдралаасаа харсаар ирсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд илүү илэрсээр байна. Энэхүү эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд баярлалаа. Бидний бүтээсэн ахиц дэвшилийг үгүйсгэж болохгүй.
Яридбелл Лицон Родригес /26настай, Цахим сүлжээний менежер, сэтгүүлч Аргентинд амьдарч буй Венесуэль эмэгтэй/

Би ийм зүйлийг өмнө нь хэзээ ч мэдэрч байсангүй..
Би Венесуэлиэс ирсэн хүн, тэнд хэн ч үр хөндөлтийн талаар ярилцдаггүй. Энэ бол зүгээр л тойрч суугаад буу халдаг сэдэв биш. Би бие биенийгээ дэмжиж нэгнийхээ төлөө тэмцэж нэгдэж чаддаг гайхалтай эмэгтэйчүүдээр дүүрэн хотод байна. Энэ хөдөлгөөн энд болж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм утга учиртай зүйл юм. Үүнийг хэлж буй шалтгаан нь би өөрийн улсдаа ч гэсэн үүнийг бий болгохыг хүсч байна.
Тэр өдөр миний хувьд…. Хэзээ ч өмнө нь мэдэр ч байгаагүй тэрхүү зүйл..
Эх сурвалж: www.amnesty.org