ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛСАН БАЙДАЛ

Улс үндэстнүүд цаазаар авах ялыг халах тухай олон улсын дөрвөн гэрээ хэлэлцээрийг баталжээ. Үүний нэг нь дэлхий улс орнуудыг хамарсан, нөгөө гурав нь бүс нутгийн улс орнуудад хамаатай юм. Улс орнууд олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох буюу соёрхон баталж оролцогч талууд болно. Гарын үсэг зурах нь хожим соѐрхон батлахын эхлэл юм. Олон улсын гэрээний оролцогч улс болсноор засгийн газрууд олон улсын эрх зүйн хүрээнд гэрээнд заасан нөхцлүүдийг хамгаалах, хүндэтгэн сахих, хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Мөн өөрийн орны шүүн таслах ажиллагааны хүрээнд хүний эрхийг хангахын тул гэрээнд заагдсан үүргээ үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Олон улсын эрх зүйн хүрээнд гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүдийн зорилго, зорилтыг үгүй хийх ямар нэг зүйл хийхгүй байхаар хязгаарлагдана.

2008 онд Аргентин, Чили, Гондурас, Руанда, Узбекстан зэрэг 5 улс цаазаар авах ялыг халах зорилготой Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын Хоѐр дахь Нэмэлт Протоколд нэгджээ. Аргентин, Чили нь цаазаар авах ялыг халах тухай Америкийн Хүний Эрхийн Конвенций Протоколыг мөн соѐрхон баталжээ. Хоѐр гэрээг соѐрхон батлахдаа Чили улс нь дайны үеийн онц ноцтой цэргийн гэмт хэргүүдэд цаазаар авах ял хэрэглэж болзошгүй хэмээн урьдчилан тайлбар хийсэн байна Энд дээр дурдсан дөрвөн гэрээний тухай товч тайлбар мөн одоогоор гэрээнд гарын үсэг зурсан болон оролцогч улсуудын жагсаалтыг үзүүлэв.

 1. Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын Хоёр дахь Нэмэлт Протокол

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 онд дэлхий нийтийн хэмжээнд хэрэглэгдэх Цаазаар авах ялыг халах зорилго бүхий Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын Хоёр дахь Нэмэлт Протоколыг баталсан. Энэ нь цаазаар авах ялыг бүхэлд нь халахыг хангадаг бөгөөд оролцогч улсуудад Протоколд нэгдэн орох буюу соѐрхон батлах үедээ тайлбар хийсэн тохиолдолд энэ ялыг дайны цагт хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактад оролцогч улсууд нь Хоѐр дахь Нэмэлт Протоколын оролцогч улс болох боломжтой.

Оролцогч улсууд: Албани, Андорра, Аргентин, Австрали, Австри, Азербэйжан, Белги, Босни Герцеговин, Болгар, Канад, Кабо Верде, Чили, Колумб, Косто Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Жибоути, Эквадор, Эстони, Финланд, Франц, Жоржа, Герман, Грек, Гондурас, Унгар, Исланд, Ирланд, Итали, Либер, Лихтенштейн, Литва, Люксембург, Македони, Мальта, Мексик, Молдав, Монако, Монтенегро, Мозамбик, Намиби, Непал, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Панама, Парагвай, Филиппин, Португаль, Румын, Руанда, Сан Марино, Серви(Косовог оролцуулан), Сэйчэллэс, Словак, Словени, Өмнөд Африк, Испани, Швед, Швецари, Тимор Лестэ,Турк, Туркменистан, Украйн, Их Британи, Уругвай, Узбекистан, Венесуэл: /нийт 70/

Гарын үсэг зурсан ч соёрхон батлаагүй: Гвиней-Бисау, Никарагуа, Польш, Сан-Томе ба Принсипи: /нийт 4/

2. Хүний Эрхийн Америкийн Конвенцийн Протокол

Америкийн Улсуудын Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1990 онд Цаазаар авах ялыг халах тухай Хүний Эрхийн Америкийн Конвенцийн Протоколыг баталжээ. Энэ нь цаазаар авах ялыг бүхэлд нь халахыг хангадаг бөгөөд оролцогч улсуудад Протоколд нэгдэн орох буюу соѐрхон батлах үедээ тайлбар хийсэн тохиолдолд энэ ялыг дайны цагт хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Хүний Эрхийн Америкийн Конвенцийн оролцогч улсууд нь Протоколын оролцогч улс болох боломжтой.

Оролцогч улсууд: Аргентин, Бразил, Чили, Коста Рика, Эквадор, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Уругвай, Венесуэл: /нийт11/

3.Хүний Эрхийн Европын Конвенцийн Протокол No. 6

 Европын Зөвлөл нь 1982 онд цаазаар авах ялыг халах талаарх Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын Конвенцийн (Хүний Эрхийн Европын Конвенц) Протокол No. 6-г баталжээ. Энэ нь энх тайван цагт цаазаар авах ялыг халахыг хангадаг боловч оролцогч улс дайны буюу дайны аюул айсуй цагт энэ ялыг хэрэглэх боломжтой. Хүний эрхийн Европын Конвенцийн оролцогч улс бүр Протоколд нэгдэх боломжтой.

Оролцогч улс: Албани, Андорра, Армени, Австри, Азербэйжан, Белги, Босни Герцеговин, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Жоржа, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Македони, Мальта, Молдав, Монако, Монтенегро, Нидерланд, Норвеги, Польш, Португаль, Румын, Сан Марино, Серви(Косовог оролцуулан), Словак, Словени, Испани, Швед, Швецари, Турк, Украйн, Их Британи: /нийт 46/ Гарын үсэг зурсан: ОХУ: 1

4. Хүний Эрхийн Европын Конвенцийн Протокол No.13

Европын Зөвлөл нь 2002 онд цаазаар авах ялыг халах талаарх Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын Конвенцийн (Хүний Эрхийн Европын Конвенц) Протокол No. 13-г баталжээ. Энэ нь цаазаар авах ялыг бүхэлд нь халах буюу дайны болон дайны аюул айсуй цагт ч хэрэглэхийг хориглодог. Хүний эрхийн Европын Конвенцийн оролцогч улс бүр Протоколд нэгдэх боломжтой.

Оролцогч улсууд: Албани, Андорра, Австри, Белги, Босни Герцеговин, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Жоржа, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Лихтенштейн, Литва, Люксембург, Македони, Мальта, Молдав, Монако, Монтенегро, Нидерланд, Норвеги, Португаль, Румын, Сан Марино, Серви(Косовог оролцуулан), Словак, Словени, Швед, Швецари, Турк, Украйн, Их Британи: /нийт 40/

Гарын үсэг зурсан: Армени, Итали, Латви, Польш, Испани: /нийт 5/

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 631339 дахь зочин боллоо.