ЭРҮҮДЭН ШҮҮХ

Тойм

Эрүүдэн шүүх гэдэг нь хэн нэгэн эрх мэдэлтний тодорхой зорилгоор, санаатайгаар учруулж буй зовлон шаналал юм. Тухайлбал таниас мэдээлэл авах эсвэл хэрэг хүлээлгэхийн тулд заналхийлэх, айлгах, шийтгэх зэрэг багтана.

Бие махбодийн эрүү шүүлтэнд зодох, хүч хэрэглэн өвтгөх буюу хүчиндэх, сэтгэл санааны эрүү шүүлтэнд унтуулахгүй байх, олон нийтийн өмнө басамжлан доромжлох зэргийг нэрлэж болно.

Эрүүдэн шүүх нь хуүль бус үйлдэл юм. 1948 онд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас хойш олон улсад хуулиас гадуур хэмээн тооцох болсон. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 156 орон гарын үсэг зуржээ. Конвенцоор хэрцгий, доромжилсон харьцааг мөн хуулиас гадуур хэмээн тооцох болсон.

Гэвч зарим засгийн газрууд амлалтаа үл харгалзан ил цагаан эрүү шүүлтээ үргэлжлүүлсээр байгаа бол нөгөө хэсэг нь нууцаар эрүү шүүлт явуулж, ард иргэдээ мэхлэж байна.

Эрүү шүүлт нь:

• хүнлэг бус, хэрцгий үйлдэл

• олон улсын хуулиар хориглосон

• хууль ёсыг үгүйсгэж, эрүүгийн эрх зүйн системийг үндсээр нь дордуулдаг
... хэзээ ч, хаана ч зөвтгөж болохгүй үйлдэл юм.

Олон арван жилийн турш Эмнести эрүүдэн шүүж байгаа улс орнуудыг илчилсээр ирсэн. Бидний гаргасан маш олон түүхэн амжилтуудын нэг нь 30 жилийн өмнө НҮБ-аас Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг батлуулж дэлхий дахинд эрүүдэн шүүхийг хориглох бодит алхмыг хийж чадсан явдал юм.

Бид мөн эрүүдэн шүүхээс хохирсон хүмүүст шударга ёсыг олоход нь тусалдаг. Мексикт эрүүдэн шүүгдэж, 6 жил гаруй хилсээр хоригдсоны эцэст 2014 оны 10-р сард суллагдсан Анжель Колон шиг олон хүмүүс бий. 20000 гаруй Эмнестигийн дэмжигчид түүнийг суллахыг шаардсан юм. Анжель “эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэж, миний төлөө эв санааны нэгдлээ илэрхийлсэн бүх хүмүүст хандаж би  ‘хамгаалалтаа битгий зогсоо, шинэ эхлэл бий болно’ хэмээн хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

 

Зургийн тайлбар:

2012 оны 3-р сарын 20 Манилла дахь АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэрх Филиппины цагдаа© NOEL CELIS/AFP/Getty Images

Гол асуудал

Хариуцлагаас бултах

Эрүү шүүлт ихэвчлэн нүднээс далд үйлдэгддэг. Үнэн хэрэгтээ засгийн газрууд гарсан гомдлыг бүрэн төгс мөрдөн шалгахад бус эрүүдэн шүүсэн үйлдлийг нуун дарагдуулах, эсвэл үгүйсгэхийг хичээдэг.

Эрүүдэн шүүгчид баривчлагдах, мөрдөн шалгагдах эсвэл шийтгүүлэхээс айхгүй байх олон шалтгаан байна.Үүнд:

• Улс төрийн хүсэл зориг дутмаг -ялангуяа тухайн засгийн газар өөрсдөө эрүү шүүлтийн ард нуугдаж байгаа бол

• Эрүүдэн шүүсэн хэргийг гэмт этгээдийн хамтран зүтгэгчид мөрдөн шалгаж байгаа нь

• Улс төрийн хэлэлцэх асуудал дотор хүний эрхийн асуудал дээгүүрт тавигдахгүй байх

Ямар ч шалтгаантай байсан эрүү шүүлтэнд өртсөн хүмүүс хохирч, эрүү шүүлт улам бүр цэцэглэж байна.

Гэвч бид бүгд хохирогчид тэдэнд юу тохиолдсоныг болон шударга ёсыг хүртэх эрхтэй болохыг дурдсан олон улсын хуулиар хамгаалагдсан. Тухайн улс үүнийг бий болгох үүрэгтэй.

Эмнести Интернэшнлийн уриалга:

• Эрүүдэн шүүхийн тодорхойлолт маш ойлгомжтой. Үүнд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Усаар цутгах, унтахыг нь хориглох гэх мэт. Мэтгэлцэхээ зогсоож, эрүү шүүлтийг эцэс болгоход хүчээ зарцуулах.

• Хэрцгий үйлдэл, доромжлолыг эрүү шүүлт мөн ч бай биш ч бай зөвшөөрч болохгүй.

• Засгийн газрууд баривчилах, хорих ажиллагааны гол үе шатыг тэмдэглэж, баримтжуулдаг тогтолцоо бий болгох, ингэснээр хэн нэгэн эрх мэдэлтэн хууль бус, хүч хэрэглэсэн үйлдэл гаргавал яллагдах юм.

• Эрүүдэн шүүсэн хэрэгт зохих ёсны, шударга мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хариуцлага тооцох.

• Хуулийг хэрэгжүүлэх улс төрийн зориг, амлалтыг нэмэгдүүлэх

Асуудлын нарийвчлал

Хэн өртөх эрсдэлтэй вэ?

Албадан саатуулагдсан бараг хүн бүр нас, хүйс, үндэс угсаа эсвэл улс төрийн үзэл бодлоос үл шалтгаалан эрүүдэн шүүгдэх эрсдэлтэй. Гэвч бидний зарим нь бусдаас илүү эрсдэлд байдаг.

Хүний эрхийн бусад бүх зөрчлийн адил хэрэв та ядуу эсвэл ялгаварлан гадуурхагдах бүлэгт хамаардаг бол та эрүү шүүлтэнд өртөх илүү магадлалтай бөгөөд өөрийгөө хамгаалах арга зам нь ч тэр чинээгээр цөөн байж болзошгүй. Тухайлбал эмэгтэй, хүүхэд, шашин, үндэсний цөөнх эсвэл улс төрийн сөрөг хүчний гишүүн бол.

Эрүүдэн шүүхээс ангид байхын тулд

Эрүү шүүлтийг ихэвчлэн хорих, цагдан хорих, байцаалтын өрөөнд нууцаар явуулдаг. Тиймээс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүгчдэд зугтах боломж олгохгүй байх хамгийн шилдэг арга зам бол үргэлж ажиглах юм. Өөрөөр хэлбэл:

• Албадан саатуулагдсан этгээд анхнаасаа өмгөөлөгч авах

• Өмгөөлөгч нь мөрдөн байцаалтын үед байлцах.

• Албадан саатуулагдсан этгээдэд үзлэг хийх эмч бэлэн байх.

• Албадан саатуулагдсан этгээд гэр бүлийнхэнтэйгээ холбогдох

• Эрүүдэн шүүж авсан мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхгүй байх.

• Эрүүдэн шүүхэд оролцсон бүх эдгээдийг шүүхэд авчрах

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632111 дахь зочин боллоо.