ҮР НӨЛӨӨ БҮХИЙ ЗЭВСГИЙН ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАТЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

Жил бүр дэлхийн улс орнуудад нийлүүлж буй 100 тэрбум орчим долларын өртөг бүхий цөмийн бус зэвсгийн худалдааны 50-иас илүү хувийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс болох Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ эзэлж байна. Иймд зэвсгийн худалдаанд хяналт тавих үр нөлөө бүхий Зэвсгийн Худалдааны Гэрээг батлахад эдгээр таван улс гол үүрэг хүлээх шаардлагатай юм.

Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ нь хил дамнуулан худалдаалж буй зэвсгийн дийлэнх хувийг эзэмшиж байгааг судалгаа харуулсан. Тэд зэвсэг нийлүүлэлтэнд хатуу хяналт тавих Зэвсгийн Худалдааны Гэрээг батлахад гол нөлөөлөл үзүүлж ачааны хүндийг үүрэх ёстой.” хэмээн зэвсгийн худалдааны асуудлаарх Эмнести Интернэшнлийн судлаач Хелен Хагес өгүүлэв.

Эмнести Интернэшнлээс саяхан гаргасан “Хүчирхэг гүрнүүд хэрцгийллийг зэвсэглэж байна” нэртэй материалд дээрх таван улсын дэлхийн улс орнуудад нийлүүлж байгаа зэвсэг нь олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн хуулийн ноцтой зөрчлүүдэд хэрэглэгдсэн, дэмжлэг үзүүлсэн байх өндөр магадлалтай жишээ баримтыг дурджээ.

2012 оны 9-р сард АНУ-ын арми болон Йемений хооронд 1 сая буу, дагалдах хэрэгсэл, RPG пуужин, харвагч мина зэргийг нийлүүлэх тухай гэрээ хийгджээ. АНУ нь Йемений зэр зэвсгийн томоохон нийлүүлэгч болсон ба 2011 онд 4,8 сая долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлсэн байна.

“Гэрээ үр нөлөөтэй байхын тулд олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн хуулийг зөрчсөн үйлдэлд хэрэглэгдэх, дэмжлэг үзүүлж болзошгүй зэрэг эрсдэл байгаа бол зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг улс орнуудаас шаардаж буй “Алтан дүрэм”-тэй байх ёстой. Мөн эрүү шүүлт, хүчээр сураггүй алга болгох, хуулиас гадуур цаазлах зэрэг олон улсын хуулийн дагуух гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэгдэж болзошгүй зэвсгийн худалдааг бүрэн дүүрэн хориглох ёстой. Хэдийгээр дэлхий даяарх зэвсгийн буруу хэрэглээг зогсооход бүрэн төгс хаалт биш ч зэвсгийн худалдааг хязгаарлах, хяналт тавих Зэвсгийн Худалдааны Гэрээтэй болох нь өнөөдөр айдас дунд амьдарч байгаа олон тэрбум хүмүүсийн аюулгүй байдал, эрхийг хамгаалахад чухал алхам болно” хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.

Хятадын төрийн өмчит компаниуд нь тус улсын цөмийн бус зэвсгийн экспортын дийлэнх хувийг эзэмшиж байна. Тэд сүүлийн жилүүдэд Зимбабве, Конгийн Ардчилсан Бүгд Найрамдах улс, Суданд зэвсэг нийлүүлжээ. Франц улсаас Суданд худалдсан авто тээврийн хэрэгсэл нь тус улсын засгийн газрыг дэмжиж буй Жанжавидийн арми Дарфур мужид хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэхэд хэрэглэгджээ. Сири улс нь дээр үеэс дийлэнх зэвсэг, хэрэгслийг ЗХУ-ын үеэс авч байсан ба мөн үргэлжлүүлэн зэвсгийн худалдаагаар 2-рт жагсдаг ОХУ-аас авч байна.
НҮБ-аас 2011 оноос хойш эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг нухчин дарж, 2012 оны 7-р сард засгийн газар, сөрөг хүчний хоорондох зэвсэгт мөргөлдөөн хурцдаж эхэлснээс хойш ОХУ, Хятад улсыг Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон. Эмнести Интернэшнлээс ОХУ болон ЗХУ-ын үеийн зэвсэг, нисэх онгоц, бөмбөг зэрэг байлдааны тоног төхөөрөмжүүд Сири улсад хэрэглэгдэж байгааг баримтжуулсан.

Зэвсгийн худалдааг хянах гэрээнд цэргийн зориулалтаар, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаанд хэрэглэгдэх зэр зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл, мөн түүнчлэн технологи, тоног төхөөрөмж зэрэг бүгдийг тусгаж өгөхийг Эмнести Интернэшнл зорьж байна.

Эмнести Интернэшнлийн идэвхтэн, дэмжигчид дэлхийн удирдагчдыг хүний эрхийг хамгаалах үр нөлөө бүхий Зэвсгийн Худалдааг хянах Гэрээг батлахыг шаардан “Дэлхийн Долоо Хоног” үйл ажиллагааг 40 гаруй оронд 3-р сарын 11-17-ны хооронд зохион байгуулж байна. Бид АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хандан захидал уриалга бичих, флаш моб зохион байгуулах зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 319901 эсвэл aimncc@magicnet.mn хаягаар авна уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 671895 дахь зочин боллоо.