Хүн төрөлхтөн хэдэн арван мянган жилийн турш түүх өгүүлсээр ирсэн. Харин өнөөдөр түүх өгүүлэх олон хүчирхэг аргуудын нэг бол кино урлаг билээ. Кинонд биднийг бас нэгэн хийсвэр ертөнцөд аваачих хүч байдаг, All the President’s Men дээр гардаг шиг 2 сэтгүүлч Ерөнхийлөгчийн авилгын хэргийг улайран мөрддөг талаар, эсвэл Rabbit Proof Fence дээр гардаг шиг гэр бүлдээ эргэн очихын тулд 3 нутгийн уугуул охид 2400км-ийн амь өрссөн аялалд гардаг талаар харуулах зэргээр кино биднийг аливаа үйл явдал, соёлыг илүү сайн ойлгоход тус болдог.
Хэдийгээр кино бидэнд бодит амьдралаас зугтах боломж олгодог ч нөгөө талаараа биднийг эргэн тойрон дахь ертөнцөө илүү танин мэдэхэд тус болж, оюуны мэдлэгийг нэмэгдүүлж, сониуч занг сэргээж өгдөг билээ. Хэрэв та томоохон асуудлуудын учрыг олох гэж байгаа бол энэхүү хүний эрхийн талаарх шилдэг кинонуудыг үзээрэй. Эдгээр нь бүгд киноны онлайн сүлжээ хуудсуудад тавигдсан байгаа аж.
1. Mabo, ABV iView 2012
Эдди Каоки Моба хэмээх Австрали улсад уугуул хэмээх нэрийн зарчмыг бий болгохын тулд кампанит ажил явуулдаг Торрес Стрэйт арлын нэгэн иргэний талаарх бүрэн хэмжээний намтарчилсан кинонд Австралийн нэгэн зовлонт түүхийг хөндөх болно. Мабогийн шүүхээс 20 жилийн дараа, 1967 оны бүх нийтийн санал асуулгаас хойш 50 жилийн дараа нутгийн уугуул иргэдэд Австралийн тооллогод тоологдох эрх олгодог ба Австралийн анхны хүмүүсийг үндсэн хуулиар хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлж өгөх нь тулгамдсан асуудал аж. Рейчл Пөркинсийн найруулсан Мабо кино нь таныг түүхийн чухал хэсэг уруу чиглүүлж өгөх болно.
2. Beasts of No Nation, Netflix 2015
Дийлэнх нь 8 настай хэдэн зуун мянган хүүхдүүдийг дэлхий даяар болж буй зэвсэгт мөргөлдөөнд цэрэгт татан байлдуулдаг. 2005 оны мөн адил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь иргэний мөргөлдөөн, хүчирхийлэл, хүнлэг бус байдал, хүүхдийн хүчирхийллийн харгис хэрцгий ертөнцийг бодит мэт харах нүдийг нээж өгчээ. Киноны зарим хэсэг маргаан дагуулдаг хэдий ч энэ бол яалт ч үгүй үзэх хэрэгтэй хүчирхэг кинонуудын нэг юм.
3. I am Slave SBS on Demand 2016
“Би бол боол” хэмээх энэхүү кино нь бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд өнөө үеийн боолчлолын үнэн төрхийг харуулсан кино юм. Мэлиа 12 настайдаа төрөлх нутаг Суданд боолчлолд зарагдаж 6 жилийн дараа Лондонд боолчлогддог. Энэхүү кино нь өнөөдрийг хүртэл боолчлол байгаа нь юунаас үүдэлтэйг харуулсан бөгөөд хэдийгээр энэхүү киноны үнэн түүхээр Мэлиа эцэст нь эрх чөлөөтэй болдог ч, Британид 5000 гаруй боол ажилчид байдгийг үзэгчдэд сануулж өгсөн юм.
4. Biutiful SBS on Demand 2010
Энэхүү киног Оскарын шагналт найруулагч Алехандро Гонзалез Инарриту (Alejandro González Iñárritu)-ийн найруулж мөн кинонд Оскарын шагналт жүжигчин Хавьер Бардем дүр бүтээжээ. Хэдий төгс кино биш ч Бардем-ын жүжиглэлт нь хүний наймаа, ядуурал, Барселонагийн доод ертөнцрүү үзэгчдийг оруулан гайхшруулах болно.
5. Dukhtar Netflix 2014.
Энэхүү шагналт Пакистаны кино 10 настай охиныхоо цэргийн дарангуйлагч, бараг өвөө нь байхаар хөгшин хүнтэй хийх гэрлэлтийг зогсоохийн тулд амиа золиосолж буй ээжийн тухай өгүүлнэ. Dukhtar (Пакистан хэлнээс “охин”(daughter) хэмээн орчуулагдана) нь бага насны хүүхдийн гэрлэлт, хүндэтгэлтэй аллага, эмэгтэйчүүдийн цөөнхийн эрх эдлэдэг, эрэгтэйчүүдийн эрх давамгайлсан нэгэн ертөнцийг харуулах болно.
6. Pride Denty Direct 2014
Шүүмжлэгчдийн Billy Elliot болон The Full Monty-д олон түмний сэтгэлийг татдаг бүтээл хэмээн тодорхойлсон энэхүү кино нь Их Британид 1984 оны уурхайчдын ажил хаялтын үеэр Уэльсийн уул уурхайн нийгэмлэгийн түүхийн талаар өгүүлжээ. Нэгэн ижил хүйстнүүдийн бүлгэмийн идэвхитнүүд зовж буй уурхайчдын гэр бүлүүдэд мөнгө олж өгөхөөр шийддэг бөгөөд тэд хамтдаа байснаар ямар хүчтэй болохыг харуулдаг. Энэхүү кино нь таныг хөгжөөж бас урам зориг өгөх болно.
7. Selma iTunes 2015
The Guardian-ы тодорхойлсноор “Сэтгэл өвтгөм бас Урам өгсөн” Selma кино нь 1965 онд Мартин Лютер Кингийн сонгуулийн тэгш эрхийн 3 сарын үргэлжилсэн тэмцлийн талаар өгүүлнэ. Уг кино нь арьс өнгөний ялгаатай байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн ноцтой асуудлуудыг хөндөх бөгөөд Кинг-ийн тэгш эрхийн мөрөөдлөөс “I have a dream” speech бид хэр хол байсныг сануулах болно.