ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД

"БИ ОДОО ӨӨРИЙНХӨӨ ҮГИЙГ ДУУЛГАЖ ЧАДНА"

Ирээдүйн хүний эрхийн төлөө тэмцэгчдэд сургалтын шинэ арга барил таалагдаж байна

Уламжлалт сургуулиуд хүүхдүүдэд зааж сургахаа урьтал болгодог бол Хүний Эрхэд Ээлтэй Сургууль төсөл сургуулиуд өдөр тутмын амьдралдаа хүний эрхийг дээдэлсэн орчинг бий болгож, сурагчдын өсөж дэвжих боломжыг сайжруулахыг зорьдог.

Яг одоо 84000 сурагч, 5000 багш өөрсдийн сургуулийг хүний эрхэд ээлтэй, хүний эрхийн хамгаалдаг сургууль болгохоор зорьж “Хүний Эрхэд Ээлтэй Сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Багш сурагчид хамтдаа сургуулийн орчноо илүү бүтээлч, идэвхитэй болгохыг хүсэж байгаа юм. "Би өмнө нь хүний эрхийн талаар, Эмнести Интернэшнлийн талаар мэддэггүй байсан." хэмээн нэгэн сурагч бидэнд хэлсэн юм.
"Төсөл хэрэгжиж эхлээд манай ангийн сурагчид дэлхий нийтийн хүний эрхийн тулгамдсан асуудлуудад маш их анхаардаг болсон. Энэ төслийн ачаар миний нүд нээгдсэн. Одоо би хүний эрхийн зөрчлийг хараад хэзээ ч дуугүй суухгүй."

"Сурагчид илүү нөхөрсөг болсон гэж би боддог. Хүүхдүүдийн харилцаа сайжирсан болохоор сурагчид их баяртай байгаа." хэмээн өөр нэгэн сурагч бидэнд ярьсан юм. "Урьд нь хүүхдүүд асуудал үүсгэдэг, их хэцүү байсан. Багш нар ч хүүхдүүдээ сайн анхаардаггүй байсан. Одоо манай багш нар хүүхдүүдээ илүү анхаарч санаа тавьдаг болсон.

"Сурагч багшийн харилцаа сайн байх нь их чухал гэж би боддог. Сурагчдад томчуудын туслалцаа их хэрэгтэй байдаг. Харин сургуулиас завсардсан хүүхдүүд туслах хүн алга байна.

"Хүний Эрхэд Ээлтэй Сургууль" төсөл Монголын 3 сургуульд хэрэгжиж байна. Ирэх онд дахин 8 сургуульд төсөл хэрэгжиж эхэлнэ. Харин дэлхийн хэмжээнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 орны 92 сургууль уг төсөлд нэгдсэн юм. "Хүний Эрхэд Ээлтэй Сургууль " төсөл амжилтай хэрэгжиж байгаагийн үндэс бол тухайн газар оронд амархан нутагших боломжтой, энгийн арга замуудыг сонгосонд оршиж байгаа юм.

Сургууль бүхэн өөр өөр. Сургууль бүр өөрийн гэсэн хүний эрхэд нийцсэн ажлын төлөвлөгөө боловсруулж өөрсдийн зорилго, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байна. Мөн Эмнести Интернэшнл хүний эрхэд ээлтэй нөхцлийг хэрхэн яаж бүрдүүлэх талаар зөвлөж, тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм.

"Төсөл хэрэгжиж эхлээд манай ангийн сурагчид дэлхий нийтийн хүний эрхийн тулгамдсан асуудлуудад маш их анхаардаг болсон.”

Эрх тэгш байх, нэр төртэй байх, хүндлүүлэх, ялгаварлан гадуурхлаас ангид байх, идэвхитэй оролцох боломжоор хангагдах зэрэг хүний амин чухал эрхийг хэрэгжүүлэхийн тулд сургуулиуд нэгд, сургуулийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, хоёрт, сурагч багш нарын харилцаа, гуравт, хүний эрхийн талаар сурч боловсрох ямар боломж байгаа талаар, дөрөвт, сургуулийг яаж хүний эрхэд ээлтэй газар болгох талаар ямар ажил хийх шаардлагатай байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Сурагчдын манлайллын ур чадварыг сайжруулах бол төслийн нэг гол зорилт юм. Төсөлд хамрагдсан сургуулийн олон сурагч манай явуулж байгаа кампанит ажлуудад идэвхитэй оролцсон билээ.
Багш нар ч мөн төслийн талаар эерэг сэтгэгдэлтэй байна. "Би өөрийн заах аргыг өөрчилсөн." хэмээн англи хэлний багш Гантигмаа хэлж байна. "Урьд нь би зөвхөн хэлний дүрэм заахад л анхаардаг байсан. Харин төсөл хэрэгжиж эхэлснээс хойш би хичээл заахдаа сурагчиддаа нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг ойлгуулахыг хичээдэг болсон. Мөн өөрийн амьдралын туршлагаас мэдэж авснаа сурагчиддаа хэлж заадаг болсон."

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ http://bit.ly/rightsfriendly хаягаар зочлоорой.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 671893 дахь зочин боллоо.