АНУ: ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ, ВАШИНГТОН МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧ ЯЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭНЭЭ МЭДЭГДЛЭЭ

Би Вашингтон мужийн захирагч байх хугацаандаа цаазаар авах ялын гүйцэтгэлийг хойшлуулах шийдвэр гаргалаа.... Энэхүү шийдвэр нь Вашингтон муж цаазаар авах ялын тухай үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Амбан захирагч Жей Инслий, Вашингтон муж, 2014 оны 2-р сарын 11

Вашингтон мужийн амбан захирагч бүрэн эрхийнхээ хугацаанд цаазаар авах ял гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь АНУ-ын цаазаар авах ялын асуудлаарх “үндэсний хэлэлцүүлэг”-т шинэ сэдэв болоод байна. Амбан захирагч Жей Инслийгийн албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

Цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцдэг Эмнести Интернэшнл байгууллага амбан захирагч Инслийгийн шийдвэрт талархаж байгаа ба АНУ-ын төрийн, орон нутгийн холбооны түвшний бүх албан тушаалтнууд “хэлэлцүүлэг” нь цаашид улс орон даяар цаазаар авах ялыг халахад чиглэсэн шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах, мөн түүнчлэн цаазын ялыг хуулиасаа бүрмөсөн хасах хүртэл гүйцэтгэлийг түр хойшлуулахад түлхэц болно гэдгийг баталгаажуулахыг уриаллаа. Цаазаар авах ял нь улс төрийн сонголт болохоос биш хэзээ ч хууль эрх зүйн хэрэгцээ шаардлага байгаагүй. Сонголт нь үргэлж харгис, ёс бус ял шийтгэлийн эсрэг байх ёстой.

Амбан захирагч Жей Ийнслий 2014 оны 2 сарын 11-нд хийсэн мэдэгдэлдээ цаазаар авах ялыг дэмжиж байсан өмнөх шийдвэрээ дахин дүгнэж үзсэн тухайгаа дурджээ. Тэрбээр цаазаар авах ялтай холбоотой хэрэг нь зардал ихтэй байгаа ба энэ ял нь аллагын гэмт хэргийг зогсооно гэсэн “үнэмшилтэй нотолгоо байхгүй” зэргийг цохон тэмдэглэжээ. Мөн түүнчлэн цаазаар авах ял зүйд нийцэхгүйгээр хэрэглэгддэг ба цаазаар авах ялтай хэрэгт гэмт хэргийн хохирогчийн төрөл садан “шүүхийн нэмэлт шатанд гуниг зовлонгоо дахин дурсах” шаардлагатай болдог тухай тэр өгүүлжээ.

Вашингтон нь сүүлийн 2 жилд амбан захирагч нь цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн АНУ-ын 2 дахь муж болжээ. 2011 оны 11-р сард, Орегон мужийн амбан захирагч Жонн Кизхабэр бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч цаазын ял гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, цаазын ял нь “ёс суртахууны хувьд буруу” зүйл гэдэгт итгэдэг ба эрүүгийн эрх зүйн тогтолцоо алдаатай байна хэмээн үзэж байгаа тухайгаа өгүүлж байжээ.

Мөн 2013 оны тавдугаар сард, Колорадо мужийн амбан захирагч цаазын ялтай хоригдлуудын ялын гүйцэтгэлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байжээ. Амбан захирагч Жонн Хайкенлүүпер цаазаар авах ялын тогтолцоон дахь дур зоргоороо байдлын асуудлыг онцлон, мөн цаазаар авах ялыг халах үндэсний болон олон улсын чиг хандлагын талаар: “Олон улсын” түвшинд “АНУ нь өнөөг хүртэл цаазаар авах ялыг ял шийтгэлийн төрөл болгон хэрэглэсээр байгаа цөөхөн хэдэн хөгжингүй орнуудын нэг байгааг цохон дурдсан байна. Цаазаар авах ял нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа учраас дэлхийн улс орнуудын 2/3 нь цаазын ялыг хуулиндаа болон практикт хэрэглэхээ больжээ.

2008 онд АНУ-ын Дээд Шүүхийн тухайн үед хамгийн ахмад нь байсан шүүгч сүүлийн 30 жилийн турш гүйцэтгэсэн цаазаар авах ялын нийт тоог дүгнээд “хүний амийг үнэ цэнэгүй болгосон” үр дүнгүй үйлдэл байсан гэж мэдэгдэж байжээ. Шүүгч Жонн Паул Стивенс цааш нь АНУ цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа нь, мэдээлэлд тулгуурлан сайтар боловсруулж төлөвлөхөөс илүү засгийн газрын “анхааралгүй байдал, дадал зуршил”-ын үр дүн юм хэмээжээ.

Түүнээс хойш АНУ-ын дөрвөн муж улс дадал зуршлаа эвдэж, цаазаар авах ялыг халах асуудлыг хуульчилжээ. Эдгээр нь Шинэ Мексик (2009), Иллинойз (2011), Коннектикут (2012), Мэрилэнд (2013) мужууд юм. Мөн түүнчлэн 2004 онд эрүүгийн хууль нь тус улсын үндсэн хуулийг зөрчиж байгааг шүүхээс тогтоосноор Нью Жерси муж 2007 онд цаазаар авах ялыг халж, Нью Йоркт сүүлчийн цаазын ялыг хөнгөрүүлсэн байна.

140 улс орон цаазаар авах ялыг хуулиасаа хасч, практикт халсан өнөө үед АНУ цаазаар авах ялын асуудлаар бусдаас онцгойрч байгааг энэ ялыг халсан мужууд ч илэрхий хүлээн зөвшөөрч байна. Нью Мексикийн амбан захирагч Билл Ричардсон 2009 онд цаазаар авах ялыг халах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурах үедээ “Олон улсын хүний эрхийн хэтийн төлөв байдлаас АНУ нь бусад улс орнуудын ард үлдэх шалтгаан байхгүй” хэмээн өгүүлжээ. Үүнээс хоёр жилийн дараа Иллинойз мужийн амбан захирагчаар томилогдсон Пэт Кьюн “Иллинойз муж цаазаар авах ялыг халсан дэлхийн улс үндэстнүүд, АНУ-ын бусад арван таван муж улстай нэгдэж, түүхэнд чухал алхам хийлээ” хэмээн мэдэгджээ. 2012 онд Коннектикутын амбан захирагч Данейл П.Маллой тус муж улсын цаазаар авах ялыг халах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахаа амлаж, Коннектикут нь “олон нийтийн асуудлаарх хамгийн сайн бодлого хэмээн миний итгэж байгаа чиглэл өөд бусад арван зургаан муж улс болон бараг бүх аж үйлдвэржсэн үндэстэнтэй” нэгдэж, байна хэмээн өгүүлсэн байна.

Мэрилэнд мужийн амбан захирагч Мартин О Малли 2013 оны нэгдүгээр сард цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад хүргүүлчихээд байгаа тухай мэдэгдэх үеэрээ дэлхий нийтийн чиг хандлагын талаар онцлон дурдахдаа цаазаар авах ялыг халсан улс орнууд “энэ ялыг хэрэглэж байгаа улс орнуудаас хамаагүй илүү өргөн хүрээг хамарч байгаа”-г цохон тэмдэглэсэн юм. Хууль тогтоох байгууллага нь цаазаар авах ялыг халахыг дэмжсэнээр Мэрилэнд АНУ-д энэ ялыг халсан 18 дахь муж болсон юм.

Вашингтон мужийн амбан захирагч Инслий гүйцэтгэлийг түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн тэр өдөр Нью Хэмпшир мужийн Төлөөлөгчдийн Танхимийн Олон нийтийн аюулгүй байдал, эрүүгийн шүүн таслах ажиллагааны асуудлаарх Хороо цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 3 гишүүн татгалзаж, 14 нь дэмжсэнээр баталсан байна.

Үүний зэрэгцээ, АНУ-д цаазаар авах ял оногдуулах болон гүйцэтгэх нь сүүлийн жилүүдэд илт буурсан үзүүлэлтэй байна. Гэвч олон муж улсын эрх мэдэлтнүүд олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцсэн зарчимч манлайллыг үзүүлэхээс хойш суусаар байна. Тухайлбал үхлийн тариагаар цаазлах аргад тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээс зайлсхийж, асуудлын гол нь цаазаар авах ял байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийн оронд цахилгаан сандалд суулгах, салаа цэргээр буудуулах зэргээр цаазлах аргыг солих тухай хэлэлцэж байна.

Амбан захирагч Инслийгийн мэдэгдэл АНУ-ын Дээд Шүүхийн шүүгч Харри Блэкмүний гаргасан эрүүгийн шүүн таслах ажиллагааны тогтолцоог шударга, алдаа дутагдалгүй байлгахаар тэмцэх 20 жилийн дараа тэрээр “үхлийн машины засварчин” байхаа болино хэмээсэн алдарт мэдэгдлийн 20 жилийн тэмдэглэлт өдрөөс хэдхэн өдрийн өмнө гарсан юм.
Бүрэн эрхийнхээ хугацаанд цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн түүний шийдвэр нь бүхэлдээ Нэгдсэн Үндэстний байгууллагын дэлхий даяар цаазын ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тогтоолыг дагаж мөрдсөн явдал байсан юм.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538707 дахь зочин боллоо.