ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР: ОЙРХИ ДОРНОДОД ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨДӨЛГӨӨНД ЭМЭГТЭЙЧҮҮД НЭГДЭН ТЭМЦЭЖ БАЙНА
Ойрхи Дорнодод шинэчлэлийг дэмжих хөдөлгөөнд эмэгтэйчүүд гол үүрэгтэй оролцож байна. © Фотог Хано Мухамед

“Ойрхи Дорнод, Хойд Африк даяар эрх тэгш байдлын төлөө хүний үндсэн эрхийг хамгаалахын тулд дарангуйлалыг сөрөн зогсож буй эмэгтэйчүүд өөрчлөлт шинэчлэлтийг бүтээх урам зориг дүүрэн байна.”
Эмнести Интернэшнлийн Олон улсын бодлого, хуулийн хэлтсийн дарга Видней Браун, 2012/03/06 Мягмар

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ойрхи Дорнод, Хойд Африкийн шинэчлэлийн төлөө босон тэмцэж байгаа эмэгтэйчүүдэд урам зориг өгөх, хөхиүлэн дэмжихийг уриалж байна.
Иран, Саудын Араб, Сири, Йемэн гэх орнуудад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар тавигдаж байгаа төдийгүй өөрчлөлт шинэчлэлийн төлөө олон үйл ажиллагааг өрнүүлж байгаа билээ. Хойд Африкт 2011 онд өрнөсөн улс төрийн өөрчлөлт шинэчлэлт нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд чухал нөлөө үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид эрхийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдтэй нэгдэж энэхүү түүхэн үед тэднийг дэлхий нийтээрээ дэмжиж буйг харуулах хэрэгтэй.

Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдыг хорьсоор байна
2009 онд болсон сонгуулийн үеэр хүний эрхийн шинэчлэлт хийх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар өрнөсөн жагсаалын үеэр идэвхитэй оролцсон эмэгтэйчүүд тэмцлээ үргэлжлүүлэн үзэл санааны хоригдол болсон.
Хүний эрхийн хуульч Насрин Сотоудех, хүний эрхийн хамгаалагчдын төв нэртэй хууль бус байгууллагыг сурталчилсан хэмээн үзэл санааны хоригдол болсон тэрээр 11 жил хоригдохоос 6 жилийг нь өнгөрүүлээд байгаа аж.
Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн хуульч Ширин Эбади мөн бусдынхаа адил үзэл бодлынхоо төлөө 10 жилийг шоронд хоригдож өнгөрөөжээ.
Тегераны эрх баригчид хүний эрхийн төлөө тэмцэгч Эвин Призоныг дахин гэрийн хорионд оруулж, хүүхдүүдийг нь хүртэл гарахыг хоригложээ.
Эмнести Интернэшнл Ираны эрх баригчдад хандан Насрин Сотоудехыг нэн даруй суллахыг шаардсаар байна.
Саудын Араб дахь жолооч нарын өөрчлөлт
Саудын Арабын эрэгтэйчүүдийн давуу эрхийн дагуу эмэгтэйчүүд өөрсдийн амьдралаа хянах боломжгүйн улмаас нийгмийн, хувийн, эдийн засгийн асуудлаар ялгаварлан гадуурхагдсаар байна.
Саудын Арабын эмэгтэйчүүд дэлхийн хаана ч хэрэглэх олон улсын жолооны үнэмлэхтэй байсан ч машин унах нь хориотой байгаа юм.
Өнгөрсөн жил Women2Drive арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амжилттай явуулжээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүдийн ихэнх нь машин жолоодож яваад баривчлагдсан, дахин машин жолоодохгүй хэмээн хүчээр амлалт өгөн гарын үсэг зурсан эмэгтэйчүүд байв. 
Хэдийгээр Саудын Арабын хаан Абдулла 2015 оны орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй хэмээн мэдэгдсэн ч машин жолоодох эрх нь хаалттай хэвээр байгаа юм.
Эмнести Интернэшнл Саудын Арабын хүний эрхийн идэвхитэн тэмцэгчидтэй хамтдаа тэднийг эрх чөлөөний төлөө тэмүүлэхэд нь эв санааны нэгдлээ илэрхийлэхийг уриалж байна. 
Сирийн тэргүүн хатагтай хүний эрхийг хүндэтгэхийг шаардав
Сирийн ерөнхийлөгч Башшар Ассадын засгийн газрын харгис арга хэмжээний улмаас 2011 оны 3-р сараас хойш 6000 гаруй хүний амь үрэгдсэний 200 гаруй нь охид, эмэгтэйчүүд байв. Олон мянган хүн баривчлагдаж, хаана хоригдож байгаа нь мэдэгдэхгүй байна. Хүний эрхийг идэвхитэй хамгаалагч эмэгтэйчүүд мөн баривчлагдсан ба зарим нь эх орноосоо дүрвэсэн байна.
Сирийн тэргүүн хатагтай Асма ал Ассад засгийн газрын явуулж буй энэхүү харгис хэрцгий үйл ажиллагааны эсрэг маш бага ярьж, нөхрийнхөө дэмжлэгээр олон нийтийн өмнө гарч байгаа ажээ. Тэргүүн хатагтайн энэхүү байдал нь хүмүүнлэгийн болон нийгмийн асуудлууд тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн талаарх авч хэрэгжүүлж байсан үйл хэрэгтэй нь харшилдаж байгаа юм.
Сирийн эмэгтэй хүний эрхийн идэвхтэн, тэмцэгчдийн эсрэг явуулж буй энэхүү хүчирхийллийг таслан зогсооход Асма ал Ассадыг Сиричүүдийн сайн сайхан ирээдүйг хамгаалан нэр нөлөөгөө ашиглан хамтран ажиллахыг уриалж байгаа юм.
Йемений тэмцэгч эмэгтэйчүүд
Йемений одоогийн иргэний нийгмийг цогцлоон бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Йемений сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Тавакол Карман өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагналт 3 эмэгтэйн нэг болсон нь дэлхий дахинд нэгийг бодогдуулсан юм.
Тэдгээр эмэгтэйчүүд улс төр, хүний эрхийн шинэчлэлтэнд уриалан дуудсан жагсаал цуглаан өрнүүлж, 2011 оны 11-р сард Ерөнхийлөгч Али Абдулла Салехтай тэгш эрхийн талаар хэлэлцээрт хүрэхэд нөлөөлсөн.
Өнгөрсөн жилийн жагсаал цуглаанд оролцсон эмэгтэйчүүдийг баривчилж, сүрдүүлж зарим тохиолдолд зодсон байна. Засгийн газар эрчүүдийг эмэгтэйчүүдээ илүү хяналтандаа байлгахыг шаардаж, тэдний хүний эрхийг боогдуулахыг эрмэлзэж байна.
Йемений гэр бүлийн хуулинд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар тусгасан хэдий ч уламжлалт ёс заншлаас үүдсэн хүчирхийлэл байсаар байдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар дутагдалтай байдаг байна.
Эмнести Интернэшнл letter-writing campaign захидал уриалгын аянаар Йемений эрх баригчдад хандан эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох талаар уриалсан.
“Бид Ойрхи Дорнод, Хойд Африк дахь эрхийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийг дэмжиж, тус бүсэд үүсч буй өөрчлөлт шинэчлэлтийн үед тэдний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг онцгойлон авч үзэх хэрэгтэй” хэмээн Видней Браун цохон тэмдэглэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.amnesty.org/en/news/women-s-day-taking-stand-women-middle-east-2012-03-02
http://amnestymena.posterous.com/

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 579893 дахь зочин боллоо.