ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ

Нийгмийн болон хувийн амьдралд эрх мэдлээ ашиглан албадан шахах эсвэл дур зоргоороо авирлаж эмэгтэйчүүдэд бие, сэтгэл, бэлгийн зовиур, хор хөнөөлөөр заналхийлж буй хүйсийн хүчирхийллийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэдэг. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь тэдний нийгмийн гарал, арьс өнгө, нас, үндэс угсаа, шашин шүтлэг, тахир дутуу байдал, бэлгийн хандлага зэрэг бүх талыг хамран иргэншил, бүс нутаг, эдийн засгийн хил хязгаарт үл харъяалагдан оршдог. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь нэн ужиг гаралтай, гэмт хэргийн хамгийн адармаатай хэлбэр юм.

Эмнести Интернэшнл Олон Улсын Хүний Эрхийн байгууллага 2004 оныг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор үйл ажиллагаагаа явуулахтай холбогдуулан Монгол дахь салбараас хэд хэдэн арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж явуулсан юм.

  • Хууль эрх зүйн орчин ба хуулийн хэрэгжилтийн хяналт

Эмнести Интернэшнл байгууллагын үйл ажиллагааны нэгэн томоохон чиглэл нь олон улсын хүнйи эрхийн гэрээ хэлэлцээрт улс орнуудыг нэгдүүлэх, үндэсний хууль тогтоомжийг түүнд нийцүүлэх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих явдал билээ. Монгол улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулах, хуулийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар Эмнести Интернэшнлийн Монгол дахь салбар, Эрэгтэйчүүдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй 2004-2005 онд хамтран ажилласан бөгөөд хамтран хэрэгжүүлсэн “Эр хүн эр хүндээ”, “Эргэх холбоо” төслийн дараагийн алхам болгож, хуулийн хэрэгжилтийн талаар энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн санал бодлыг сонссон юм. Эмнести Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, эмэгтэйчүүдйин хорих ангийн дарга хурандаа Р. Оюунбадам “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль онол практикт” гэсэн сэдвээр илтгэл бичсэнийг The Wire сонингоороо дамжуулан уншигчдын хүртээл болголоо. Тэрээр Монгол улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг судлах, хэрэглэх тал дээр дутмаг байгааг дурдаад агуулга нь бүрхэг энэ хуулинд эрдэмтэн судлаач нар албан бус тайлбар хийх, Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар нэмэлт заалт оруулж өгмөөр байгааг ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг бодит байдлаар тогтоосон нөхцөлд эрүүгийн хариуцлага оногдуулдаг шүүхийн практикийг өөрчлөх саналыг бодит жишээн дээр тулгуурлан санал болгож байсан юм.

Мөн үүнээс гадна Гэр бүлийн тэмцэх хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр бодит болгох үүднээс Эмнести Интернэшнлийн хуульчдын бүлгийнхэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр өдөрлөг зохион байгуулж 40 орчим иргэдэд хуулийн үнэгүй зөвлөгөө өгч ажилласан ба энэ ажиллагааг 25 дугаар телевиз болон Зууны мэдээ сонинд нийтэлсэн байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар өөрт байгаа мэдээлэл, хохирогчдын талаарх санал хүсэлтээ эмэгтэйчүүдийн энэ чиглэлээр ажилладаг байгууллагынхантай солилцож, тэднээс зохион байгуулж буй уулзалт, Азийн сан, Жендэр судлалын төв, Шведийн Институт болон ЮНИСЕФ-тэй хамтран зохион байгуулсан хурал, семинаруудад гишүүд, дэмжигчид, ажилчдаа оролцуулав.

Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн чиглэлээр гарын авлага танилцуулгыг хэвлэн гаргаж, цахим хуудсандаа “Хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт судалгааг англи монгол хэл дээр байрлуулав. Энэ судалгааны талаар зарим байгууллагууд дээр уригдан илтгэл тавив. Мөн бусад улс орнуудад эрсдэлд учраад байгаа эмэгтэй хүний эрхийг хамгаалагч нарын төлөөх захидал уриалгад гарын үсэг цуглуулан илгээлээ.

  • “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаархи үйл ажиллагаа ба түүний судалгааны арга зүй” сургалт, семинар

2006 оны 3 дугаар сард зохион байгуулсан уг сургалтанд ЭИ-ийн гишүүдээс болон эмэгтэйчүүдийн эрхээр хамтран ажилладаг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Хүний эрх хөгжил төв, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудаас нийт 40 гаруй хүн оролцсон юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх кампанит ажлын нэг томоохон зорилго нь бусад байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэлийн харилцааг өргөжүүлж үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх, дэмжигч байгууллага хувь хүнийг бий болгох явдал билээ. Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч Ш. Анхмаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаархи тоо баримт, судалгаа болон ЭИ-ийн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох кампанит ажлын шинэчилсэн стратеги төлөвлөгөөг танилцуулж, Өсөлт хөгжил харилцаа хариуцсан зохицуулагч Отгончимэг судалгаа хийх арга барилын талаар сургалт зохион байгуулж, Монголд судалгаа хийх ямар салбар байгаа тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх 16 өдрийн аян

Кино хэлэлцүүлэг

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын 16 өдрийн аяныг тохиолдуулан Монголын Эмнести Интернэшнлийн дэргэдэх Эмэгтэйчүүд, Эрэгтэйчүүд, Сэтгүүлчид болон Оюутан, залуучуудын бүлгийн гишүүд хамтдаа ТББ-уудын ажилчдад зориулан “Нэгэн хүүгийн амьдрал” кино хэлэлцүүлэг явуулав. Кино хэлэлцүүлэг нь өнөөдрийн нийгмийн гашуун үзэгдэл гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг хүмүүст ойлгуулж, энэ талаархи сөрөг хандлагыг арилгах, хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэж болох талаар санал солилцох зорилгоор хийгдсэн билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээ зорилготой тодорхой хэмжээгээр хүрч чадсан бөгөөд энэ талаар кампанит ажлын зохицуулагч Э.Отгончулуун Монгол элч, Зууны мэдээ, Монголын үндсэний олон нийтийн телевизэд холбогдох мэдээллийг өглөө.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх илтгэл ба хэвлэлийн бага хурал

Ганц нэгээрээ бус хамтдаа зүтгэвэл илүү хүчтэй байж, асуудлаа өргөн хүрээнд тавьж чадна гэдгийг Монголд үйл ажиллагаагаа явуулж буй Эмэгтэйчүүдийн байгууллагууд сайн мэддэг. Тиймээс ч тэд аливаа асуудлаар эвсэл, сүлжээ болж ажиллахдаа дуртай байдаг юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 16 өдрийн аяны хүрээнд ч тэд дуу хоолойгоо хамтаар гаргахыг эрмэлзсэн бөгөөд энэ үүднээс 11 дүгээр сарын 24-нд ХЭҮТ-өөс зохион байгуулагдсан хэвлэлийн бага хуралд Эмнести Интернэшнлийн эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч Ш.Анхмаа оролцсон юм. Түүнээс гадна 11 дүгээр сарын 29-нд ХЭҮТ-өөс зохион байгуулсан “Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоног аян-16 жил” сэдэвт хэлэлцүүлэгт “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох олон улсын урьдчилан сэргийлэх стратеги” сэдвээр илтгэл тавьсан юм. Уг илтгэл нь Эмнести Интернэшнл байгууллагаас улс орны засгийн газарт хандан хэрэгжүүлэхийг уриалсан 14 зүйлт хөтөлбөрийг агуулсан юм. Тэрчлэн уг хөтөлбөрийн талаар кампанит ажлын зохицуулагч Э.Отгончулуун МҮОНТ, STҮ болон Монцамэ агентлаг, Монгол элч, Зууны мэдээ, Ардын эрх сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд танилцууллаа. Үүний зэрэгцээ Монгол улсын ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарт хандан уг 14 зүйлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалсан захидал илгээлээ. Эмэгтэйчүүдийн бүлгээс энэ хэрэгт анхаарлаа хандуулж буй дэлхийн бусад улс орнуудад ил захидлуудыг илгээсэн юм.

SVAW хаягаар орж Эмнести Интернэшнл байгууллагын олон улсад явуулж буй үйл ажиллагаатай танилцана уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 597510 дахь зочин боллоо.