ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН 2014 ОНЫ ТАЙЛАН - ДЭЛХИЙ ДАХИНЫ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙДАЛ
Өнгөрсөн он хүний эрхийн төлөө тэмцэгчид хийгээд дайны бүсэд хашигдсан хүмүүсийн хувьд маш хүнд жил байлаа. Засгийн газрууд энгийн номхон иргэдийг хамгаалах хэрэгтэй гэж хоосон ярихаас хэтэрсэнгүй. Дэлхийн улс төрчид тусламж дэмжлэг хамгийн их шаардлагатай байгаа хүмүүсийн төлөө юу ч хийсэнгүй. Гэвч ийм байдлыг өөрчлөх ёстой, өөрчилж чадна гэдэгт Эмнести Интернэшнл итгэж байна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй буюу зэвсэгт мөргөлдөөний үед мөрдөх ёстой хууль дүрэм маш тодорхой байдаг. Дайралт довтолгооныг хэзээ ч энгийн номхон иргэдийн эсрэг чиглүүлэх ёсгүй. Энгийн номхон иргэд ба байлдагч талуудыг ялгаж салгаж үзэх зарчим бол дайн дажны хөлд нэрвэгдсэн хүмүүст олгогдох ёстой суурь хамгаалалт юм.
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 629340 дахь зочин боллоо.