МИНИЙ БИЕ - МИНИЙ ЭРХ

Бид энэ талаар ярихыг хүсдэг ч ихэнхи тохиолдолд өөрийн бодлыг дотроо хадгалаад өнгөрдөг. Өөрийнхөө тухай, басхүү бусадтай тогтоосон харилцааныхаа тухай өөрийн үгийг хэлж чадахгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ? Энэ асуулт бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар Эмнести Интернэшнлийн санаачилсан дэлхий дахины кампанит ажлын бэлтгэл ажлын үеэр олонтаа хөндөгдөж байлаа.

Үүнийг маш чухал асуулт гэж бид үзэж байна. Учир нь хариулт нь биднийг үнэхээр гайхашруулж байгаа юм.
Бид яагаад чимээгүй байна вэ? Учир нь бид юу мэдэрч буйгаа нээлттэй хэлж чадах эсэхийг бидний амьдарч буй нийгэм шийдэж байна. Нийгмийн эдгээр хэм хэмжээг төр засаг, олон нийт, бидний гэр бүл тогтоож байна. Бид энэ хориг саадыг давахаас айж эмээдэг. Бидний олонхи шившиг болох, шоронд хоригдохоос айж байна. Эдгээр шалтгаанаас болоод бүгд чимээгүй сууж байна. “Миний бие - Миний эрх” кампанит ажлаар дамжуулан бид энэхүү анир чимээгүйг эвдэхийг хүсч байна. Учир нь яг одоо маш олон хүн эрхээ хэрхэн хамгаалах талаар ямар ч мэдлэггүй байна. Хэзээ хүүхэдтэй болохоо шийдэх нь бидний эрх, үүнийг засгийн газар шийдэх ёсгүй. Зарим засгийн газар эмч нарыг, бидний эцэг эхийг өмнөөс минь шийдвэр гарга хэмээн хэлж байна. Бидний эрхийг хамгаалах үүргээ зарим засгийн газрууд хэдийнэ умартсан байна.

Буркина Фасод нөхөр нь цуг ирээгүй бол эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс зарим эмнэлэг татгалзаж байна. Мароккогийн олон охид нэр төрөө хадгалж үлдэхийн тулд тэднийг хүчирхийлсэн хүмүүстэйгээ гэр бүл болж байна. Ирландад эхийн эрүүл мэндэд ноцтой аюул учирснаас бусад тохиолдолд үр хөндүүлэхийг зөвшөөрдэггүйгээс болж 1980-аас 2012 оны хооронд 150,000 эмэгтэйчүүд Англид ирж үр хөндүүлсэн байна. Мөн олон оронд ижил хүйстнээ хайрласан, зохисгүй хувцасласан хүнийг шоронд хорьж байна.

Эдгээр хязгаарлалт өнөөг хүртэл байсаар байгаа нь бидэнд хийх зүйл маш их байгааг сануулж байна. Хүний эрхийг хумих, хүний эрхийн үзэл санааг мушгин гуйвуулах гэсэн эрх мэдэлтнүүд байсаар байна. Бидний эрхэд халдахыг санаархагчид байсаар байна.

Ирэх 2 жилд Эмнести Интернэшнл “Миний бие - Миний эрх” кампанит ажлаар үүнийг өөрчлөхийн төлөө тэмцэх болно. Непал, Эль-Салвадор, Буркина Фасо, Ирланд, Марокко, Тунис зэрэг улсууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг өөрчлөхийн төлөө бид тэмцэж байна. Энэ нь дэлхий даяар түгэж, хүмүүс эрхээ шаардах хамгийн эхний алхам болж анир чимээгүйг эвдэхэд зоригжуулна. Бүх хүн өөрийн амьдрал, бие махбодитой холбоотой шийдвэрийг өөрөө гаргах эрхтэй. Бид энэ эрхийг нь
баталгаажуулахыг эрх баригчдаас шаардах болно. Учир нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрх гэдэг нь хүний үндсэн эрх юм. Тэд бид бүгдэд хамаатай.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх гэж юу вэ?

Та дараах эрхтэй:
 Өөрийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар өөрөө шийдвэр гаргах
 Эрүүл мэндийн үйлчилгээ авах
 Хэзээ хүүхэдтэй болохоо шийдэх
 Гэрлэх эсэхээ өөрөө шийдэх
 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах
 Бэлгийн хүчирхийллээс ангид амьдрах

Kампанит ажлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл #MyBodyMyRights болон www.amnesty.org/mybodymyrights хаягаар зочлоорой.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670754 дахь зочин боллоо.