9-р сарын 20 болон 27-ны өдрүүдэд Дэлхийн Уур амьсгалын Өөрчлөлтэй тэмцэхээр 117 орны 2,500 гаруй арга хэмжээ зохиогдсон билээ. Эмнести Интернэшнлийн 2019 оны “Үзэл санааны элч ” төлөөлөгч Грета Тунберг болон бусад залуу манлайлагчид эдгээр арга хэмжээнүүдэд оролцсон юм.
Бид уур амьсгалын өөрчлөлт, яагаад үүний төлөө тэмцэх ёстой 5 шалтгааныг дор дурдаж байна.
#1 Энэ бол чиний эрх
Та хэдэн настай байхаас үл хамааран өөрийн дуу хоолойгоо бусдад хүргэн, тайван замаар эсэргүүцэл илэрхийлэх эрхтэй. Хүн бүр уур амьсгалын төлөөх тэмцэлд дуу нэгтэйгээр оролцох ялангуяа бидэнд тулгараад буй хойшлуулшгүй аюул гамшигт нөхцөл байдлын эсрэг тэмцэлд гар бие оролцох хэрэгтэй.
#2 Аюулгүй ирээдүй
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний хойч үед аюул занал бүхий ирээдүй хүлээж байна. Сая сая хүмүүс хэдийнээ цаг уурын гамшигт өртөөд байгаа нь удаан хугацаанд Сахарын Африкт үргэлжилсэн гачиг түүний улмаас Зүүн Өмнөд Ази, Карибын тэнгисийг хамарсан халуун орны шуурга мөн Европ дахь температурын/агаарын хэм өсч байгаагаас харж болно. Бүхий л судлаачид хэлэхдээ засгийн газруудын түргэн хугацаан дахь шуурхай бодлогогүйгээр уур амьсгалын энэхүү нөхцөл байдал улам бүр дордох юм.
#3 Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхтэй салшгүй холбоотой
Хүний эрх нь уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай. Учир нь энэхүү сүйрэл нь дан ганц хүрээлэн буй орчин биш бидний хэрхэн эрүүл амьдрахтай холбоотой асуудал болоод байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний оршин тогтнох байдалд заналхийлж байгаагаас гадна бидний амьдрал, эрүүл мэнд, хоол хүнс, усны хангамж, орон байр зэрэг хэдийнээ хүний үндсэн эрхүүдийг хөндөж буй нөхцөл байдал болоод байгаа бөгөөд ядууралд хамгийн ихээр хүмүүсийг өртөөгөөд байна. Засгийн газрын дорвитой арга хэмжээ авахыг хүлээх тусам асуудал шийдэгдэхэд улам бүр хэцүү болсоор байна. Тэгш бус байдлыг бууруулах биш харин нэмэгдүүлэх эрсдэлтэй болоод байгаа юм.
#4 Бид илүү их зүйлийг хийхийн тулд эрх баригч нартай хариуцлага тооцох ёстой
Хамгийн сүүлд гаргасан засгийн газруудын амлалтууд өнөөг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа бөгөөд 2100 он гэхэд дэлхийн дулаан аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 3 хэмээр нэмэгдэхэд хүргэж байна. Бид эрх баригч нарт уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалдаг судлаачдын зөвлөсний дагуу 2010 оноос 2030 он хүртэл дулааны хэмийг бууруулахыг, 2050 он гэхэд тэглэх үүрэг өгч, хариуцлага тооцон шаардах хэрэгтэй.
#5 Бид хамтдаа тэмцвэл өөрчлөлтийг бүтээж чадна
Грета Тунберг болон FFF (Freedom For Friday)-Ирээдүйн төлөөх баасан гариг хөдөлгөөний залуу тэмцэгчид бидэнд олуулаа байвал ямар хүчтэй байдгийг харуулж байна. Бид хамтдаа хүний эрхийн төлөө тэмцэхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Бүтээлч шийдэмгий байдлаар сурагчид дэлхий дахин дахь улс төрчид болон эрх баригчдад уур амьсгалын хямралтай нүүр тулаад буй хүний эрхийг хамгаалахын тулд тэдэнд юу хийх ёстойг хэлж өгч байна.
Эх сурвалж: www.amnesty.org