ХЭВЛЭЛ
Шифрлэлт нь цахим орчинд буй хүмүүсийн эрхийг хамгаалдаг ба хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг. Мөн цахим орчинд ямар нэг айдасгүйгээр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хүмүүст олгодог.
Бид айдас, талцал, өөрсдөөсөө бусдыг ад зэтгэр гэж үздэг эрин үед амьдарч байна. Дэлхий даяар “тэдний эсрэг бид” гэсэн хорт үг яриа бүлэг хүмүүсийг нийгэм, улс төрийн бүтэлгүйтэлд буруутган зэмлэхэд хэрэглэгдэж байна. Хүний эрхийн төлөө тэмцэхээр зориглосон хүмүүс хаа сайгүй, өргөн хүрээнд халдлага, дарамт шахалт, сүрдүүлэг, гүтгэлэг, зүй бус харьцаа, хууль бус баривчилгаанд өртөх боллоо. Тэр ч байтугай амь насыг нь хөнөөж байна.
ЭНЭ ДУГААРТ: Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө одооноос зүгээр суухгүй, Энэ бол хүн цаазалдаг бойны газар, Би хүмүүсийнхээ төлөө тэмцэж байна, Хүмүүс баярласандаа нулимс унагаахыг бид харсан
ЭНЭ ДУГААРТ: Халуун цэг Итали – Цагаач, дүрвэгчид хүчирхийлэл дор, Назер ал-Раасыг дурсах нь, Цахим ертөнцөд хувийн нууцлалаа хамгаалах 6 арга, Хүний эрхийн зөрчил хүнсний сагсанд

Энэхүү тайлан 2015 оны 1-12 сар хүртэл шүүхээс цаазаар авах ял хэрэглэсэн байдлыг авч үзсэн. Өмнөх жилүүдийн нэгэн адил мэдээллийг олон төрлийн эх сурвалж, түүний дотор албан ёсны тоо баримт, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүн, тэдний гэр бүл, холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, иргэний нийгмийн бусад байгууллагын тайлан, хэвлэлийн мэдээ зэргээс цуглуулсан болно. Эмнести Интернэшнл цаазаар авах ялын хэрэглээтэй холбоотой цаазаар авах ялын гүйцэтгэл, цаазаар авах ял оногдуулсан, өөр төрлийн ялаар сольсон, эсхүл цагаатгасан тохиолдлыг зөвхөн зохих баримт нотолгоо байгаа тохиолдолд тайландаа тусгадаг.

ЭНЭ ДУГААРТ: Эрхийнхээ төлөө бичицгээе - Таны үг өөрчлөлтийг хэрхэн авчирч, итгэл найдварыг бадраадаг вэ?, Шударга ёсыг шаардах нь  -Өмнөд Африк: Арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдсэн аймшигт явдал, Сирийн шоронгууд - Эрүүдэн шүүхийг зогсоох нь

2016 онд төр засаг, зэвсэгт бүлэглэлүүд хүний эрхийг олон янзаар тоо томшгүй зөрчсөнөөс болж, сая сая хүний хувьд ёроолгүй зовлон, хэмжээлшгүй айдсаар дүүрэн жил болж өнгөрөв. Сири улсын хамгийн олон хүн амтай Алеппо хотын дийлэнх хэсэг агаарын довтолгоо, гудамжны тулаанд үнсэн товрог болсон бол Йемен улсад энгийн иргэд рүү балмадаар довтолсоор байна. Мьянмар улс дахь Рохингя хүмүүсийн хувь заяа улам дордож, Өмнөд Суданд хүмүүсийг хууль бусаар хоморголон хөнөөж, Турк, Бахрейн улсад өөрөөр сэтгэгчдийг нухчин дарж, Европ, АНУ-ын ихээхэн хэсэгт үзэн ядах хандлага өсч, 2016 онд дэлхий ертөнц улам бараан, улам тогтворгүй боллоо.

6 дугаар сард болсон парламентын сонгуулиар сөрөг хүчин байсан Монгол Ардын Нам дийлэнх суудлыг авсан. Шинэ байгуулагдсан Засгийн газар өмнөх парламентын баталсан таван хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан ба үүнд цаазаар авах ялыг халсан Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга) багтсан байна. Засгийн газар хүний эрхийн хамгаалагчдыг төрийн байгууллага болон төрийн бус этгээдийн халдлага, заналхийллээс хамгаалж чадсангүй. Эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа түр саатуулах газарт түгээмэл тархсан.

Цаазаар авах ял гэмт хэргийг тогтоон барьж чадах эсэх талаарх нотолгоо байхгүй атал засгийн газрууд энэ ялыг “түр аргацаасан” арга болгон хэрэглэсээр байна. Гэвч гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдлын асуудал руу чиглэсэн үр нөлөөтэй урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүх тогтолцоог шударга байлгах, галт зэвсгийг хуульчилах, багасгах зэрэг арга хэмжээ авахыг зорихгүй байна.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх,  дахин суурьшуулах, нөхөн олговор олгохтой холбоотой мэдээллийг дутуу дулимаг олгодгоос хот дахин төлөвлөлтийн хөтөлбөр зөв хэрэгжихгүй байгааг Улаанбаатар хот дахь орон байртай байх эрхийн талаарх 55 хуудас бүхий “Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” Эмнести Интернэшнлийн судалгааны тайлан  бэлэн боллоо.

 

This report covers the judicial use of the death penalty for the period January to December 2015. As in previous years, information is collected from a variety of sources, including: official figures; information from individuals sentenced to death and their families and representatives; reporting by other civil society organizations; and media reports.

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: ХҮЧ ЧАДАЛ БА ГЭРЭЛ ГЭГЭЭ: БУРКИНА ФАСОГИЙН ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД, ДАХИН СУУРЬШУУЛАЛТ ДҮРВЭГСДИЙН АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ БАЙНА, ДАЙН АЙДАС ТӨРҮҮЛЖ БАЙНА, ҮХЛИЙН ЗАМААР

Энэхүү тайлан 2014 оны 1-р сараас 12 сар хүртэл шүүхээс цаазаар авах ял хэрэглэсэн байдлыг авч үзсэн. Өмнөх жилүүдийн нэгэн адил мэдээллийг олон төрлийн эх сурвалж, түүний дотор албан ёсны тоо баримт, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүн, тэдний гэр бүл, холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, иргэний нийгмийн бусад байгууллагын тайлан, хэвлэлийн мэдээ зэргээс цуглуулсан болно.

This report covers the judicial use of the death penalty for the period January to December 2014. As in previous years, information is collected from a variety of sources, including: official figures; information from individuals sentenced to death and their families and representatives; reporting by other civil society organizations; and media reports.

Эмнести Интернэшнл 2015 онд дэлхийн 160 орон, газар нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг судалж, баримтжууллаа. Зарим улсад дэвшил гарсан бол олон хүн, нийгмийн бүлгүүд хүний эрхийн ноцтой зөрчилдөртсөн байна. Наадзах нь 113 улс оронд үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөг дур зоргоороо хязгаарласан байна. Хамгийн багадаа 156 хүний эрхийг хамгаалагчид хорих газарт нас барж, амь насаа алдсан байна.

Арванхоёрдугаар сард цаазаар авах ялыг бүрэн халсан шинэ Эрүүгийн хууль баталсан ба 2016 оны 9-р сараас хэрэгжиж эхлэх юм. Хууль сахиулагчид байцаалтын үеэр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж, зүй бус харьцсан хэрэгт ял завших явдал өргөн тархсан. Хотын оршин суугчид албадан нүүлгэлтэнд өртөх эрсдэлтэй байв. Лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (ЛГБТИ) хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, халдлага санаа зовоосон асуудал хэвээр байв. Сэтгүүлчид яллагдахаас айж өөрийгөө цензурдсээр байна. Хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч нарт хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа явуулахад нь бэрхшээл тулгарсаар байна.
Эмнести Интернэшнл 2015 онд дэлхийн 160 орон, газар нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг судалж, баримтжууллаа. Зарим улсад дэвшил гарсан бол олон хүн, нийгмийн бүлгүүд хүний эрхийн ноцтой зөрчилдөртсөн байна. Наадзах нь 113 улс оронд үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөг дур зоргоороо хязгаарласан байна. Хамгийн багадаа 156 хүний эрхийг хамгаалагчид хорих газарт нас барж, амь насаа алдсан байна.
Энэ дугаарт: Миний эгч Сирид сураггүй алга болсон, Захидал бичиж бусдын амьдралыг өөрчилцгөөе, 11 настай эхнэр, “Тэд намайг хэзээ ч нугалж чадахгүй.”, 43 оюутан хаана байна вэ?, Үзэгний хүч, Эмнести Интернэшнл дэлхий дахинд, Хөшигний ард, Дугаар эрхлэгчийн үг, Хүний эрхийн нэр томъёоны эхлэн суралцагчийн гарын авлага, 60 секундын ярилцлага, Мэдээ, үзэл бодол зэрэг нийтлэлүүд багтсан.
“Аль ч оронд гэм зэмгүй иргэд цагдаа нарт буудуулж амь насаа алдах ёсгүй...Хэрэв дээд шатны албан тушаалтнуудаас болж ийм явдал тохиолдсон бол, тэр хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.”
Энэ дугаарт: Европ: Цагаачдын хямрал, Ирланд улс үр хөндөлтийн тухай хуулиа өөрчлөх ёстой, Далайд живсэн дүрвэгсдийн завь тэмцлийн гал асаалаа, Таны цахим ертөнц дэх хувийн нуу цыг хамгаалах энгийн 6 хэрэгсэл, Эмнести Интернэшнлийн үзэл санааны шинэ элч
Энэ дугаарт: Олон нийтийн хяналтын эсрэг шинэ кампанит ажил, Нигер улсад хүний эрхийг сайжруулах 10 арга, Узбекстаны шорон дахь эрүү шүүлтийг бид хэрхэн зогсоох вэ?, “Ирландад эмэгтэй хүн жирэмсэн болсноор хүний бүхий л эрхээ алддаг”, Хулганаас арслан болох хүртлээ
Сүүлийн жилүүдэд Хятад улс нь галт зэвсэг болон түүний сумны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч улс болсноос гадна гав, цахилгаан бороохой, үймээн самууны эсрэг хэрэгсэл зэрэг төрөл зүйл нь улам нэмэгдэж буй хууль сахиулах тусгай хэрэгслийн томоохон үйлдвэрлэгч улсад тооцогдох болсон.
ЭНЭ ДУГААРТ: ӨШИГЛӨӨД БАЙ!, ХИЛИЙН ЗААГ ДАХЬ АМЬДРАЛ, ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ХААНААС САНХҮҮЖДЭГ ТУХАЙ ТАНЫ МЭДЭХГҮЙ 9 ЗҮЙЛ, ТӨВ АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСАД ДАРАА НЬ ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?, ГАЗЫН ТУХАЙ БАРИМТУУД, ТАНЫ БИЕ ТАНЫ МЭДЭЛД БҮРЭН БАЙДАГ УУ?
Цагдан саатуулах газарт эрүүдэн шүүх болон зүй бус харьцаа өргөн тархсан. Хотод албадан нүүлгэсээр байна. Хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлалыг огт тоохгүй хэвээр байна. “Non-refoulement” зарчмыг зөрчин орогнол эрэгчдийг хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад албадан буцаажээ.
2014 онд Эмнести Интернэшнл дэлхийн 160 орны хүний эрхийн зөрчлийг шалгаж, баримтжууллаа. Зарим улсад дэвшил гарч байгаа ч олон хүний хувьд хүний эрхийн нөхцөл улам дордсоор байна.
Өнгөрсөн он хүний эрхийн төлөө тэмцэгчид хийгээд дайны бүсэд хашигдсан хүмүүсийн хувьд маш хүнд жил байлаа. Засгийн газрууд энгийн номхон иргэдийг хамгаалах хэрэгтэй гэж хоосон ярихаас хэтэрсэнгүй. Дэлхийн улс төрчид тусламж дэмжлэг хамгийн их шаардлагатай байгаа хүмүүсийн төлөө юу ч хийсэнгүй. Гэвч ийм байдлыг өөрчлөх ёстой, өөрчилж чадна гэдэгт Эмнести Интернэшнл итгэж байна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй буюу зэвсэгт мөргөлдөөний үед мөрдөх ёстой хууль дүрэм маш тодорхой байдаг. Дайралт довтолгооныг хэзээ ч энгийн номхон иргэдийн эсрэг чиглүүлэх ёсгүй. Энгийн номхон иргэд ба байлдагч талуудыг ялгаж салгаж үзэх зарчим бол дайн дажны хөлд нэрвэгдсэн хүмүүст олгогдох ёстой суурь хамгаалалт юм.
ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: “БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ.”, ЧЭЛСИ МАННИНГИЙН ЯРИЛЦЛАГА, САУДЫН АРАБ: ДУУГҮЙ БОЛГОХ 7 АРГА, БОПАЛЫН ЭСЭРГҮҮЦЭГЧИЙГ АМЬД ҮЛДЭЭЕ, НУУЦЫГ ЗАДЛАХ НЬ ЗЭРЭГ НИЙТЛЭЛҮҮД ХЭВЛЭГДЛЭЭ.
ЭНЭ БОЛ ТРАФИГУРА ХЭМЭЭХ ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИ, ПРОБО КОАЛА ХЭМЭЭХ ХӨЛӨГ ОНГОЦ, ЗААНЫ ЯСАН ЭРЭГ ДЭХ ХОРТ БОДИСЫН ХАЯГДЛЫН ТУХАЙ БИЛЭЭ
• Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах “Миний бие Миний эрх” аянаа эхлүүлэв.
• НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар “Зэвсэгийн худалдааны талаарх гэрээ” батлагдаж, Монгол улс гарын үсэг зурав.
• Шударгаар шүүлгэх эрх гарын авлагыг хэвлэн гаргаж, өргөнөөр түгээв. Олон улсын төвөөс Монгол улсыг шударгаар шүүхийг уриалсан мэдэгдэл гаргав.
ЭНЭ ДУГААРТ: ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ИТГЭЛ НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД, ЯДУУ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАЛТАЙ ХОРИГ, ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ЭРҮҮ ШҮҮЛТИЙГ ЯАЖ ЭЦЭСЛЭХ ВЭ?, ШУДАРГА ЁСОНД ХҮРЭХ УРТ АЯЛАЛ, ЗАХИДАЛ БИЧИХ НЬ ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ УУ? ЗЭРЭГ НИЙТЛЭЛҮҮД ХЭВЛЭГДЛЭЭ
ЭНЭ ДУГААРТ: БИД ТЭДНИЙГ МАРТААГҮЙ, БҮҮ САНДАР - ТОВЧЛУУРЫГ ДАР, БОЛОМЖ ОЛГОЦГООЁ, ТОРОН ХАШААНЫ ҮНЭ ЗЭРЭГ НИЙТЛЭЛҮҮД ХЭВЛЭГДЛЭЭ
ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ЗОГСООЁ - ТЭМЦЭЛ ЭХЭЛСЭН 1961 ОН - БИД КЛАУДИАТАЙ ХАМТ - ЗОВЛОН ШАНАЛЛЫН ЗУРАГ - БУЛААГДСАН ИРЭЭДҮЙ - БУУЖ ӨГӨӨГҮЙ ЭМЧ
Энэхүү тайланд 2013 оны 1-р сараас 12-р сар хүртэл цаазаар авах ялыг хуулийн хүрээнд хэрэглэж байгаа байдлыг тусгасан болно. Ингэхдээ Эмнести Интернэшнл тал бүрийн мэдээлэлд тулгуурлан цаазаар авах ялын гүйцэтгэлийн талаарх тоо баримтыг гаргалаа.
Эрүүдэн шүүгдэх айдас Бразил, Мексик улсуудад хамгийн их ажиглагдсан ба дийлэнх нь цагдан хоригдвол аюулгүй байна гэдэгт итгэхгүй байна хэмээжээ. Эсрэгээр Их Британи, Австрали, Канад улсуудад дөрөвний гурваас илүү нь хэрэв цаглан хоригдвол эрүүдэн шүүхээс ангид байна гэдэгт итгэлтэй байна гэж хариулжээ.
Энэ дугаарт: ТА ӨӨРТӨӨ ЭЗЭН ҮҮ?, СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАЦГААЯ, ХЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА ВЭ?, ЭНЭТХЭГЧҮҮДИЙН ҮЗЭЛ БОДОЛ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?, С.О.С. ЕВРОП: ЕХ-НЫ УЛС ОРНУУД ХААЛГАА НЭЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА, ИТГЭЛ НАЙДВАР АЙДСААС Ч ХҮЧТЭЙ, ГАЦСАН ЦАГААЧИД, Төв Африкийн Бүгд найрамдах улс хүний эрхийн хямралтай нүүр тулгарлаа (ХУУДАС 3), Урам хайрлах Монголын залуу идэвхтнүүд, Эмнести Интернэшнлийн гарын авлагын ачаар шоронгоос гарсан нэгэн залуугийн түүх, Захидал бичин өөрчлөлт авчирья, "Эрхийнхээ төлөө бичицгээе 2013" арга хэмжээнд оролцсон хүмүүст илгээсэн талархал зэрэг нийтлэлүүд хэвлэгдлээ.
АЛБАДАН НҮҮЛГЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАРЫН АВЛАГА
Энэ дугаарт: “МИНИЙ БИЕ - МИНИЙ ЭРХ”, АМИНАГ ЭРГЭН ДУРСАЦГААЯ, “БИ БЕАТРИЗИЙН ЗОРИГИЙГ БИШИРЧ БАЙНА”, АНИР ЧИМЭЭГҮЙГ ЭВДСЭН ЭМГЭНЭЛТ ЯŸВДАЛ, ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ГОЁМСОГ БАРИЛГУУДЫН ЦААНА, НИСГЭГЧГҮЙ ОНГОЦООР ТОГЛОЖ БАЙНА
БОЛОВСОН ХҮЧНИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛООР ХАНГАХ НЬ
ЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ
2006 онд Нобелийн энх тайвны шагналтнуудаар удирдуулсан бүх бүс нутгийн Төрийн бус байгууллага, тухайлан Эмнести Интернэшнл байгууллагаас олон улсын кампанит ажил явуулсны дараа ердийн зэвсгийн олон улсын шилжүүлэг, экспорт, импортод тохирох олон улсын нийтлэг жишиг, хамгийн боломжит үр дүнтэй арга хэрэгслийг бий болгох, “хатуу, тогтвортой” хэлэлцээр байгуулахыг гишүүн орнууддаа уриалсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64/48 тоот тогтоолыг 153 орон дэмжиж, санал өгөн баталсан.
НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенци(ЭШЭК)-д нэгдэн орсон бүх улс орон Эрүүдэн Шүүхийн Эсрэг Хороо (ЭШЭХ)-нд тогтмол тайлан хүргүүлж байх үүрэгтэй. ЭШЭХ тайланг хэлэлцэх үеэр тухайн улс конвенциор хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа тайлагнах ёстой бөгөөд Хорооноос цаашид конвенцийн хэрэгжилтийг сайжруулахад шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гаргадаг.
All States Parties to the UN Convention against Torture (UNCAT) must submit regular reports to the Committee against Torture (CAT). When a State Party is reviewed by the CAT, the State must describe how it has implemented the obligations of the Convention and the Committee will make recommendations for further necessary reforms to enable better implementation.
Roma from Romania continue to feature regularly in European press headlines. More often than not, they are portrayed as people with “a distinct lifestyle” who “do not want to integrate” with wider society. But readers learn little, if anything, about the daily realities and personal stories of Roma, who have been subjected to centuries of persecution and discrimination across the continent, and whose marginalization at the fringes of modern life has been anything but their choice.
China’s amended Criminal Procedure Law (CPL), passed by the National People’s Congress (NPC) on 14 March 2012, came into force on 1 January 2013.1 The amended law introduces a number of positive elements but it is Amnesty International’s assessment that there are set-backs with respect to certain rights and protections for criminal suspects and defendants, and that the new law does not meet the government’s long stated goal to “govern the country according to law and build a socialist country under the rule of law”.
2012 оны 10 дугаар сарын 9-нд 15 настай Малала Юсафзай охиныг Пакистаны талибанчууд толгойд нь буудсан юм.Үйлдсэн хэрэг нь гэвэл охидын сурч боловсрох эрхийг хамгаалсан явдал болой. Тэмцлийнх нь зэвсэг блог нь байв. 2010 онд Ойрх Дорнод, Хойд Африк даяар тэмцлийн гал бадраасан Мохамед Буаззигийн нэгэн адил Малалагийн эрэлхэг үйлс Пакистаны хил хязгаараас хальсан юм. Энгийн ардын эр зориг, зовлон шаналал хил хязгаарыг үл хайхрах нийгмийн цахим сүлжээний хүчтэй нэгдэн хүний эрх, тэгш эрх, шударга ёсны талаарх бидний ойлголтыг өөрчилсөн төдийгүй улс орны бүрэн эрхт байдлын зарчим, хүний эрхийн тухай хэлэлцүүлэгт мэдэгдэхүйц шилжилт авчирлаа.
Эмнести Интернэшнл 2012 онд дэлхийн 159 улс, нутаг дэвсгэрт гарсан хүний эрхийн зөрчлийг бүртгэж, баримтжууллаа. Үүнд эрүүдэн шүүх, хүчээр сураггүй алга болгох, албадан нүүлгэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон бусад хүний эрхийн зөрчлүүд багтжээ.
Өнгөрсөн жил “Эрхийнхээ төлөө бичицгээе” аянд 80 гаруй улс орны хүмүүс оролцсон нь дэлхийн хүний эрхийг хамгаалах хамгийн том үйл явдал болсон. Нийслэл хотуудад хүмүүс оройн цагаар олноор цугларч дэнлүү, гэрэл асааж, Жаббар, Валентина, Айнес, Филеп зэрэг хүмүүсийн зургийг гэрэлтүүлж байсан. Эдгээр үйл ажиллагаанууд кафе, олон нийтийн талбай, галлерей, сургуулü, номын сан, болон àëáàí ãàçðóóäàä зохиогджээ. 1,3 сая гаруй захидал уриалга, дэмжсэн зурвас, твиттерийн жиргээ илгээгдсэн.
ХҮНИЙ ЭРХИЙГ МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ТӨВД ТАВЬЦГААЯ
Сургууль бол хүүхдийн сурч хүмүүжих гол орчин билээ. Гэвч өнөөдөр дэлхий даяар маш олон охид хүчирхийлэл, доромжлолоос эмээн сургуульдаа айдастай явж байна. Сургууль нь нийгэмд нөлөөлдөг газар. Өнөөдөр эмэгтэйчүүд хүчирхийллийн олон хэлбэрээс болж зовж буйн адил, олон охид сургууль дээрээ доромжлуулж, бие сэтгэлээрээ хохирч байна.
ДАЯАРЧЛАЛ ОЛОН ПҮҮС К0МПАНИУДАД САЯ САЯ АЖЛЫН БАЙР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ ШИНЭЭР ӨГЧ, УРЬД БАЙГААГҮЙ ИХ ЭРХ МЭДЭЛ, НӨЛӨӨГ ХҮРТЭЭВ. ГЭТЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХ НЬ ЯВЦАД ХҮНИЙ ЭРХ ХОХИРЧ, КОМПАНИУДЫГ ХАРИУЦЛАГАД ТАТАХ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ҮР ДҮНТЭЙ МЕХАНИЗМ АЛГА БАЙНА.
Сүүлийн хэдэн арван жил томоохон хүчирхийлэл болоод олон улсын эрх зүй зөрчигдсөний улмаас хохирсон хүмүүсийг хамгаалах, нөхөн төлбөр олгох, шударга ёс тогтоох институци бий болгох, албан болон албан бус механизм бий болгох, хэм хэмжээ боловсруулах талаар нилээдгүй ажил хийгдэж ирсэн билээ.
Дэлхийн дахины ядуурлын талаар ойлголт авахын тулд заавал Эмнести Интернэшилд хандах шаардлагагуй. Та өөрөө хангалттай ойлголттой ч байж магадгүй юм. Ядуурлыг бууруулах санаа гаргахад тань ч Эмнести Интернэшилийн оролцоо чухал бус. Тийм санаа маш олон бөгөөд алийг нь дэмжих эсэх нь маргаантай. Гэхдээ хэрэв 963 сая хүн үдэш бүр өлсгөлөн унтдаг, 1 тэрбум хүн ядуусын хороололд амьдардаг, жирэмслэлтээс үүдэн хором тутамд 1 эмэгтэй амиа алддаг, 1.3 тэрбум хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авах боломжгүй, 2.5 тэрбум хүн зохих ариун цэвэр, усны үйлчилгээнд хамрагдаагүйгээс 20000 хүүхэд нас бардаг байдлыг өөрчлөхийг хүсвэл та биднийг сонсох хэрэгтэй.
Халдашгүй дархан, нэр төртэй байх эрх нь зөрчигдсөн хүнд нөхцөлд олон сая хүн амьдарч байна. Байгалийн гамшигт өртөөгүй хэрнээ хүмүүс өлсгөлөн, халдварт өвчинд нэрвэгдэн, орон гэргүй болж ядуурч байгаа билээ. Дэлхийн нөөц баялаг ч хүрэлцээтэй биш байна. Баян улс орнуудад ч зохистой орон байраар хангагдах, шаардлагатай эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэд олон байдаг. Хэдийгээр засгийн газрууд нөөц бололцоо дутмаг байна хэмээн өгүүлэх боловч яг үнэндээ хүмүүсийг алагчлан, нийгмийн хүрээний гадна үлдээж байна.
Хятадад мянга мянган хүн албадан нүүлгэлтэнд өртсөөр – Товчлол
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА Бид Монголын Эмнести Интернэшнлийнхэн. Бид байнга хэцүү асуулт тавьдаг. Бас дандаа илүү ихийг..... илүү их шударга ёс, илүү их хүндлэл, илүү их эрх, эрх чөлөөг хүсдэг. Бид энэ жил 50 жилийн ойгоо илүү чанга, тодоор дуу хоолойгоо илэрхийлж, хэзээ хэзээнээсээ илүү цөхрөлтгүйгээр тэмцэж тэмдэглэлээ.
Дэлхийд 200 000 гаруй суурин газрыг ядуусын хороолол тооцож байна. Хотын захын хороолол, борчуулын хороолол, албан бус суурин, хоргодох байр гэх мэтээр нэрлэгдэх эдгээр газар нь нэг тэрбум гаруй хүний орон гэр болдог. Тэдгээр ариун цэвэр, бохир усны сүлжээ шаардлага хангадаггүй, ус, цахилгаан доголддог, олон хун бөөгнөрсөн, хучирхийлэл их зэрэг нийтлэг талууд бий. Мөн ихэнх нь “хууль бус”, “дэгжурам муутай” гэж тооцогддог. Тэндээсээ хөөгдөж туугдах байнгын эрсдэлтэй. Хотын бүхий л суурин газруупын нэгэн адил борчуудын буи хороолол амь амьдралаа залгуулах, хооллож ундлах тэр ч бүү хэл үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх газар нь юм.
Эмнести Интернэшнл байгууллага 2010 оны 5-р сарын 1-нд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (ОУСК)Нийгэм ба Хүрээлэн буй орчны тогтвортой байдлын бодлого, Гүйцэтгэлийн стандарт ба холбогдох удирдамж, ОУСК-ийн Нээлттэй байдлын бодлого зэргийг багтаасан 2006 оны Тогтвортой байдлын цар хүрээ хэмээх баримт бичигт санал зөвлөмж өгсөн юм. Энэ санал зөвлөмжиндөө Тогтвортой байдлын цар хүрээ баримт бичгийг хүний эрхийн үзэл санааны үүднээс эргэн харах, ОУСК-ийн бодлого, үйл ажиллагааны хэм хэмжээнд хүний эрхийг зохих ёсоор тусгах зэрэг асуудлыг багтаасан.
Хоол хүнс, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах, эрүүл мэнд, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эрхийг эдийн засаг нийгэм соёлын эрх хэмээн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тусган, хүний эрхийн баримт бичиг Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактаар дахин баталгаажуулсан бөгөөд өдгөө дэлхийн 160 орон тус пактад нэгдэн ороод байна. Энэ эрх олон орны үндэсний хууль тогтоомжинд тусгалаа олсон хэдий ч өнөөдөр өдөр бүр сая, сая хүний эрх зөрчигдсөөр байна.
2011 оныг тодорхойлох гол зүйлс бол өөрчлөлт, эр зориг, хямрал мөргөлдөөн зэрэг байсан бөгөөд ард түмэн засгийн газар болон бусад эрх мэдэлтнүүдийн эсрэг сүүлийн олон арван жилд үзэгдээгүй өргөн хүрээтэйгээр эсэргүүцэн тэмцсэн жил байлаа. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хариуцлагаас зайлсхийх явдал болоод нийгмийн тэгш бус байдал улам бүр өсөн нэмэгдэж, ядуурал гүнзгийрч, төр засгийн бүхий л төвшинд удирдлага дампуурсны эсрэг тэд тэмцсэн.
2011 онд дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал ар араасаа гарав. 91 оронд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, тэмцэгчдийг хорьсон ч дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс жагсаж, радио, интернэтээр ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг шаардлаа. 101 оронд хүмүүсийг эрүүдэн шүүж, хэрцгий харьцсан байна. Үүнд ихэнхдээ Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчид өртжээ.
2010 онд мораториум зарласан ба цаазаар авах ялыг халах тухай асуудлаар парламент үргэлжлүүлэн хэлэлцжээ. 2009 оноос хойш цаазаар авах ял гүйцэтгээгүй. Эрүүдэн шүүх болон зүй бус харьцах үйлдэлд хариуцлага тооцохгүй байх нь өргөн тархсан. Шүүх эрх мэдлийн тогтолцоонд авилгал ердийн үзэгдэл болсон.
Монголын Эмнести Интернэшнл байгууллага шүүх эрх мэдлийг шинэчлэх болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улмаар нийгэмд шударга ёсыг тогтооход хувь нэмэр болно гэж үзсэний үндсэн дээр Нээлттэй Нийгэм Форумын санхүүжгийн дэмжлэгтэйгээр "Шударгаар шүүлгэх эрх" гарын авлагыг монгол хэлнээ хөрвүүлэн хуульчид, хүний эрхийн ажилтнуудад хүргүүлж байна.
Wire Сэтгүүлийн 2012 оны 3 болон 4 сарын дугаар (Монгол хэлээр)
Wire Сэтгүүлийн 2012 оны 1 болон 2 сарын дугаар (Монгол хэлээр)
Эмнести Интернэшнл байгууллага 2010 оны 5-р сарын 1-нд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (ОУСК)Нийгэм ба Хүрээлэн буй орчны тогтвортой байдлын бодлого, Гүйцэтгэлийн стандарт ба холбогдох удирдамж, ОУСК-ийн Нээлттэй байдлын бодлого зэргийг багтаасан 2006 оны Тогтвортой байдлын цар хүрээ хэмээх баримт бичигт санал зөвлөмж өгсөн юм. Энэ санал зөвлөмжиндөө Тогтвортой байдлын цар хүрээ баримт бичгийг хүний эрхийн үзэл санааны үүднээс эргэн харах, ОУСК-ийн бодлого, үйл ажиллагааны хэм хэмжээнд хүний эрхийг зохих ёсоор тусгах зэрэг асуудлыг багтаасан.
Wire Сэтгүүлийн 10, 11 сарын дугаар (Монгол хэлээр)
Эдгээр тоо баримт нь бидний хийсэн судалгаанаас гарсан хамгийн бодитой өндөр тоо боловч цаашид үүнээс их тоо байж болохыг онцолж байна. Учир нь зарим улс нь цаазаар авах ялын талаархи мэдээллээ зориудаар нуун дарагдуулсан бөгөөд, нөгөө хэсэг улс орнууд нь цаазаар авах ялын шийтгэл, гүйцэтгэлийн тоо, мэдээллийг ил гаргадаггүйтэй холбоотой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайн улс оронд холбогдох тоон үзүүлэлтийн ард ”+” тэмдэг тавьсан нь Эмнести Интернэшнл хамгийн багаар тооцож гаргасныг, улс орны нэрийн ард тоон дүнгүй ”+” тэмдэг тавигдсан бол тухайн улс оронд цаазаар авах ял оногдуулсан болон гүйцэтгэсэн тухай мэдэгдэж байгаа боловч /багаар бодоход 1-ээс дээш/ хэд гэдэг тоо баримтыг гаргах боломжгүй байсныг харуулна.
Wire сэтгүүл - Эмнести Интернэшнлийн 50 жилийн ойн тусгай дугаар
Албан боловсрол дахь хүний эрхийн боловсрол
Иргэн тантай цагдаа яаж харьцах ёстой вэ
Хүний эрхийн боловсролын хөтөлбөр (ХЭБХ) нь Норвегийн Эмнести Интернэшнлээс санаачилсан, 10 гаруй жилийн туршлагатай олон улсын хамтын ажиллагаа юм. Эмнести Интернэшнл нь ХЭБХ-ийг Израйль, Малайз, Молдав, Морокко, Польш, Орос, Словени, Өмнөд Африк, Тайланд, Турк зэрэг орнуудад хэрэгжүүлдэг.
Хүний эрхийн боловсрол түгээгчийг хөгжүүлэх гэдэг нь бусад хүмүүстэй холбоо тогтоож, тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулах замаар өөрийн мэдлэгээ хуваалцах чадвартай хувь хүмүүсийг бэлтгэнэ гэсэн үг юм.
Хүний эрхийн боловсрол түгээх хамгийн үр дүнтэй арга зам бол эрх нь зөрчигдөж байгаа бүлэг, хувь хүмүүсийг татан оролцуулах явдал юм. Эмнести Интернэшнлийн зүгээс өмнө нь хүний эрхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцож байгаагүй хүмүүст хөтөлбөрийг хүргэснээр өөрийнхөө болон бусдын эрхийн талаар өөр ойлголттой болоход нь нөлөөлж эхэлсэн байдаг.
Цаазаар авах ялыг халсан нийт улс: 138
Улс vндэстнvvд цаазаар авах ялыг халах тухай олон улсын дөрвөн гэрээ хэлэлцээрийг баталжээ.
In this paper Amnesty International reviews the “draft of the Assorted Criminal Code of Mongolia” (draft Code) and provides comments and recommendations for amendments.
Энэхүү баримт бичгээр, Эмнести Интернэшнл нь “Монгол Улсын Төрөлжсөн Эрүүгийн хуулийн төсөл”(Хуулийн төсөл)-ийг хянаж, нэмэлт, өөрчлөлт оруулах талаархи санал, зөвлөмж
Ядуус зөвхөн эд юмаар гачигддаггүй. Харин тэд гадуурхагдаж, vг нь vл сонсогдож, дарамтанд өртөх аюултай хавханд орсон байдаг. Эрхээ эдлэх нь л тэр хавхнаас салгах тvлхvvр мөн.
МЭИ-ийн КА-ын тухай Вестник сонин мэдээлж байна.
Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 60 жилийн ой Тусгай дугаар, 2008 оны 12 дугаар сар
Эмнести Интернэшнл хүний эрхийг хамгаалах үйлсэд ямар хувь нэмэр оруулсныг мэдмээр байна уу
Жендэрийн тухай мэдлэгийг дээшлүүлэх тухай сургалтын гарын авлага
Тайлан болон зөвлөмж бичихэд нарийн арга байдаг
Олимп хүний эрхийг хөгжүүлэх боломж олгоно
"Ямар эрхтэйгээ, эрхээ хэрхэн эдлэхээ мэддэггvй хvнийг эрхээ эдэлж байна гэж би боддоггvй" хэмээн тэртээ 1904 онд Эдит Вартон "Хvний vvсэл" номондоо бичиж байжээ. Та ямар эрхтэйгээ мэдэх vv?. Хэрвээ мэдэхгvй бол Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 60 жилийн
Луу ба самбар - бүтээлч кампанит ажлын бүрэн заавар - та энэ номоос өөрийн vйл ажиллагааг олны анхаарал татахаар vр дvнтэй зохион байгуулах чадвар эзэмшинэ.
Луу ба самбар-Бvлэг-1 Ниснэ бас хөвнө
Луу ба самбар-Урлах нь Бvлэг 2
Луу ба самбар-Бvлэг 3 Хөдөлгөөнт бvтээл
Луу ба самбар-Бvлэг 4 Жvжиглэх нь
Луу ба самбар-Бvлэг 5 Хурдан бас хялбар
Луу ба самбар-Бvлэг 6 Ухаарал хайрлах хоол
Луу ба самбар-Ярь Бvлэг 7
Луу ба самбар-Бvлэг 8 Орон зайг ашиглах
Луу ба самбар-Шуугиан Бvлэг 9
Хүний эрхийг хамгаалагчидтай зайлшгүй харьцдаг засгийн газрууд болон янз бvрийн мэргэжилтнvvдэд “хvний эрхийг хамгаалагч” гэж хэн болох, тэд ямар vйл ажиллагаа явуулдаг талаар тодорхой ойлголт өгөх; • Хүний эрхийг хамгаалах эрхийг дэмжих; • Хүний эрх
Эмэгтэйчvvдэд зориулсан гарын авлага
Цагдаагийн алба хаагчийн vйл ажиллагааны гарын авлага
2007 оны 4 дvгээр сар. Дугаар 37 № 3
2007 оны 3 дугаар сар. Дугаар 37. № 2
2007 оны 2 дугаар сар. Тусгай дугаар
Human Rights Education in the Curriculum
Стратеги,Тактик Яагаад хэрэгтэй гэж?
Арга хэрэгсэл, нөөц боломж
Цагаатгалыг хайх тактикууд
Зөрчил гарах боломжийг зайлуулах
Урьдчилан сэргийлэх тактикууд
Оролцооны болон Эсэргvvцэх тактикууд
Ухуулан сэнхрvvлэх тактикууд
Дэмжигчдийн тойрог бий болгох
Хамтын ажиллагаа бий болгох
Олон нийтэд чөлөөтэй мэдээлэх, мэдээлэлтэй байх хvн бvрийн эрх нь зайлшгvй зvйл билээ.
PREFACE The right of all to freely inform the public and to be informed is absolute.
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632120 дахь зочин боллоо.