ГИТА БХАТАРАЙ, 23 НАСТАЙ, НЕПАЛ УЛС

Эмнести Интернэшнлийн Залуучуудын Сүлжээгээр дамжуулан Гита хүний эрхийн тухай суралцаж, олж авсан мэдлэг, мэдээллээ гэр бүлийнхэн, найз нөхдөдөө  хүргэдэг.

"Миний үе тэнгийнхэн хүний эрхийн төлөөх кампанит ажилд хувь нэмрээ оруулж байхад би яагаад чадахгүй гэж? Хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд байдаг учраас миний эрх хамгаалагддаг, тиймээс хийж чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Залуучуудын Сүлжээнд нэгдсэнээр эрхийнхээ талаар мэдэж, алхах, суух, дуулах, унших гээд дуртай зүйлээ хийхдээ өөртөө итгэлтэй болж, хамгийн чухал нь хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг олж харж чаддаг, ойлгож мэддэг болсон. "

Эмнести Интернэшнлийн Залуучуудын Сүлжээнд элсэх үү? хэмээн анх асуухад тус байгууллагыг юу хийдэг талаар надад ямар ч төсөөлөл байгаагүй бөгөөд үнэндээ тэр өдөр тус байгууллагын талаар анх удаа олж сонссон юм.

Цахим хуудаснаас Непал улсад олон залуучууд хүний эрхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг харсан. Тэдний уриа лоозон барьж, санаа зорилго нэгдэн цуглаанд оролцож байгаа болон өөр олон зүйлс хийж буй зургууд цахим хуудсаар дүүрэн байсан.

Идэвхтэн болсноороо би олон зүйл сурч, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан 30 эрхийг хүн бүр эдэлж сайхан амьдрахын төлөө ажиллахыг хүсэх болсон. Гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө Эмнести Интернэшнлийн үйл ажиллагааны талаар хэлэхэд тэдний хандлага өөрчлөгдөж байгааг анзаарсан. Тэдний эрхийн төлөө тэмцдэг байгууллага байдаг гэдэгт сэтгэл хангалуун байх болсон. Мөн сорилт бэрхшээлүүдтэй ч тулгардаг. Миний оролцсон нэгэн үйл ажиллагааны үеэр Непал дахь цагаач ажилчдын эрхийг дэмжиж гарын үсэг цуглуулах байсан юм. Хүмүүсийг гарын үсгээ зураач гэж ятгах нь маш хэцүү, учир нь гарын үсгийг нь өөр зорилгоор ашиглачих вий хэмээн болгоомжилж байсан. Түүнчлэн оюутан болохоор аливаа үйл ажиллагаанд оролцох цаг зав гаргахад хэцүү байдаг. Гэхдээ юуг яаж хийхийг зааж чиглүүлэн тусалж дэмждэг хүмүүс байхад бидний хийх зүйлд бартаа саад гэж үгүй билээ.

Непалын Эмнести Интернэшнл хүний эрхийн төлөө тууштай явах хүслийг минь бадрааж идэвхтэн болох боломжийг бий болгосон. Намайг идэвхтнээр хүлээн авсан энэхүү байгууллагад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650942 дахь зочин боллоо.