Бичсэн: Залуучуудын Дэлхийн багийн зохицуулагч Анна Рогуски
1.ТЭД БҮТЭЭЛЧ
Залуучуудын багийн манлайлагчид дан ганц Эмнести дотроо бус мөн бусад газар ч ажилдаа бүтээлчээр ханддаг билээ. Чили улсын залуу манлайлагч Карин дизайны чиглэлээр суралцдаг. Тэрээр Испани, Англи хэл дээр кампанит ажлынхаа зураг төслийг зохиодог мөн өөрсдөө дизайны чиглэлээр суралцдаг. Тэрээр Испани, Англи хэл дээр кампанит ажил Залуучуудын дэлхийн багийн логог урлаж, энэ нь футболк, цүнх наалтан дээр тавигдсанаас гадна хууль ёсны, аюулгүй үр хөндөлтийн талаарх зураг нь сэтгүүлийн нүүр хуудсанд тавигдсан билээ. Мөн Ганын Эмнести Интернэшнлийн Белинда өөрийн зурагт сэтгүүл зүйн мэдлэг, ур чадвараа ашиглан залуучуудын зуны сургалтын талаар богино хэмжээний видео бичлэг хийдэг байна.
2. ТЭД 15-ААС ДЭЭШ ХЭЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ЯРЬДАГ
Багийн гишүүд өөр хоорондоо 15 төрлийн хэлээр ярьж чаддаг. Афганистан улсын Паштана нийт зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг (Пушту, Англи, Дари, Фарси, Урду, Хинди) бол Мароккогоос Икрам нь Англи, Франц, Араб хэлээр чөлөөтэй ярьдаг.
3. ТЭД (ТААМАГЛААГҮЙ) ШАГНАЛУУДЫГ ХҮРТДЭГ
Залуу манлайлагч Ману Филиппиний Эмнести Интернэшнлийн Ерөнхий чуулганы эв нэгдлийн үдэш дээр хөдөлмөрийн эрхийн асуудлаар ажилладаг зохиолч, гэлэнмаа Стелла эгчдээ чирэгдэн очихдоо "Tina head-Turner’ " шагналыг хүртжээ. Бас Канадын Эмнести Интернэшнлийн залуу манлайлагч Шауна саяхан Олон Улсын Мөсөн Луу Усан Онгоцны Наадмын хүрэл медаль хүртжээ.
4. ТЭД ҮЙЛ ХЭРГЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ГАРААРАА ХИЙДЭГ
Хичээл, ажлаасаа гадна тэд өөрсдөө арга хэмжээ зохион байгуулдаг.. Английн залуу манлайлагч Жеймс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ажилладаг идэвхтэн бөгөөд нүүрсний уурхайн асуудлыг биечлэн гаргаж тавьсан байна. Португалийн залуу манлайлагч Мариана нь загварын салбарын хүний эрх дэх нөлөөллийн асуудлыг хэрэглэгчдэд мэдээлэх, тогтвортой хөгжих өөр хувилбар гаргах цахим талбар бий болгосон байна.
5. ЭРЭЛ ХАЙГУУЛ, АДАЛ ЯВДАЛ ТЭДНИЙГ ХУРЦАЛДАГ
Германы залуу манлайлагч Кристоф сургуулиа төгссөний дараа Перугийн Лима хотод нүүж очин тус нутгийн хүний эрхийн бүлэгт нэгдсэн. бол Англи улсын манлайлагч Жеймс ихэнх цагаа дугуй унан өнгөрөөх дуртай бөгөөд Шотландын эрэг дагуух алслагдсан арлуудын цуглуулга болсон Outer Hebrides дээгүүр явах илүү дуртай ажээ.
6. ТЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ
Энэ баг нь олон эмэгтэй гишүүдтэй төдийгүй эмэгтэйчүүдийн болон охидын эрхийн төлөөх тэмцэгчид билээ. Өмнөд Африкийн залуу манлайлагч Лехлогоноло сургуулийнхаа хотхоныг үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангах “Worth Bleeding For” гэх кампанит ажлыг эхлүүлжээ. Сургуулийн Эмэгтэйчүүдийн хороо арга хэмжээ авахаас татгалзсан тул Лехлогоноло үндэсний телевизэд ярилцлага өгсөн юм. Кенийн залуу манлайлагч Сандра Антропологийн сургуулийнхаа Оюутны Холбооны даргаар сонгогдож эрчүүд давамгайлсан улс төрд олонхийн саналаар анхны нарийн бичгийн дарга болсон байна.
7. ТЭД ТӨРӨЛ БҮРИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН
Тийм ээ, тэд хүний эрхийн талаар их юм мэднэ, гэхдээ тэд бас өөрсдийнхөө ажил болон сурлагадаа маш сайн анхаардаг. Ману хүн хүч дутуу, хэт их ачаалалтай ажилладаг эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр хямд үнэтэй био-эмийн төхөөрөмж боловсруулах эмнэлгийн технологийн салбарт ажилладаг. Харин Хонконийн залуу манлайлагч Жэймэ нь хуулийн сургуулийн оюутан бөгөөд стратегийн өмгөөллийг илүү сонирхдог.
8. ТЭД ОЛОН ТАЛТ БАЙДАЛД ИТГЭДЭГ
Багийн гишүүд бүхий л төрлийн залуучуудыг Эмнестигийн үйл ажиллагаа бүрт оролцуулахыг хүсдэг. Непалын эмнести интернэшнлийн залуучууд хариуцсан ажилтан Гаурав саяхан Непалын баруун хязгаарын бүс нутгаар аялж, Тару уугуул иргэдийн залуучуудын сүлжээг анх байгуулахад нь туслаж, тэдний дуу хоолой бас сонсогддог гэдгийг харуулсан юм.
9. ТЭД ДЭЛХИЙ ДАЯАР ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙГ ТӨЛӨӨЛДӨГ
Гишүүд дэлхийн өнцөг булан бүрд болж буй томоохон арга хэмжээнд Эмнестиг төлөөлөн ордог байна. 2018 онд АНУ-аас ирсэн Вибха, Нидерланд дахь "One Young World " арга хэмжээнд оролцож, Хүний эрх хамгаалагчдын асуудлаарх панел хэлэлцүүлгийг удирдан явуулсан бол, Герман улсын залуу манлайлагч Кристоф Берлинд болсон "Дэлхийн Хэтийн Төлөв" арга хэмжээнд оролцож, үе хоорондын хамтын ажиллагааны талаархи семинарыг хөтөлсөн байна..
10. ЮУ Ч ТЭДНИЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙГ ЗОГСООХГҮЙ.
Үүрэг, хариуцлага болон туулах зам хэр их байсан ч Залуучуудын дэлхийн багт нөлөө үзүүлэхгүй! Ливан улсын залуу манлайлагч Мариа бүхэл зуны турш найзуудтайгаа жагсаал цуглаанд оролцсон бөгөөд энэ нь түүний амьдралыг өөрчилсөн гэжээ. Өмнө жил Чилийн залуу манлайлагч Карин хэсэг идэвхтний хамтаар "Сураггүй Алга Болсон Хүмүүсийн Хамаатан Садны Холбоо"-ноос зохион байгуулагдсан үйл ажиллагаанд оролцохоор хэдэн зуун миль газрыг туулан тус улсын хойд элсэн цөл рүү аялсан байна. Тэд 25$-оор онгоцонд сууж, онгоцны буудал дээр шөнийг өнгөрөөсөн нь Карины хувьд хамгийн мартагдашгүй үйл явдлын нэг байсан юм.
Эх сурвалж: www.amnesty.org
For more information about the Global Youth Collective, please contact the Global Youth Team at This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it..