ХҮНИЙГ ХҮНДЭЛ

Хүнийг Хүндэл бол хүмүүсийг ядууруулж байгаа хүний эрхийн зөрчлийг зогсоохын төлөө явуулж буй Эмнести Интернэшнлийн кампанит ажил юм.
Дэлхий даяар ядуу нөхцөлд амьдарч буй хүмүүс хүний эрх, хүндлэлийг шаардаж байна. Тэд өөрсдийг нь ялгаварлагдахад хүргэдэг шудрага бус байдлыг арилгахыг хүсч байна. Тэд өөрсдийн аж амьдралд нөлөөлж буй зүй бус шийдвэрүүдэд хяналт тавихыг хүсч байна. Тэд өөрсдийнх нь эрхийг хүндэтгэж, дуу хоолойг нь сонсохыг хүсч байна. Тэдэнтэй нэгдэцгээе. Эмнэсти Интернэшнлийн шинэ кампанит ажилд дуу хоолойгоо  өргөнө үү.
Хүний  эрхийг хүндэтгэснээр хүн бүр нэр төртэй амьдрах,  хоол хүнс, ундны ус, эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авах, боловсрол эзэмших болон амьдрах орон байртай байх эрхтэй  гэдгээ ойлгон ухамсарлах юм.

Хүний эрх ба ядуу амьдрал

Ядуу зүдүү амьдралтай хүмүүс өдөр бүр өөрөө болон гэр бүл нь аюул заналд өртөх эрсдэл дунд амьдардаг. Тэдний орон байрны эзэмшил, амь зуулга, хуулиар хамгаалагдаагүй байх нь элбэг. Мөн өвчлөх, ургац алдах, ажилгүйдэх зэрэг нөхцөл үүссэн үед нэмэр үзүүлдэг нийгмийн халамжийн ямар ч төрөлд хамрагдах бараг боломжгүй. Ядуу хүмүүс аюулгүй тогтмол ажлын байртай, эсвэл ажил олгогчтой харьцахдаа эрх мэдэлтэй байна гэж бараг үгүй. Газрын эздийн зөвшөөрлөөр ажиллаж байгаа ажилчид, албадан нүүлгэгдсэн оршин суугчид, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг бүсгүйчүүд өөрсдөөс нь илүү эрх мэдэлтэнгүүд эрхийг нь зөрчсөний хариуд аливаа нэгэн тусламж туслалцаа хүртэх боломж хомс.

Үгийг нь тоож сонсдоггүй байдал

Ядуу амьдралтай хүмүүс өөрсдөд  нь хэрэгцээтэй төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад орох эрхгүй юм шиг санагддаг тухайгаа ярьдаг. Шүүх, цагдаа, халамжийн газрууд, хотын захиргаа, сургууль гээд уг нь бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой байгууллагууд ядуу хүмүүсийг ялгаварлаж, дургүйцэж ханддаг байна.
Мөн шүүх цагдаагийн үйлчилгээг тэгш бусаар хүртээдэг хандлага ч байдаг. Баян ядуу бүлгүүдийн жирэмсэн эхийн эндэгдлийн харьцаа нь энэхүү алагчилал, гадуурхалыг хамгийн тодорхой харуулж чадах юм.
Бид туршлага хуримтлуулж чадсан, үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэж үзэж, хавчигдмал, аюул, гадуурхагдал, үл тоомсорлогдох байдал зэргийн харилцан хамаарлыг хүчтэй харуулж байдаг хүний эрхийн зөрчлийн гол гэсэн цөөхөн хэдэн талбар, хэлбэрүүдээс ажлаа эхлэхээр төлөвлөлөө. Бидний хамгийн гол зорилго бол хүмүүсийг ядуу байлгадаг хүний эрхийн зөрчлийг зогсооход оршино.

Эхийн эндэгдэл нь зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудал бус мөн хүний эрхийн ноцтой асуудал юм.

Эмэгтэйчүүд эрүүл байх эрхтэй. Гэтэл тэдэнд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахад эдийн засгийн, нийгэм, соёлын саад тотгорууд тулгардаг. Эмэгтэйчүүд хэзээ жирэмслэхээ шийдэх эрхтэй ч ихэнхдээ хамгаалалт эсвэл жирэмслэлтээ хянах мэдээллээс хоцорсон байдаг ажээ. Цаашилбал эмэгтэйчүүд, охидууд өөрийн биеийг мэдэх эрхгүй болдог тохиолдол ч бий.
Чадварлаг эх баригч, сувилагчид эхийн эндэгдэлийг бууруулах гол хүчин зүйл билээ. Гэвч олон газарт эрүүл мэндийн үйлчилгээ нь чанар муутай эсвэл үйлчилгээ авахад хэцүү байдаг. Тэр тусмаа алслагдмал нутагт эсвэл ядуу хүнд нөхцөлд амьдардаг эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авахад нэн бэрхшээлтэй.
Ядуу хүнд нөхцөлд амьдардаг эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах болоход эмнэлэг рүү явах эсэхээ шийдэх, эмнэлэгт очсон хойноо мөнгө хөрөнгөний асуудлаас, эмчилгээ хүлээх гээд хүлээлт үүсдэг. Гэвч эдгээр хүлээлт нь амь насанд хүрэх аюултай.
НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилт нь олон улсын хэмжээнд ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд үүний тулд 2015 он гэхэд 1990 оны үеийн эхийн эндэгдэлийн хэмжээг 75%-иар бууруулахаар 5-р зүйлд заасан боловч маш цөөн тооны орнууд л уг зорилтдоо хүрэхэд ойрхон байна.

Хууль хүний эрх

Олон засгийн газрууд ядуу хүмүүсийн ЭЗНСЭ-ийг үл хайхарч байна. Эдгээр эрхүүдийг орон нутаг, үндэсний, олон улсын аль ч түвшинд хүндэтгэж үзэх ёстой.
Даяаршил компаниудад хэмжээгүй их эрх мэдэл, нөлөө авчирсан юм. гэвч корпарациудын үйл ажиллагаа хүний эрхийг зөрчиж, хүмүүсийг ядуурлын ангалд түлхэж байгаа ч гэсэн тэдэнтэй хариуцлага тооцож, хохирогсдод нөхөн олговор олгохгүй байна.
Компаниуд хувь хүн болоод нийгмийн бүлгүүдийн эрхэд асар их нөлөө үзүүлдэг.  Энэ нөлөө нь эерэг байж болно. Жишээ нь, шинэ ажлын байр бий болгох мөн нийгмийн халамжийн санг үүсгэхэд орох улсын төсвийг нэмэгдүүлэх гэх мэт. Гэвч корпорациуд улс орнуудын дотоодын хууль тогтоомжийн сул дорой байдлыг ашиглан хүний эрх зөрчдөг, олон улсын хариуцлага тооцох тогтолцоо дутмаг байдал нь хөгжиж буй орнуудад хүндээр тусч байна.
Ялангуяа хүний эрхийн зөрчлийн тухай мэдэгдэл ашигт малтмалын салбарт их гардаг. Энэ нь  ч гайхаад байх зүйл биш. Иймэрхүү үйл ажиллагаан нь газар болон усны нөөцөд шууд нөлөөлдөг. Ашигт малтмалын олборлолт хийхийн тулд тухайн нутгийн хүн ардыг хүчээр нүүлгэн шилжүүлэх явдал ч гардаг. Газрыг нь сэндийчиж, усны хангамжийг бохирдуулсны улмаас уламжлалт амь зуулга болон хүн амьтны амь насанд аюул учирдаг.
Пүүс компаниудын орон нутгийн нийгмийн бүлгийнхэнийг дарах гэсэн оролдлого хүчирхийлэл, нийгмийн сөргөлдөөнд хүрч болох юм. Нийгмийн бүлгийнхэний гэрээ хэлэлцээр, төлбөр тооцоог компани яаж аргалсан тухай мэдээ баримт дутмаг байдаг нь байдлыг улам л хурцатгана.
Тухайн бүлгүүд нь пүүс компаниудын үйл ажиллагааны үр нөлөөний тухай мэдээлэл авах боломжоор хязгаарлагдаж, тэдний аж ахуй, амьдралд нөлөөлөх чухал шийдвэрүүдийн гадна хоцорч, ядуурал, аюул занал улам нэмэгддэг. Хүний эрхийн зөрчил боллоо гэхэд хохирогчид шударга ёс эдлэх боломжгүй үед байдал улам л дордох бөгөөд ихэнх тохиолдолд засгийн газрууд пүүс компаниудтай хариуцлага тооцдоггүй эсвэл тооцож чаддаггүй.
Энэ бүхний үр дагавар нь байнгын хүний эрхийн зөрчил байж, ядуурлын гинжин холбоог улам даамжруулдаг.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах гэсэн нэрийн дор засгийн газрууд сурч боловсрох, эрүүл байх, ус зэрэг хүний эрхэнд чухал нөлөөтэй улсын үйлчилгээний салбаруудыг хувьчилаад байна. Гэсэн хэдий ч улс орнууд пүүс компаниудаас эдгээр үйлчилгээг ялгаварлан гадуурхалгүй явуулахыг шаарддаггүй. Нийгмийн үйлчилгээний салбарын гэрээ хэлэлцээр нь улс орнууд өөрсдийн ард иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргээсээ зайлсхийх арга зам болох ёсгүй. Тэд пүүс компаниудыг хүний эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болгох ёстой. Эдийн засгийн даяаршилын үр шимээр пүүс компаниуд үндэсний хил хязгаараас давж олон улсын хэмжээнд ажиллагаа явуулах болсон ч пүүс компаниудын дүрэм журам нь энэ хурдацыг дагаж чадахгүй байна. Дүрэм журмын  тогтолцоог хохирогчдод нөхөн төлбөр олгож хохиролыг нь барагдуулдаг, хүний эрхийг уландаа гишгэн ашиг хонжоо эрдэг явдлыг зогсоодог болгон өөрчлөх ёстой.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561924 дахь зочин боллоо.