МОНГОЛ УЛС, ЦЭГМИДИЙН ЭНХБАЯР, 52 НАСТАЙ

2008 оны үймээний үеэр хүү нь цагдаагийн ажилтанд алагдсанаас хойш хүний эрхийг хамгаалахын төлөө шаргуу тэмцэж эхэлжээ.

"Хүний эрхийг хамгаалах идэвхтэн болсноор иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, эрхийнхээ төлөө тэмцэгч байх ёстой гэдгийг сурсан."

2008 оны 7 сарын 1-ний үймээний үеэр миний том хүү Доржсүрэн цагдаагийн ажилтны ашигласан галт зэвсгээр эрүүндээ буудуулж нас барсан. Тэр өдөр нас барсан таван залуугийн нэг нь миний хүү байсан. Түүнээс хойш амь насаа алдсан иргэдийн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн гэр бүлийнхэнтэй хамтран буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх шударга ёсыг сахиулахыг шаардан тэмцэж байна.

Олон төрлийн үйл ажиллагаа

Бид маш олон хэлбэрээр кампанит ажил өрнүүлсэн. Би өөрийн биеэр зарим эрх мэдэлтнүүдтэй, тухайлбал Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзаж засгийн газраас албан ёсны мөрдөн байцаах ажиллагаа хийх шаардлагатай байгааг хэлсэн. Би хүүгээ нас барснаас хойш 2,300 гаруй гарын үсэг цуглуулж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны гадаа суулт зарлан хохирол болоод оршуулгын зардлыг даруй нөхөн төлөх, засгийн газар бидний шаардлагыг биелүүлэхийг шаардсан.

Монголын Ардчилсан Холбоотой хамтран 2009, 2010 онд тухайн үйл явдал болсон 7-р сарын 1-ний өдрийг эрхийнхээ төлөө тэмцэх тэмцлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсэн.

Зарим арга хэмжээ

2009 оны өлсгөлөн зарлалт нь 2008 оны 7 сарын 1-нд гэмтэж улмаар эрүүл мэндийн хувьд эрс муудаж байсан цагдаагийн албан хаагч гурван залуугийн эрүүл мэндийн асуудалд ахиц авчирсан. Ерөнхийлөгчийн Хүний Эрхийн Зөвлөх Ц. Оюунгэрэлийн дэмжлэгтэйгээр тэднийг Солонгос улсад эмчлүүлсэн.

2010 оны 11-р сард хэргийг дахин шалгуулахаар болсон бөгөөд Монгол Улсын Их Хурал анх удаа энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.

Амьдралын төлөө суралцах

Би хүүгээ нас барсны дараагийн долоо хоногт Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас зөвлөгөө авахаар очсон. Түүнээс хойш зөвлөгөө авахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалагчдад зориулсан сургалтад хамрагдан, Хүний Эрхийн Боловсролын Номын Сангаар үйлчлүүлэн, мөн хэргийн талаар шинэ мэдээлэл өгөх зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байсан. Түүнчлэн хохирогчдын гэр бүлүүдийн байгуулсан төрийн бус байгууллагын эвсэл Эмнести Интернэшнлтэй байнга хамтран ажилласан.

Хүний эрхийг хамгаалах идэвхтэн болсноор иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, эрхийнхээ төлөө тэмцэгч байх ёстой гэдгийг сурсан. 2008 оны 7 сарын 1-нд бид засгийн газар хүмүүсийн эрхийг хязгаарлахын тулд юу хийж чадахыг харсан. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд үргэлж намайг дэмжиж байсан бөгөөд миний бага хүү энэ жил хуулийн чиглэлээр сурч эхэлсэн.

Надад тулгарч байсан хамгийн том бэрхшээл бол хүний эрхийн талаар маш бага ойлголттой бөгөөд бидний эрхийг тохиролцох гэж оролддог хүнд сурталтай засгийн газар байсан. Гэвч би сайн, хэрэгтэй үйлс хийж байгаагаараа өөрийгөө зоригжуулан урагшлах болно. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650944 дахь зочин боллоо.