ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний эрхийн тухай боловсролын үүрэг ач холбогдол маш чухал байр суурь эзэлнэ. Хүний эрхийг хамгаалах явдал нь хүмүүсийн зүгээс хүний эрхийг хамгаалах талаар мэдээлэлтэй, мөн хүний эрхийг хамгаалах шаардлага байж хэрэгжих билээ.

Мөн түүнчлэн ямар эрхтэйгээ мэдэх, эрхээ хэрхэн хамгаалах талаар сайн мэдэж байж бид хүний эрхийг хамгаалан хэрэгжүүлж чадна. Ийм учраас хүний эрхийн тухай боловсрол нь хүний эрхийг зөрчих явдлыг цаашид таслан зогсоох үйл хэрэгт оруулж буй ихээхэн хувь нэмэр болоод зогсохгүй, шинэ Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож тунхагласан манай орны хувьд иргэний нийгмийг цогцлон байгуулахад чухал хөрөнгө оруулалт болох юм.

Гэвч бодит байдалд ард түмний дунд хүний эрхийн ойлголтын талаар тодорхой мэдлэггүй байгаа явдал нийтлэг байгаагаас хүмүүсийн эрх зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ хамгаалж чадахгүй байгаа болон бусдын эрхийг зөрчиж буй эсэхээ гүйцэд ухаардаггүй явдал нь хүний эрхийн зөрчил оршин байх нэг гол нөхцөл болсоор байна.

1991 оноос хойш ХЭБ нь ЭИ-ийн бүх секцүүдийн хувьд үндсэн гол үйл ажиллагаа болсон бөгөөд Монголын Эмнести Интернэшнлийн хувьд ч гэсэн ХЭБ-ыг үндэснийхээ үйл ажиллагааны хүрээнд чухалчлан тусгаж эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ҮЭ, хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтнуудад хүний эрхийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж ирлээ.

Эмнести Интернэшнл нь анх үзэл санааны хоригдлууд, улс төрийн удирдагчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байсан бол үйл ажиллагааныхаа бүрэн эрхийг өргөжүүлж нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

2010 онд хүүхэд залуучуудад зориулсан “Нэр төртэй амьдарцгаая” Залуу Петр Бенинсон, “Эрхүүлэйтэй найзалъя” театрчилсан сургалт, оюутан залууст зориулсан “Бизнес ба хүний эрх” ЭЗНСЭ, Цэвэр усаар хангагдах эрх” дэлхийн тулгамдсан асуудлууд” Цаазаар авах ял”, Хүний эрхийг хамгаалах кампанит ажлын тактик зэрэг сургалтг явуулахаас гадна хууль сахиулах байгууллагын ажилтнууд, малчид, нийгмийн ажилтнууд, эмч, багш нарт зориулсан сургалтуудыг явуулах болно.

Бид жил бүр Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт, хүний эрхийн хамгаалагчдад зориулсан сургалтыг явуулахаас гадна байгууллага хамт олны хүсэлтээр хүний эрхийн чиглэлээр төрөлжсөн сургалт явуулж байна. Хэрвээ та өөрийн эрхээ мэдье гэвэл, эсхүл бусдад эрхээ мэдэхэд нь туслахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561924 дахь зочин боллоо.