ЭНЭТХЭГ УЛС, ВЕДАНТА БА КОМПАНИЙ ХАРИУЦЛАГА, ЭРҮҮЛ БАЙХ ЭРХ, ЭРҮҮЛ ОРЧИНД АЖ ТӨРӨХ ЭРХ, УСНЫ ЭРХ

Энэтхэгийн зүүн хэсгийн Нямгири дахь хөнгөн цагааны хүдэр олборлох төлөвлөгөөг Энэтхэгийн Засгийн газраас хориглосон нь компаний хариуцлагын болоод нутгийн уугуул иргэдийн эрхийн асуудлаарх томоохон амжилт болсон. Донгриа Кондийн орон нутгийн иргэд болон уугуул иргэд уул уурхайн төслийн улмаас хүрээлэн буй орчин, ард иргэдийн аж амьдралд ихээхэн аюул учирж буй талаар кампанит ажлыг олон жилийн туршид өрнүүлсний дараа Засгийн газрын уг шийдвэр гарчээ.

2008 оны дунд үеэс Эмнести Интернэшнл тус кампанит ажилд нэгдэн 2010 оны эхээр хүний эрхийн хүчирхийлэл болон хуулийн зөрчлийн талаар тусгасан  “Биднийг бүү олборло” нэртэй шүүмжит тайланг хэвлүүлжээ. 6 сарын дараа Энэтхэгийн Засгийн газар мөн адил дүгнэлт гарган, олборлолтыг зогсоох шийдвэрийн үндэслэлийг гаргажээ.  Засгийн газар Ланжигарын хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийг зургаа дахин өргөжүүлэх төлөвлөгөөг 2010 оны 10-р сарын 20-нд хүчингүй болгосон. Уг боловсруулах үйлдвэр нь хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлөн ундны ус болон агаарын бохирдолыг үүсгэж, улмаар орон нутгийн иргэдийн амьдралыг сүйтгэж байна.

Энэтхэгийн Засгийн газар хөнгөн цагааны хүдрийн уурхайн төсөл нь аль хэдийн ой мод, байгаль орчны хуулийг ноцтой зөрчиж, цаашид ч үргэлжлэх байсныг илрүүлсэн төдийгүй боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэх төлөвлөгөө нь хууль бус болох нь батлагджээ.  Боловсруулах үйлдвэрийн олборлолтыг зогсоох шийдвэр нь Нямгири дахь уурхайн төслийн хариуцагч Их Британид төвтэй Веданта Ресурс компаний охин компани, Орисса Майнинг төрийн өмчит компаниудад цохилт болсон юм.

Эмнести Интернэшнл байгаль орчны зөвшөөрөл олгогдсон уурхайг хаах талаар давж заалдах шатны шүүхэд Донгриа Кондын иргэдтэй хамтран ажилласан. 30,000 гаруй гишүүд Энэтхэг улсын Засгийн газар луу захидал бичиж, Эмнести Интернэшнл холбогдох компаниудтай ярилцаж байсан. Мөн үеэр Эмнести Интернэшнлийн гишүүд, бусад ТББ-ууд Ведантагийн Лондон дахь албан байрны гадна жил бүрийн ерөнхий уулзалтынх нь үеэр эсэргүүцлээ илэрхийлж заншжээ. Эмнести Интернэшнлийн кампанит ажил, ухуулга сурталчилгаа нь уурхайг хаах албан ёсны эцсийн шийдвэр гарахаас хэдэн сарын өмнө олборлолтыг зогсооход хүргэсэн юм.

Донгриа Кондын удирдагч Эмнестид хандаж “Олон жилийн турш үргэлжилсэн тэмцэл болон албан ёсны айлчлалуудаар дамжин бидний дуу хоолой Делид хүрлээ” гэжээ.

Ориссагийн нөхцөл байдлаас хамааран хэд хэдэн хөрөнгө оруулагчид Ведантаг орхижээ. 2007 онд Норвегийн тэтгэмжийн сан Эмнести зэрэг олон улсын байгууллагуудаас мэдээлэл авсныхаа дараа 15,6 мянган долларын хувьцаагаа компаниас татан авчээ. Мөн 2010 оны 2-р сард Английн сүм болон Жозеф Раунтри Буяны Сан хөрөнгө оруулалтаа зогсоов.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598137 дахь зочин боллоо.