Хүндэт Эмнестигийн гишүүн залуучууд аа,

2013 оны Ази Номхон Далайн Залуучуудын Бүсийн Сүлжээний элчингээр Чөлөөт бүлгийн гишүүн Ган-Эрдэнэ шалгарч, Өөрчлөлтийн төлөөх залуусын багийн ахлагч болоод байна.

Та бүхэн Залуучуудын сүлжээний багийн гишүүн болохыг хүсч байвал ganaa_618@yahoo.com, members@amnesty.mn хаягаар бүртгүүлнэ үү.

www.amnesty.mn Залуучууд
Оюутан, залуучуудын бүлэгт нэгдэх клуб байгуулах нь

ЭИ байгууллагынхаа бүхий л түвшинд залуусыг нэгтгэж, орон нутгийн түүнчлэн дэлхий нийтийн түвшинд үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, бүх нийтийн хүний эрхийн үнэ цэнийг хадгалахад залуусыг татан оролцуулж, хүний эрхийг хамгаалахад залуучуудыг оролцуулснаараа ЭИ хүний эрхийн үр нөлөөгөө нэмэгдүүлэх болно.

Найз нөхөд, хичээл сургууль, ажил төрөл, мэргэжлийн  худалдааны борлуулагчаас авахуулаад залуусын мөнгө, цаг, анхаарлыг татах зүйл мундахгүй.

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд тэднийг олон улсын болоод орон нутгийн хүрээнд хүний эрхийг хамгаалах ариун үйлст татан оролцуулахын тулд ЭИ ажилласаар ирсэн билээ.

Залуучууд гэдэг бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг тэр тусмаа хүний эрхийг хамгаалах үйлст онцгой хувь нэмрийг оруулж чадах нийгмийн томоохон хүчтэй бүлэг юм. Залуучуудын санаа бодол хүсэл сонирхолыг тусгаж чадаагүй аливаа нийгэм, байгууллага төгс ардчилсан байж чадахгүй. Тэр тусмаа манайх шиг залуучуудын орны хувьд залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа  татан оролцуулж хамтран ажиллах нь бид бүхний ойрын болоод хэтийн төлөвлөгөөний чухал хэсэг юм.

МЭИ-ийн үндсэн нэгж нь бүлэг мөн. ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ-ийн олон улсын ба үндэсний дүрэм, хөтөлбөр, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, мэргэжил, ашиг сонирхол, нас хүйс, нутаг дэвсгэрийн зарчмаар нэгдсэн 10-аас доошгүй гишүүнтэй хэсгийг бүлэг гэнэ.

Бүлэг нь дотроо гишүүдийн сонирхол байршил үйл ажиллагааны онцлогоос хамааран баг, клуб, хэсэгтэй байж болно.

Дараахи газрын зураг дээр таньтай хамгийн ойр байрлах Оюутан, сурагчдын бүлгийн харъяа клубын ахлагч нарт и-мейл бичэхэд л хангалттай.
Та үйл ажиллагааны клубыг олж чадахгүй байвал бидэнтэй холбогдон өөрөө ч клуб үүсгэх боломжтой юм.

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, ЕБС ДЭЭРХ ОЮУТНЫ КЛУБ



Эмнести Интернэшнлийн бүлэг, клубт нэгдсэнэээр цагийг зугаатай өнгөрүүлж, туршлага хуримтлуулаад зогсохгүй нийгмийн бүхий л хүрээний хүмүүстэй хамтран ажиллаж хүний эрхийн төлөө тэмцэх боломжийг танд нээж өгнө.

Таны их, дээд сургууль, ЕБС дээрх оюутны клубууд нь хүний эрхийг хамгаалахад танд туслана. Эмнести Интернэшнлийн болон кампанит ажлуудын тухай анхан шатны мэдээллийг энэхүү клубээс авах боломжтой

Бүлгүүдийн хаяг:

Эмнести-OТИС хуульч оюутны клуб
Email: OTISAmnesty@gmail.com

Эмнести-ХЗС оюутны клуб
Email: LawclubAmnesty@gmail.com

Эмнести-Шихихутуг хуульч оюутны клуб
Email: shihihutugAmnesty@gmail.com

Эмнести- НШУИС оюутны клуб
Email: SocietyAmnesty@gmail.com

Эмнести-БС оюутны клуб
Email: businessAmnesty@gmail.com

Орчуулагч оюутан клуб
Email: UActionAmnesty@gmail.com

Эмнести-МҮИС оюутны клуб
Email: NationalAmnesty@gmail.com

Cурагчдын бүлгийн харъяа клуб болон бусад бүлэгт нэгдэхийг хүсвэл http://amnesty.mn/mn/join элсэх хэсэгт хүсэлтээ илгээн “Эмнестид тавтай морил” шинээр элссэн гишүүд дэмжигчдэд байгуулагын бүтэц зохион байгуулалт, кампанит үйл ажиллагааны талаар танилцуулах уулзалтанд оролцож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.