УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨ

Захидал уриалгад гарын үсэг зуруулах аян

“Хүний эрхийн төлөөх үйлсэд хамтдаа” Оюутны талбай - 6-р сарын 11,12 ны өдрүүдэд

“Хүнийг хүндэл” самбар гаргаж, кампанит ажлуудын танилцуулга, хүний эрхийн мэдлэг олгох мэдээллийг хүргэж, захидал уриалгад гарын үсэг цуглуулах, үйл ажиллагааг зохион байгуулж нийт 635 орчим гарын үсэг цуглуулж илгээлээ.

• Хүнийг Хүндэл - Нэр төртэй амьдарцгаая 100 гаруй захидал, • Улс орнуудын төлөөх - ОХУ-ын хүний эрхийг хамгаалагч Алексей Соколовын хэргийг шударга шүүхээр шүүлгэх, Лаосын хоёр иргэнийг мөн яаралтай шударга шүүхээр шүүх, нэн даруй суллахыг уриалсан 450 гарын үсэг, • Цаазаар авах ялын эсрэг - Тайван улсад цаазын ял авсан 40 хоригдлын ялыг өөрчлөхийг хүссэн захидалд 135 гарын үсэг зуруулж илгээлээ.

“Эрүү шүүлтийн хохирогчдод туслах ОУ-ын өдөр” Хархорин худалдааны төв - 6-р сарын 26-ны өдөр

БГД-ийн 14, 20-р хороо, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 3-р хэлтэс, Даяар Групп ХХК, Fohow компанитай хамтран “Иргэн таны төлөө” өдөрлөгийн үеэр Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажил, Хүнийг Хүндэл кампанит ажил, Улс орнуудын төлөөх кампанит ажлыг олон нийтэд хүргэх зорилгоор онлайн, офлайн гарын үсэг зуруулах, Нэр төртэй амьдарцгаая захидал бичүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.

Захидал уриалгын марафон 2010

“Эрхийнхээ төлөө бичицгээе” аян 12-р сарын 7-10 өдрүүдэд

Тус аяны хүрээнд “Хүний эрх амттай мэдрэмж” сан арвижуулалтын үйл ажиллагааг Сахерс кафе болон Франц кафетай хамтран зохион байгууллаа. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг Теди төв, Монгол Францын Төв, МУИС-ийн ЭЗС, ШУТИС-ийн ХБИС, МУБИС-ийн БСС, Энх-Орчлон, Отгонтэнгэр сургуулиуд дээр зохион байгуулж 800 гаруй иргэдэд мэдээллээ хүргэлээ.

• Хятадын хүний эрхийн хамгаалагч Мао Хенфений төлөө 540 гарын үсэг • Бирмийн хүний эрхийн хамгаалагчдын төлөө 877 гарын үсэг • Өмнөд Солонгос, Монгол, Малайз улсуудыг Цагаач ажилчдын эрхийн конвенцид нэгдэж орохыг уриалсан 818 гарын үсэг • Камбож, Лаос улсуудыг ЭЗНСЭ-ийн ОУП-ын нэмэлт протоколд нэгдэхийг уриалсан 521 гарын үсэг • УИХ-ын гишүүдэд хандаж цаазаар авах ялыг халах тухай ил захидалд 265 гарын үсэг

УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА - ОХУ

ОХУ-ын Эмнести Интернэшнлтэй хамтран харилцан туршлага солилцох Онлайн хэлэлцүүлэг зохион байгуулахад Дадлагын оюутан Флоренс, Бат-Эрдэнэ ОХУ-ын Хүний эрхийн мэдээлийг гишүүдэд тараах гарын авлагыг бэлтгэсэн. Онлайн хэлэлцүүлгийг 7-р сарын 7-ны өдрийн 16-18 цаг хүртэл онлайн ярилцлагын хэлбэрээр зохион байгуулсан. Оросын талаас Сергей Никитин, Наташа Прилуцкая нар МЭИ-ийн гишүүд, Дадлагажигч оюутан нартай ярилцаж, харилцан мэдээлэл солилцсон.

УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

Хорих газар дахь эрүү шүүлт

Өөрөөр сэтгэгчдийг нухчин дарах/ Хүний эрхийг хамгаалагчид

Хойд Кавказ дахь аймшигт хүчирхийлэл

Хүний эрхийн бусад асуудлууд

Хорих газар дахь эрүү шүүлт

Эрүүдэн шүүх болон зүй бус харьцах явдал ОХУ-д гарсаар байна. Эрүүгийн хуулийн 117-р зүйлд эрүү шүүлтийг тодорхойлсон заалт байдаг хэдий ч уг заалт нь Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн тодорхойлолтыг бүрэн дүүрэн тусгаагүй төдийгүй ерөнхийдөө эрүү шүүлттэй холбоотой хэргийг мөрдөн шалгахад хэрэглэгддэггүй.

2006 онд гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг прокурорын байгууллагын бусад үүргээс салгасан боловч шинээр байгуулагдсан Мөрдөн шалгах хороо Ерөнхий прокурорын газар болон бүс нутгийн прокурорын байгууллагуудаас үнэхээр хараат бус ажиллаж байна уу гэсэн асуулт тавигдаж байгаа бөгөөд эрх бүхий хүмүүс хүч хэрэглэж, хилс хэрэг хүлээлгэн хохироосоор байна.

ОХУ нь Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколд гарын үсэг зураагүй боловч сүүлийн үед зарим бүс нутагт хорих газарт очиж хяналт тавих эрх бүхий хяналтын хороодыг байгуулсанаар үнэн байдлыг илрүүлэх улмаар Нэмэлт Протоколд гарын үсэг зуруулах, хэрэгжүүлэхэд түлхэц болж байгаа юм.

Шударга шүүхийн асуудал- үндсэн хууль шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн зөрчих асуудал ихээр дэлгэрсээр байгаа. Шүүхийн бие даасан байдлыг хангаж шүүхийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Эцэст нь хувь хүний эрхийг хамгаалах, зүй бус харьцах явдлыг зогсоохын тулд хуульд тодорхой заалтуудыг нэмэн оруулж засварлах хэрэгтэй байгаа юм.

Олон улсын эрүүгийн шүүх

Гүрж/ Умард Оссет -(Дайны үед хүний эрх болон ОУ-ын хүний эрх зүй зөрчигдсөнөөс үүдсэн асуудлууд) – Гүрж, ОХУ-ын хооронд 2008 оны 8-р сард болсон 5 өдрийн дайнд олон зуун иргэд амь насаа алдаж, хэдэн мянган хүн шархадсан бөгөөд 200,000-аад хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн.

Арьс өнгөөр алагчлах дайралт - Дотоод хэргийн яам, прокурорын ерөнхий газар болон түүний нэгж газруудад хэт даврагсадтай тэмцэх хэлтэсүүдийг байгуулсан. Одоог хүртэл ОХУ-д арьс өнгөөр(цөөнх үндэстэн) ялгаварлах үзэл байсаар байгаа билээ. Дотоод хэргийн яам 2008 онд 17 аллагыг арьс өнгөний үзлээс үүдсэн гэж бүртгэж авчээ.

Иван Хуторский, 2009 оны 11-р сард фашизмын эсрэг хөдөлгөөнд оролцсоныхоо улмаас гэрийнхээ ойролцоо буудуулан амиа алдсан.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл - Хүнд ноцтой, гэмт хэргийн 40 орчим хувь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг, жилд 14000 орчим эмэгтэй нөхөртөө буюу ойр дотны хамаатандаа алагддаг, мөн 3000 орчим эмэгтэй нөхрийнхөө амь насыг хороосон хэрэг үйлдсэнээс арван эмэгтэйн ес нь өмнө нь байнга зодуулж, хүчирхийлэлд өртөж байсан байдаг гэсэн тоо баримт байна.

ОХУ-ын хуулинд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах арга хэмжээний талаар тодорхой заалт байдаггүй ба хохирогчдыг хамгаалах байгууллага хомс байдаг байна.

Өөрөөр сэтгэгчдийг нухчин дарах/ Хүний эрхийг хамгаалагчид

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын шинэ хуулийн заалтууд нь (ОХУ-ын 2002 оны хууль) Төрийн бус байгууллагын эсрэг чиглэгдсэн, үйл ажиллагаанд дарамт үзүүлсэн, хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хамгаалах эрхийг зөрчсөөр байгаа билээ.

ЭИ нь олон тооны жагсаал цуглааны үеэр сурвалжлагчид болон ард иргэдэд хүч хэтрүүлэн хэрэглэсээр байгаад санаа зовнисоор байгаа билээ. Энэ үйлдэл нь хууль бус цуглааныг тараасан гэх боловч ОХУ-ын хуулинд энэ талаар зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн заасан байдаг байна.

ТББ болон хүний эрхийн тэмцэгчдийн энэ асуудал нь Европ болон дэлхийн хэмжээнд дэмжигдэх шаардлагатай болоод байгаа билээ.

Алексей Соколов нь эрүү шүүлт, зүй бус харьцааны эсрэг цуглаан зохион байгуулсаныхаа төлөө Богданович хотын шүүхээр (Свердловск муж, ОХУ) 5 жилийн хорих ял авсан.

ТББ-ууд, сэтгүүлчид болон хүний эрхийг хамгаалагчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө аливаа айдасгүйгээр чөлөөтэй эдлэх боломжийг олгохын төлөө ажиллах шаардлагатай байна.

Хойд Кавказ дахь аймшигт хүчирхийлэл

Энэ бүс нутагт зэвсэглэсэн бүлгүүд хүний эрхийг зөрчиж байгаа төдийгүй хүчирхийлэл, тогтворгүй байдал газар авч байдгийн шалтгаан нь энэхүү айдас, хүчирхийлэлт байдлыг төгсгөл болгох гэсэн улс төрийн үйлдэл байдаггүйд оршино. Сэжиглэгдсэн зэвсэгт бүлэглэлүүдийн гишүүдийг шүүх хуралд олон улсын шударга шүүхийн стандарт зөрчигдөж, зэвсэгт бүлгийн гишүүнээс авах дайны нөхөн төлбөр зэргийг засгийн газар хэрэгсэхгүй болгон өршөөж байдаг

ОХУ-ын эрх мэдэлтнүүд ямар ч олон улсын хүчинг энэхүү бүс нутагт орохыг зөвшөөрдөггүй. Хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай сурвалжлан мэдээлэгч сэтгүүлчид болон бусад засгийн газрын бус хүмүүсийг эрх мэдэлтнүүд буруушааж, экстремизмийг дэмжсэн хэрэг хэмээн үзэж байна.

Ийм учраас эрх нь зөрчигдсөн хүмүүс тэр талаараа мэдээлэхээс айж байдаг ажээ. Энгийн иргэд янз бүрийн байдлаар сураггүй алга болсоор байгаа нь олон газарт айдас, түгшүүртэй байдал төрүүлсээр байна. Зөвхөн ОХУ-ын Чечений БНУ-д 1999 оноос хойш 3000 орчим хүн хүчээр сураггүй алга болжээ.

Кавказ дахь Хүний эрхийг хамгаалах асуудлыг дээшлүүлэхийн тулд:

• Европын Зөвлөл- хүний эрхийн зөрчлүүдийн асуудлыг олон улсын хүрээнд гарган авч хэлэлцүүлэх • Европын Холбоо - хүний эрхийг хамгаалах талаар ОХУ-д шахалт үзүүлэх
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 671893 дахь зочин боллоо.