ЗЭВСЭГЛЭЛИЙГ ХЯНАЯ

Энх тайван оршиход зэр зэвсэг хэрэггүй

Хүн төрөлхтөн дайн дажингүй энх амгалан амьдрахад олон зүйл саад болж байдаг. Үүний нэг нь хүчирхийлэл гэмт хэрэг үйлдэгчдийн гол хэрэгсэл болсон галт зэвсэг юм. Даян дэлхийн зон олны төлөө энэхүү галт зэвсэг хэрэглэхийг эсэргүүцэж Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагаас дэлхий дахиныг хамарсан кампанит ажил зохион явуулж байгаа билээ. Тус кампанит ажлын зорилго нь хүчирхийлэл үйлдэгчдэд зэр зэвсэг нийлүүлэхийг зогсоох цэрэг цагдаа хууль сахиулах байгууллага хувийн хамгаалалтын албаныхны зэвсэг хэрэглэхийг хянаснаар зэвсгээс үүдэлтэй хүний эрхийн хүчирхийллийг багасгах явдал юм.

Галт зэвсгийн улмаас жилд дунджаар хагас сая хүн, түүний дотор хүүхдүүд амиа алдаж, мянга мянган хүн эрэмдэг зэрэмдэг болж, эрүү шүүлтэд тарчилж, гэр орноосоо хөөгдөж байна. Зэвсэглэлийг хянахгүй байгаа нь хүний эрхийн зөрчлийг хурцатгаж, зэвсэгт мөргөлдөөнийг эрчимжүүлж, улмаар ядуурал нэмэгдэхэд ч нөлөөлдөг аж. 

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бага оврын зэвсэглэлийн эсрэг Эмнести Интернэшнл, Оксфам, Бага оврын галт зэвсэгтэй тэмцэх Олон улсын үйл ажиллагааны сүлжээ зэрэг байгууллага зэвсэглэлийг хянах олон улсын кампанит ажил эхлүүллээ. Гол зорилго нь олон улсын хүний эрхийн болон хүмүүнлэгийн хуулийн дагуу галт зэвсгийг хэрэглэх, зэвсгийн худалдаа, түүний зөөвөрлөлтөд хатуу хяналт тавихад улс орны засгийн газруудыг анхаарлаа хандуулахыг уриалж байна.

  • Зэвсгийн худалдааны талаарх олон улсын гэрээ ба Монгол улс

Парламентын гишүүдийн гол үүрэг

Үндэсний болон бүс нутгийн парламентууд нь Галт зэвсэг тээвэрлэх тухай Дэлхий Нийтийн Зарчим зэрэг бага оврын бүх галт зэвсгийг хянах үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Парламентууд нь хууль гаргах, шинэчлэх, олон улсын гэрээг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, дэмжих эрхтэй байдаг. Ардчиллын замаар сонгогдсон төлөөлөгчид, парламентын гишүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой ажиллаж, олон нийтийг уриалах, мөн хэлэлцүүлэг зохиох боломжтой юм. 

Тиймээс Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Зэвсэгийн худалдааны талаарх, гэрээ хэлэлцээртэй холбогдох материалыг Монгол хэлнээ хөрвүүлэн, Галт зэвсэг тээвэрлэх тухай дэлхий нийтийн зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийг хүссэн ил захидлын хамтаар Монголын парламентийн 76 гишүүнд хүргүүлэв. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Р.Гончигдоржтой 2006 оны 6 дугаар сарын 6-ны өдөр уулзан “Галт зэвсэг тээвэрлэх тухай дэлхий нийтийн зарчим, олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн хуульд үндэслэгдсэн галт зэвсэг тээвэрлэх тухай наад захын жишиг, хэм хэмжээг эмжиж байгаа эсэх талаарх Монгол улсын байр суурь, Монгол улс дахь галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг хянах асуудлаар Парламентын бүлгийн ажиллах хэлбэр, 2006 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 7-ны хооронд болох НҮБ-ын Бага оврын галт зэвсгийн асуудлаархи бага хуралд оролцож Монгол улсын байр суурийг илэрхийлэх асуудлаар ярилцаж, байр суурийг нь сонсов. Тэрээр энэ уулзалтын өмнөхөн зэвсэгийн хяналт, тооллогын асуудлаар байнгын хорооныхоо хурлаас дөнгөж гарч ирээд байгаа, нэг зорилгын дор уулзалт зохион байгуулагдаж байгааг дурдаад зэвсэглэлийг хянах нь зүйтэй гэж үздэг өөрийн байр сууриа илэрхийлж, НҮБ-аар хэлэлцэгдэх Бага оврын зэвсэг худалдаалах асуудлаарх болон улсын гэрээний талаар судлахаа амласан юм. 

Оюутан залуучуудын бүлэг Зэвсгийг хянах талаар 500 орчим хүний гарын үсэг цуглуулан Ерөнхий сайдад илгээсэн бөгөөд иргэдийн хүний эрхийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор танилцуулга сурталчилгааны ажлуудыг хийлээ.

Мөн зэвсэгийн худалдааны гэрээг дэмжихийг УИХ, засгийн газарт уриалсны үр дүнд бид Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил, төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат нараас эерэг хариу хүлээн авав. 2006 оны оны 12 сарын 06-ны байдлаар дэлхийн 153 орон Олон улсын зэвсэгийн худалдааны талаарх гэрээг дэмжиж байгаа бөгөөд үүний нэгэнд Монгол улс орж байна.

Бага оврын галт зэвсгийн асуудлаархи Парламентын чуулга уулзалт болон Галт зэвсгийг хянах олон улсын кампанит ажлын дэлгэрэнгүй мэдээллийг Controlarms болон Parliamentaryforum цахим хуудаснаас үзнэ үү.

Сая сая дүр төрх ба энх тайвны хонх

Тус кампанит ажил нь 2004 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд Монголын Эмнести Интернэшнлээс Монголын хүн амын 2 хувь буюу нийт 5000 хүний дэмжлэгийг авахыг зорин ажилласан билээ. Галт зэвсэгийг хянахыг дэмжиж буй урлаг соёлын одод, урдаа барьдаг тамирчидаас авахуулаад цэрэг цагдаагийн ажилтнууд, оюутан залуус, настан буурлууд хүртэл дүр төрхөө авахуулсан юм. Нийт 3000 гаруй Монгол хүний зураг интернэтэд байрлаад байна. 

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын дарга С.Нарангэрэл, уг хөдөлгөөнийг дэмжигч залуучуудын бүлгийн ахлагч П.Тодрол , Кампанит ажил хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатар нар Сүхбаатарын талбайд дэлхийн энх тайвны хонхыг 2006 оны 6 дугаар сарын 14-ны өдөр цохилоо. Энэ үеэр зэвсэглэлийн худалдааг эсэргүүцэж, зэвсэгийг хянахыг шаардсан 3000 гаруй Монгол хүний зургийг НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Пратиба Мета болон Гадаад хэргийн дэд сайд Б.Жамбалдорж нарт Эмнести Интернэшнлийн кампанит ажлын зохицуулагч Э.Отгончулуун гардуулан өгөв. Хатагтай Пратиба Мета хэлэхдээ “Монголын засгийн газар нь зөвхөн Монгол улс дахь галт зэвсэгтэй холбоотой хэргүүдийн тухай биш харин Монгол улс Хятад, Орос гэсэн том гүрнүүдийн хооронд орших тодруулбал зэр зэвсэг дамжуулах худалдаалах стратегийн чухал бүс болохынхоо тухайд энэ асуудлыг анхаарч дэмжээсэй гэж хэлсэн юм.

Монголд энх тайвны хонхыг цохисон үйл ажиллагааг Ийгл телевиз болон Монгол элч сонин, мөн Монцамэ агентлаг сурвалжлан нэвтрүүлсэн байна. 

Зэвсгийг хянах иргэдийн боловсрол ба хэвлэл мэдээлэл

Зэвсгийн худалдааны гэрээг Ерөнхий ассамблейгаараа авч хэлэлцэхийг уриалсан, Монголын Эмнести Интернэшнлийн дэргэдэх парламентийн гишүүдийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн асан Ц. Оюунбаатар гуай Галт зэвсэг худалдаалах тухай гэрээ болон тогтоолыг дэмжиж буй талаарх өөрийн байр сууриа олон нийтэд хүргэж, энэ талйн мэдээллийг парламентийн гишүүд болон иргэдэд өгөх зорилгоор Лобби төвтэй хамтран сонины тусгай дугаарыг эрхлэн гаргав.

Зэвсгийн худалдаа, зэвсэглэлтэй холбоотой асуудлаар иргэдэд харанга дэлдсэн мэдээлэл хүргэдэг Монголын мэдээ сонины сэтгүүлч Ц.Цэрэн болон Эмнести Интернэшнлийн дэргэдэх сэтгүүлчдийн бүлгийн ахлагч Г. Гангамөрөн, П.Жаргал нартай холбоотой ажиллаж өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талын мэдээллийг тогтмол гаргаж байв. 

Галт зэвсгийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, хянах кампанит ажлын “Сая сая дүр төрх” буюу www.controlarms.org цахим хуудсанд нэгдэнэ үү. 

Controlarms хаягаар орж Эмнести Интернэшнл байгууллагын олон улсад явуулж буй үйл ажиллагаатай танилцана уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 563845 дахь зочин боллоо.