ФИНЛЯНД, СЭТГҮҮЛЧ КАЙСА ВИЙТАНЕН, ГЭРЭЛ ЗУРАГЧИН КАТЖА ТОХЖО

Кайса, Катжа хоёр Европ дахь “иргэний бүртгэлд хамрагдаагүй” хүмүүсийн нууцлагдмал амьдралын тухай үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлжээ.

Кайса: Би 2008 онд Финляндын долоо хоног тутмын томоохон эмэгтэйчүүдийн сэтгүүлийн ажлаасаа бүтээл туурвих зорилгоор чөлөө авч Амстердам хотыг зорьсон. Тэнд иргэний бүртгэлд хамрагдаагүй иргэдэд тусалдаг нэгэн байгууллагатай хамтарч ажиллахаар болсон юм. Бүртгэлгүй хүмүүсийн дотор хүсэлт нь буцаагдсан орогнол эрэгчид, сэтгэцийн эмгэгтэй эрэгтэйчүүд, хүүхэдтэй эхчүүд байсан. Европт хэдэн сая хүмүүс нууцаар амьдардаг гэдгийг огт мэдэлгүй явсан юм.

Катжа: Би бол чөлөөт уран бүтээлч, фото зурагчин. Амстердам хотод би Кайсагийнд зочилсон бөгөөд тэрээр намайг иргэний бүртгэлд хамрагдаагүй хүмүүстэй уулзуулахаар нэгэн нууц кафе руу дагуулж явсан юм. Кайса тэнд тэдний хүүхдүүдтэй ажиллаж байлаа. Тэдгээр хүмүүс хэнд ч үл анзаарагдан амьдардаг төдийгүй албан баримт бичиг дээр энэ хорвоо дээр  оршдоггүй хүмүүс мэт. Иргэний бүртгэлд хамрагдаагүй хүмүүс туйлын ядуу амьдардаг төдийгүй зөвхөн мөнгөөр бус орон гэр, мэдлэг боловсрол, ажлын шударга нөхцөл, аюулгүй байдал, үг хэлэх эрх чөлөөгөөр дутагдаж гачигдсан байдаг. Би хүний эрхтэй холбоотой фото зургийн төслийн талаар бодож байсан учраас энэ асуудлаар ажиллая гэж шийдсэн.

Кайса: Бид зургаа авахуулах хүсэлтэй цагаачдыг хайж эхэлсэн боловч амаргүй байлаа. Учир нь тэд олон нийтэд ил гарвал албадан гаргах юм уу баривчлан хорьж магадгүй юм. Нэг жил зургаан сарын туршид Их Британи, Нидерланд, Бельги, Испани, Грек, Швед, Финлянд гэсэн Европын Холбооны долоон орноор аялж, өөрсдийн амьдралын түүхийг хуваалцахыг хүссэн 21 хувь хүн болон айл өрхтэй уулзаж ярилцсан юм. Би тэдний амьдралын түүхийг өөрсдийнх нь үгээр бичсэн бөгөөд Катжагийн зургийн цомог тэдний нуугдмал амьдрал, амьдрах оромж, ажлын байр, ганцаардал болон өлсгөлөнг тод харуулах болно.

Катжа: Бид үгсийн сандаа “paperition” гэх шинэ үг оруулсан ба энэ нь баримтгүй гэсэн утгатай. Энэ үг нь Швед /paperslus/ болон Франц /sans pappiers/ хэлний үгсийн санд байдаг. 2010 оны 9 сард “Paperittomat” буюу “Баримтгүй хүмүүс” гэх нэртэй бидний ном хэвлэгдэн гарсан бөгөөд Финляндын хамгийн том сонинд Кайсагийн бичсэн     “Иргэний бүртгэлд хамрагддаггүй хүмүүсийн нууцлаг амьдрал”-ын тухай өгүүлэл миний зургуудын хамтаар нийтлэгдсэн юм.

Кайса: Бид баригдах, ачигдахаас үргэлж айж амьдрах ямар байдгийг Финлянд хүмүүст бага ч гэсэн мэдрүүлэх зорилгоор Хельсинкийн төвд “Бүртгэлд хамрагдаагүй өрөө” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулсан. Бид нэгэн галерейг хөлсөлж аваад Брюсель хотод харсан нэгэн сүмтэй адил болгон шалан дээр нь гудас тавьж, хүмүүс цай ууж суугаа байдлаар чимэглэж, бүртгэлд хамрагдаагүй хүмүүстэй хийсэн ярилцлагыг аяархан сонсогдохоор тавьсан. Хаалганы гадаа борооноос хамгаалах хаалтын дотор Катжагийн зураг тавигдсан. Бүртгэлд хамрагдаагүй хүмүүсийг урьж өөрсдийн амьдралын түүхээс хуваалцаач гэж хүсэх нь дэндүү эрсдэлтэй алхам байсан. Гэвч тэдэнд хэрэгтэй байсан гудас хөнжил цайны аяга зэрэг зүйлийг  хандивлаж байсан бөгөөд тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэж чадсан.

Номоо жүжиг болгон үйл ажиллагааны үеэр хүмүүст үзүүлж сонирхуулсан бөгөөд мөн үүнтэй холбоотой кино болон урлагийн бүтээлийн хэлэлцүүлэг явагдсан. Финляндчууд нэгэн шинэ үг сурч бүртгэлд хамрагдаагүй шилжин ирэгсдийн тухай боддог болсон. Харин одоо бид энэхүү үйл ажиллагааг Европын өөр нэгэн хотод хийхийг хүсч байгаа.

Катжа: Энэ төсөл миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Гэрийн минь ойролцоох гудамж хүртэл шал өөр харагдаж байсан. Би өмнө нь байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй тэр ертөнцийг олж нээсэн. Бүртгэлд хамрагдаагүй шилжин ирэгсэд ард иргэдийн сүүдэр дунд ямар ч эрх мэдэлгүй, хэнд ч үл мэдэгдэм амьдарч байна. Тэд маш бага цалингаар орон нутгийн дэлгүүрүүдийг цэвэрлэж, бидний иддэг жимсийг түүж, амьдардаг байшинг барьж, хоолны газруудын аяга тавгийг угаадаг хирнээ хөдөлмөрийн хуулиар хамгаалагдаагүй байдаг. Мөн цалингаа авч чадаагүй болон гэмт хэргийн хохирогч болсон хирнээ цагдаагийн газар очиж чаддаггүй. Тэд бол хатуу ширүүн амьдрал дунд хэнд ч үл мэдэгдэн амьдарч байна. Энэхүү төслийн үеэр би нүдэнд үл үзэгдэх зүйлсийг олж харж сурсан.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 629346 дахь зочин боллоо.