ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Эрх гэж хаанаас, хэзээ бий болсон юм болоо? Хvн сармагчнаас ч юм уу ямар нэгэн амьтнаас үүсч єнєєгийн тєрхєє олтол 600000 vе дамжсан гэдэг. Хvний эрх гэдгийг энэ л vеэс ярих зvйл. Харин энэ тухай цаасан дээр албан ёсоор буулгасан газар бол Английн парламент бєгєєд 1256 онд Хvний эрхийн тухай тунхаглал бичсэн байна. Тэр vеэс л хvний эрх гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Одоогийн бидний яриад байгаа хvний эрх гэдэг ойлголт нь 1700 оны vеийн томъёоллын нилээд хожмын хэлбэр. Тиймээс хvний эрх бол 300 гаруй жилийн настай нэр томъёо юм.

Эртний Ромд хvнийг обьект гэж үзэж тухайн боолыг худалдах,арилжих хийгээд гэрийн тавилга мэт үздэг байсан байна.Энэ нийгмийн үед боолыг субьект гэдэг талаас нь биш харин обьект гэж үздэг байсан тул эрх гэж огт яригддаггүй байжээ.Өнөөгийн нийгэмд бол хүн болж төрсөн хүн бүрт угаас заяасан жам ёсны буюу ёс суртахууных нь салшгүй эрх бий. Хүн бүр төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байдаг. Эдгээр нь хүн болж төрсөн хүн бүрт угаасаа заяасан ёс суртахууных нь салшгүй эрх мөн.

Харин энэхүү жам ёсны эрхээс гадна хуулиар тодорхойлон тогтоож өгсөн эрхүүд мөн бий.Монгол улсын анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол улсын иргэний эдлэх 18 эрх,эрх чөлөөг хуульчилжээ.Гэвч энэхүү эрхүүдийг зөвхөн хуульчлах биш иргэн хүн бүрт таниулах нь энэхүү эрхийн баталгаа болно.

Манай ‘’Эмнести интернэшнл’’ байгууллага нь энэхүү хүний эрхийг таниулах боловсрол олгох ажиллагааг байнга явуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн зарчмуудыг танин мэдүүлж хувь хүмүүс,нийт хүн амыг чадавхижуулахыг зорьдог.Энэхүү зорилго нь ихэвчлэн хичээлийн анги танхимаас гадуур хүний эрхийн боловсрол түгээх хэлбэрээр хэрэгждэг.ХЭБХ нь төрөл бүрийн хамт олон,бүлэг,залуучууд таниулга,хэлэлцүүлэг хийх зэргээр албан бус орчинд хүмүүст өөрийн болон бусдын эрхийг таниулах,эрхээ хамгаалах,эрхийнхээ төлөө тэмцэх хэмжээнд чадавхижуулахын тулд ажилладаг.Дэлхий даяар хүний эрхийг түгээх олон үйл ажиллагаа хийдэг бөгөөд Өнгөрсөн 9-р сард гэхэд л Чилид идэвхитэн гишүүд Пиночетийн дэглэмийн үед хүний эрхийг ноцтой зөрчин хүчирхийлэл үйлдэгсдэд цээрлэл хүлээлгэхийг уриалж 25000 гаруй гарын үсэгтэй өргөх бичгийг гардуулсан байна.

Хүний эрхийн боловсрол олгох энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр эрх нь зөрчигдсөн иргэд болоод өөрийн эрх,эрх чөлөөгөө мэдсэн идэвхитнүүд өөрийн дуу хоолойгоо дэлхий даяар түгээсээр байна.

Хүний эрхийн талаар илүү ихийг:
http://amnesty.org/en/endforcedevictions
http://ifoundtheletter.org/secretvideo
https://campaigns.amnesty.org/campaigns/individuals-at-risk

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598144 дахь зочин боллоо.