НҮБ-ЫН ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХОРОО - МОНГОЛ УЛС ДАХЬ ХЯНАЛТ

2013 оны 6-р сарын 17-19-ны хооронд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо/ЭШЭХ/-ны Нарийн бичгийн дарга Жоао Натаф Монгол улсад айлчиллаа. Энэ үеэр Улаанбаатар хотноо НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Женевийн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг/ЭШУСН/ хамтран “НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны Монгол дахь анхны хяналт: Хоёр жилийн хугацаанд” сэдвээр семинар, сургалт зохион байгуулав.

Семинарын үеэр ЭШЭХ-ны нарийн бичгийн дарга Жоао Натаф эрүүдэн шүүх гэмт хэргийн тухай, тус Хорооноос Монгол улсын илтгэлийг авч хэлэлцэн гаргасан зөвлөмжүүдийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьлаа.

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу Монгол улс ИУТЭОУП-ын 2-р Нэмэлт Протоколд нэгдэн орсныг сайшааж, сүүлийн жилүүдэд НҮБ-аас бизнес ба хүний эрх, ядуурлын асуудлаар Монгол улсад айлчилсан Тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжийг дурдан, мөн Монгол улсын засгийн газар багц хуулийн төсөл санаачилан шинэчилэн гаргаж байгаа нь хүний эрхийн асуудлыг тусгах нэгэн боломж хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
ЭШУСН-ийн Хөтөлбөрийн ажилтан Мэтью Прингле, хуулийн зөвлөх Мэтт Сэндс, Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн Байцаах Алба, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Эрч хүчтэй хүүхдүүд ТББ-ын төлөөлөгчид илтгэл тавьж, холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөгчид оролцлоо.

Семинарын үеэр илтгэгч нар, оролцогчид Монгол улсад эрүүдэн шүүх асуудал оршин тогтносоор байгаа ба энэ нь далд хэлбэртэй явагдаж байгаа асуудлыг хөндөж, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон баталж, хараат бус Үндэсний Урьдчилан Сэргийлэх Байгууллагыг яаравчлан байгуулахыг санал болгожээ.

Мөн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах, нөхөн олговор олгох, цаазаар авах ялыг халах, насанд хүрээгүйчүүдийг шүүн таслах ажиллагааны тухай болон эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох асуудлаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөлөө.

Жич: Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орсон ба анхны тайлан илтгэлийг 2010 онд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүргүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбоо барьж авна уу:
Утас:319901; 324705
Цахим хаяг: aimncc@magicnet.mn

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 578729 дахь зочин боллоо.