ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ БА ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИД

Хүн бүр бие даан ганцаараа буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих түүний төлөө тэмцэх эрхтэй.

  • Хүний Эрхийг Хамгаалагчдын тухай НҮБ-ын Тунхаг, 1 дүгээр зүйл

Хүний эрх нь улс орнууд харилцан хүлээн зөвшөөрөх эсэхээ тогтоодог хэмжүүр болжээ. Өнөөдөр олон улсын нийгэмлэгийн хэдхэн гишүүн орон л хүний эрхийг эсэргүүцэж байгаа бөгөөд  нгэснээрээ бусад орнуудад нүд үзүүрлэгдэх болов.

Иймд хүний эрхийн тухай ойлголт нь улс хоорондын төдийгүй үндэсний хууль, улс төр, ёс суртахууны яриа хэлэлцээрийн төв болж “ эрх, эрх чөлөөний эрин үе” хэмээн нэрлэгдэж байна.

Гэвч хүний эрхийн тухай ойлголт ийм “түгээмэл” юм бол яагаад хүний эрхийг хамгаалах нь аюултай хэвээр байгаа юм бэ?

 Эмнести Интернэшнл дэлхийн бараг бүх оронд хүний эрхийн хамгаалагчид халдлагад өртдөгийг баталж байна. Халдлага нь байнга дарамтлах, ажлыг нь шүүмжлэх зэрэг жижиг оролдлогоос авахуулаад зүй бусаар хорих, эрүүдэн шүүх, хөнөөх гээд янз бүр байдаг.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд олон улсын нийгэмлэгүүд хүний эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо хэрэгтэй болохыг зөвшөөрсөн олон улсын тогтолцоог бий болгосон юм. Олон орон хүний эрхийн хамгаалагчдын үүргийг хүлээн зөвшөөрч, тэднийг хамгаалахаа амлав.

Засгийн газрууд төдийгүй иргэний нийгэм өөрөө хүний эрхийг хамгаалах эрх үүрэгтэй. Цаасан дээрх үүрэг амлалтууд бодит байдалд тэр бүр хэрэгжээд байдаггүй энэ үед уг олон улсын хүний эрхийн тогтолцоо хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах шинэ боломжуудыг санал болгож байна.

  • Хүний эрхийн хамгаалагчдын тухай НҮБ-ын тунхаг

ХЭТТ-ын 50 жилийн ойн өмнөх өдөр буюу 1998 оны 12 дугаар сарын 9-нд Хүний Эрхийн Хамгаалагчдын тухай НҮБ-ын Тунхагийг батласан юм. Энэхүү тунхаг бол ХЭТТ-ын үзэл санаа нь гагцхүү хүн бүр түүний биелүүлэхийн төлөө оролцож, ХЭТТ-ын үзэл санааг дэмжин ажилладаг хүмүүс ямар нэгэн хөндлөнгийн оролцоо, саад бартаа, айлган сүрдүүлэг, заналхийлэлгүйгээр ажиллах боломжтой болсон үед л биелэгдэх боломжтой гэдгийг НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрсний илрэл билээ.

Хүний эрхийг хянах, шалгах, хөгжүүлэх санал дэвшүүлэх гээд хүний эрхийн хамгаалагчдын гаргасан  хичээл зүтгэл нь дотоодын болоод олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээг мөрдөх засгийн газруудын үүрэгтэй нийцээд зогсохгүй өнөөдрийг хүртэл тэдний ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Хүний Эрхийн Хамгаалагчдын Тунхаг нь засгийн газруудаас хүний эрхийн хамгаалагчдын ажилд шаардлагатай эрхүүдийг хамгаалахыг шаарддаг. Хүний эрхийн хамгаалагчдад эн тэрүүнд шаардлагатай эрхүүдийн тоонд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, засгийн газрын бодлогын талаархи шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх, хуран цуглах мөн тайван замаар өөрчлөлт хийхийг дэмжих, мэдээлэх солилцох, дотоодын болоод олон улсын байгууллагуудтай харилцах зэрэг эрхүүд ордог. ХЭХТ нь хүний эрхийг хамгаалахдаа хуулийн дагуу ажиллахад шаардлагатай эрхийг нь заасан байдаг.

Хүний эрхийн хамгаалагчид засгийн газар болон бусад томоохон байгууллагыг шүүмжилснээрээ үргэлж өөрсдийгөө эрсдэлд оруулдаг болохыг бүгд мэднэ. Цаашилбал засгийн газрууд нь хүний эрхийн хамгаалагчид ямарваа хөндлөнгийн оролцоо, хориг саад, алагчлал эсвэл өс хонзон авах вий гэх айдасгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах үүрэгтэй.

Иймэрхүү зөрчлүүдийн тухай өргөдөл гомдол гарахад хүний эрхийн хамгаалагчид шударга, бие даасан шүүхийн өмнө хэргийг дахин хянуулах эрхтэй байдаг.

  • Хүний эрхийг хангах арга замууд

Хүний эрхийн хамгаалагчид хүний эрхийг олон янзын арга хэлбэрээр хамгаалж, дэмждэг билээ. Олон хамгаалагчид хүний эрхийн зөрчлийн хохирогчдод үнэн мөнөө олж, нөхөн төлбөр авахад нь туслаж зарим нь хүний эрхийн зөрчлийн тухай мэдээг бусдад түгээж, сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн дүрэм журам, үнэ цэнийг зааж эсвэл хүмүүсийг амьдрах орчныхоо төлөө тэмцэхэд нь дэмжлэг үзүүлдэг.

Хүний эрхийн хамгаалагчид эрх нь зөрчигдсөн хүмүүст үнэн зөвийг нь олж, хэргийг шийдвэрлүүлэхдээ хуулийн шат дамжлагын дагуу ажилладаг. Дотоодын шүүх дээр олон улсын хүний эрхийн хэм хэмжээг сахихыг шаардан ялалт байгуулсан тоо томшгүй олон жишээ бий. Олон улсын хуулийн тогтолцоо улам үр дүнтэй болж шударга ёсыг үгүйсгэсэн хаана ч үнэн ялах боломж олгож байна. Африк, Америк болон Европын орнуудын бүс нутгийн нарийн нягт механизмын дагуу хүний эрхийн зөрчлийн амь үлдэгсэд, тэдэнтэй хамт ажиллаж буй хүмүүс өөрсдийн засгийн газраа хариуцлагад татаж ч чаддаг ажээ.

Дэлхий даяархи хүний эрхийн хуульчдын олон жилийн хичээл зүтгэлийн ачаар Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрмийг 1998 онд баталж улмаар сүүлийн жилүүдэд түгээмэл харъяаллын шүүхийн тогтолцоо үүсэн бий болж байна. Уг шүүх нь олон улсын хуулийн дагуу төрлөөр устгах, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг зэрэг хүнд ноцтой гэмт хэргийг шүүх эрхтэй юм. Хүний эрхийн хамгаалагчдын хамтран тэмцэж, олж чадсан өөр нэг амжилт нь түгээмэл хуулийн цар хүрээний хувьсгал буюу хаана нэгтээ үйлдэгдсэн хэргийг ч нэг улсын шүүх шүүх боломжтой болсон явдал юм.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 540417 дахь зочин боллоо.