СЬРРА ЛЕОН

Сьрра Леон дахь эхийн эрүүл мэндийн халамжийг сайжруулсан – 2010 он

Хүнийг Хүндэл кампанит ажлын хүрээнд эхийн эрүүл мэндийн үйлчилгээ тааруу орнуудад төвлөрөн ажилладаг. 2010 онд Сьрра Леонд жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр нэмэгдэж байгаад анхаарал хандуулсан.                 

2009 онд Сьрра Леон дэлхийд эхийн эндэгдлийн түвшин өндөртэй орнуудын нэг байсан. Үүний шалтгаан нь төлбөр өндөр байдгаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх, төлбөр төлөх айдас, тааруухан мэдээллийн сүлжээ, мэргэжсэн эмнэлгийн ажилтануудын хомсдол, эм хангамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнээс гадна, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах байдал, эмэгтэйчүүдийн эрүүл байх эрхийг үл хайхрах, эрүүл мэндийн байгууллагын шат шатны хариуцлагагүй байдлаас үүдсэн гэж болно.

Эмнести Интернэшнл Сьрра Леонд эхийн эндэгдлийг бууруулах кампанит ажлыг 2009 оны 9-р сарын 22-нд эхлүүлж, “Хүрэх боломжгүй үйлчилгээ: Сьрра Леон дахь эхийн эрүүл мэндийн өртөг” нэртэй тайланг гаргасан. Дараагийн өдөр нь Сьрра Леоны ерөнхийлөгч НҮБ-ийн Ерөнхий Ассамблейд жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 5-аас доош насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ 2010 оны 4-р сарын 27-оос эхлэн үнэгүй болсныг зарласан.

Эмнести Интернэшнлийн цуваа 2009 оны 9-10 сарын туршид Сьрра Леон даяар аялсан. Энэхүү жингийн цуваа нь хөгжимчид, театрын багаас бүрдэж, эхийн эрүүл мэндийн тухай асуудлыг 20000 гаруй хүмүүст түгээн хүргэжээ. Дэлхий даяар нийт 80000 хүн Сьрра Леоны ерөнхийлөгчийг эхийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавихыг шаардсан уриалгад гарын үсэг зурцгаан, ил захидлууд илгээжээ.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 5-аас доош насны хүүхдийн эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгосны дараа дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд  нэг жилд шаардагдах 20,1 сая ам.долларын хөрөнгийг босгох зорилгоор Хөрөнгө оруулалт ба Хандивлагчдын Уулзалтыг Засгийн газраас Лондон хотноо зохион байгуулсан.  Эмнести Интернэшнл шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход олон улсын нийгэмлэгүүдийг уриалсан.

2010 оны 4-р сард гарсан эрүүл мэндийн үйлчилгээний халамжийн бодлого нь анхаарал халамж шаардлагатай байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн маш олон асуудлыг гарган тавьсан. “Сьрра Леонд кампанит ажлынхаа үр дүнг харж чадлаа. Санхүүгийн бэрхшээлийг арилгах уриалга Засгийн Газраас 2007  оны 4-р сарын 27-нд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгосноор зорилгодоо хүрлээ. Сьрра Леон дахь Эхийн эндэгдлийг бууруулах кампанит ажлаараа хэчнээн хүний амь насыг аварснаа төсөөлж ч чадахгүй байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Сьрра Леон дахь кампанит ажлын идэвхтэн Аядол Амеен ярьж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560961 дахь зочин боллоо.