Хүндэт Эмнестигийн гишүүн залуучууд аа,

2013 оны Ази Номхон Далайн Залуучуудын Бүсийн Сүлжээний элчингээр Чөлөөт бүлгийн гишүүн Ган-Эрдэнэ шалгарч, Өөрчлөлтийн төлөөх залуусын багийн ахлагч болоод байна.

Та бүхэн Залуучуудын сүлжээний багийн гишүүн болохыг хүсч байвал ganaa_618@yahoo.com, members@amnesty.mn хаягаар бүртгүүлнэ үү.

www.amnesty.mn Залуучууд
Залуучуудын үйл ажиллагаа

МЭИ-ийн залуус Хүний эрхийн төлөө үйл ажиллагааг тогтмол өрнүүлж, томоохон кампанит ажлуудыг олон нийтэд таниулж сурталчлахын зэрэгцээ чадвар бэхжүүлэх сургалтанд хамрагддаг билээ. Түүнчлэн залуус бие биедээ сурсан мэдсэнээ заах, харилцан суралцах, алжаалаа тайлах нийтийн өдөр хэмээх хөтөлбөртэй ба үүгээрээ тэд бүжиг сурах, хоол хийх, кино үзэх, чөлөөт ярилцлага өрнүүлдэг билээ.

 

2008 оноос эхлэн Залуучуудын “Эрх чөлөөний парад”-ыг уламжлал болгон Монфемнет ТББ болон залуусын “Хөгжицгөөе” клубтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Урлагийн бүлгийн гишүүн дуучин Куйза 2010 оны 3 дугаар сарын 18-21-ны өдрүүдэд Гонконгд болох “Дэлхийн тулгамдсан асуудлууд” хуралд сургагч багшаар оролцохоор уригдаж, 500 хүүхдэд хүний эрхийн тэр дундаа залуусын идэвхи оролцооны талаар хичээл заасан юм.

Уур амьсгалын өөрчлөлт-Хүний эрх

Залуу сургагч багш бэлтгэх сургалт
2011 оны 6-р сарын 21-22, Дархан хот, Дархан 19 бүлэг

Манлайлал хөтөлбөрийн хүрээнд Залуучууд хариуцсан зохицуулагч Жоанна Невилийн сургалтаар бэлтгэгдсэн Хүний эрхийн сургагч багш нарын баг, Дархан 19 бүлэгтэй хамтран 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, Дархан хотод 15 сургагч багш бэлтгэгдсэн.

Залуучуудын чуулга уулзалт

 “Залуучууд - Хүний эрх - Хөгжил”  залуучуудын чуулга уулзалтаар МЭИ-ийн гишүүд, МУИС, ШУТИС-ийн  оюутан залуучууд хүний эрхийн талаарх өөрсдийн үзэл бодлоо бусаддаа танилцуулж, санал бодлоо солилцлоо.