ЮУ ТАНЫГ ОГТ ТАНИХГҮЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗАХИДАЛ БИЧИХЭД ХҮРГЭСЭН БЭ?

Огт өөр хоёр Герман эмэгтэй. Бие биеэсээ хол амьдардаг, насны зөрүүтэй. Гэвч тэд 18 жил хоригдох ял сонссон Узбекистаны Дилором Абдукадировагийн төлөө нэг сэтгэлээр захиа бичин сууна. Дилором Абдукадироваг ердөө жагсаалд оролцсоных нь төлөө шийтгэсэн юм.
Илзе, Софи хоёр огт өөр хүмүүс ч нэгэн зорилготой. Тэд 1961 оноос эхлэн үзэл санааны хоригдлуудыг суллуулахаар ажиллаж байгаа Эмнести Интернэшнлийн Даян дэлхийн Уриалга (Worldwide Appeal Network)-д оролцогчид юм.
Зөвхөн Германы 5000 гаруй идэвхтнүүд олон сая захидал бичсэн. Ихэнхдээ эерэг үр дүн гаргаж чадсан. Тэдний захидлууд мартагдах шахсан хүмүүст туслаж чадсан юм.
83 настай Илзе Гарбер баруун өмнөд Германы Карлсрухед амьдардаг. Илзе сардаа 20 орчим захидал бичиж илгээдэг. "Миний бага нас дайны дунд өнгөрсөн. Харин социалист дэглэмийн үед би сурагч байсан. Энэ бүхэн миний амьдралд асар том нөлөө үзүүлсэн. Би захидал бичих дуртай. Бага сургуульд байхад биднийг байлдаж байсан цэргүүдтэй захидлаар харилцуулдаг байсан. Би нэгэн цэрэгтэй захидлаар харилцаж, харамсалтай нь тэр цэрэг удалгүй захидал бичихээ больсон. Өөр цэрэг надтай захидлаар харилцдаг цэрэг амь үрэгдсэнийг бичих үе ч байсан. Миний хамаатнуудаас цэрэгт явсан 2 хүн дайнд амь үрэгдсэн. Тэд залуухан хөвгүүд байсан. Тэдний амь ямар ч утгагүй үрэгдсэн. Тэтгэвэрт гараад би сайн дурын ажил хийхийг хүсч Эмнести Интернэшнлтэй холбогдсон. Би захидал бичих нь үзэл санааны хоригдлуудын хувь тавиланг өөрчилж болдгийг мэдэж авсан юм. Хэн нэг хүн эрх чөлөөгөө хасуулаад, эрүү шүүлтэнд өртөж, юу ч хийж чадахгүй орь ганцаараа байна гэдэг надад их хүнд санагддаг. Узбекистаны Диларом Абдукадировод тохиолдсон зүйл бол жинхэнэ эмгэнэл. Би цаашдаа олон жил Эмнести Интернэшнлтэй хамтарна гэж итгэж байна. Би хүний эрхийн төлөө ажиллаж эхэлснээсээ хойш нэлээн хэдэн захидалдаа хариу авсан. Миний хувьд захидлын хариу бол том шагнал. Хүмүүс цахим шуудан, факс ашиглах болсон ч би бичгийн машинаар захидлуудаа бичдэг. Гарах үр дүн ижил. Захидлууд маань эзэндээ хүрч чадаж байна.
"Захидлуудаа би ямар нэгэн сайн зүйл авчраасай гэсэндээ бичдэг. Миний бичсэн 50 захидлын 1 нь л үр дүнд хүрч чадвал би өөрийгөө амжилттай ажиллаа гэж боддог.
Дохионы хэлний орчуулагчаар сурч байгаа хорин настай Софи Рогалски Берлинд амьдардаг. Тэрээр цахим үйл ажиллагаанд оролцохоор зэхэж байна. "Би 2012 оноос Берлиний Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаа надад үнэхээр таалагддаг. Би хүний эрхийн төлөө явуулж байгаа ажил өөрчлөлт авчирна гэж итгэж байна. Би захидал уриалга үнэхээр үр дүнтэй гэж боддог. Цэргийн алба хаахаас татгалзсанаас үүдэн шоронд хоригдоод 2013 онд суллагдсан Өмнөд Солонгосын Ёо Юн-Жоны түүхээс үүнийг харж болно. Эмнести Интернэшнлийн залуучуудын бүлэг эрх баригчдаас түүнийг суллахыг хүссэн захидал бичсэн. Мөн Ёо Юн-Жонд захидал илгээж дэмжиж хамт байгаагаа бичсэн. Түүний төлөө явуулсан үйл ажиллагаанд бид маш их идэвхтэй оролцсон. Бидний явуулдаг үйл ажиллагаа захидал илгээхээр хязгаарлагддагүй. Ёо Юн-Жон суллагдаад бидэнд талархаж байгаагаа илэрхийлсэн. Эрүү шүүлт хүний эрхийг хамгийн харгисаар зөрчиж буй хэрэг. Гэтэл одоо болтол олон улс орон эрүү шүүлтийг устгаагүй нь хамгийн том эмгэнэл. Би Дилоромд тулгарсан асуудалд маш их цочирдсон. Дилором эдийн засаг хэцүү байгааг эсэргүүцсэн жагсаалд оролцсоноос болж энэ бүхэнтэй тулгарсан. Бид хүний эрхийн зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрч огт болохгүй. Эмнести Интернэшнлийн даян дэлхийн үйл ажиллагааны сүлжээ маш үр дүнтэй ажилладаг. Тийм ч учраас би Эмнести Интернэшнлийн идэвхтэн болсон.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632114 дахь зочин боллоо.