Хүндэт Эмнестигийн гишүүн залуучууд аа,

2013 оны Ази Номхон Далайн Залуучуудын Бүсийн Сүлжээний элчингээр Чөлөөт бүлгийн гишүүн Ган-Эрдэнэ шалгарч, Өөрчлөлтийн төлөөх залуусын багийн ахлагч болоод байна.

Та бүхэн Залуучуудын сүлжээний багийн гишүүн болохыг хүсч байвал ganaa_618@yahoo.com, members@amnesty.mn хаягаар бүртгүүлнэ үү.

www.amnesty.mn Залуучууд
Манлайллын сургалт

Залуучууд гэдэг бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг тэр тусмаа хүний эрхийг хамгаалах үйлст онцгой хувь нэмрийг оруулж чадах нийгмийн томоохон хүчтэй бүлэг юм.

Залуучуудын санаа бодол хүсэл сонирхолыг тусгаж чадаагүй аливаа нийгэм, байгууллага төгс ардчилсан байж чадахгүй. Тэр тусмаа манайх шиг залуучуудын орны хувьд залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа  татан оролцуулж хамтран ажиллах нь бид бүхний ойрын болоод хэтийн төлөвлөгөөний чухал хэсэг юм.

Монголын Эмнести Интернэшнл байгууллага оюутан залуучуудаа хүний эрхийн үйлсэд манлайлах явдлыг нь дэмжих зорилгоор манлайллын сургалт явуулж сертификат олгодог.

Сургалтаар

 

  • Багийн олон талт байдал
  • Манлайлал
  • Харилцаа холбоо
  • Илтгэх, ятгах, зөвшилцөх урлаг
  • Уулзалт зохиох нь зэрэг олон сэдвүүдийг авч үздэг.

 

2009 онд Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр “Хөгжлийн төлөө Австралийн залуу элч” Жэймс Адамс  Монголын Эмнести Интернэшнлийн гишүүн залуучуудад өөрсдийгөө хөгжүүлэх, сул талаа яаж сайжруулах, хэрхэн сайн манлайлагч  болох вэ гэсэн  45 хоногийн “Манлайллын сургалт”-ыг нийт 12 хүнд хийж, 8 нь сертификат гардан авлаа.

Сургалт онол, дадлагыг хослуулж, оролцогчдоос оролцоо идэвхи шаардаж, хөгжилтэй болдог.  2009 оны манлайллын сургалтанд хамрагдсан  6 төгсөгч сурч мэдсэнээ Дархан, Эрдэнэтийн ЕБС-ийн хүүхдүүдэд зааж, дадлага хийлээ.