ТАЙЛАНД УЛС: ЦЭРГИЙНХЭН ХЯНАЛТТАЙ БАЙХ ЁСТОЙ

Тайландын шинэ цэргийн дэглэм хуран чуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хатуу хязгаарлаж байгаагаа яаралтай зогсоох ёстой хэмээн Эмнести Интернэшнл шаардлаа
5-р сарын 23-нд Бангконгийн төв талбайд хэдэн зуун хүн цуглаж, иргэний засаглалыг эргүүлэн авчрахыг шаарджээ. Гэвч орон нутгийн цагаар үдээс хойш цэргүүд эсэргүүцэгчдийг тарааж, наад зах нь гурван жагсагчийг баривчилжээ.
150 гаруй улс төрийн удирдагч, нэрт зүтгэлтнүүдийг тус улсыг орхин явахыг нь хоригложээ. Ерөнхий сайд асан Юнглик Чинаватра болон бусад олон хүнийг сүүлийн хоёр өдөрт баривчилсан ба хаана хорьж байгаа нь тодорхойгүй байна.
“Цэргүүд тайван замаар эсэргүүцэгчдийг баривчилж байгаа нь өмнөх аюулт жишээгээ давтаж байна. Нийгмийн хэв журмыг сахиулахын тулд хүний эрхийг зөрчиж байгааг зөвтгөх аргагүй. Цэргийн дэглэм улс төрийн удирдагчдыг хорьж байгаа нь санаа зовоож байна. Тэднийг баривчилж буй үндэслэл, хаанаа байгааг нь яаралтай тодорхой болгох ёстой. Хэнийг ч тайван замаар улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорих ёсгүй. Тэднийг яаралтай суллах, эсвэл хэргийг тодруулж, хараат бус, иргэний шүүхээр шүүх ёстой” хэмээн Эмнести Интернэшлийн Ази Номхон далайн бүсийн захирал Ричард Беннет өгүүллээ.
Аюулгүйн хүчнийхэнд эрүүдэн шүүх, хэрцгий хүнлэг бусаар, нэр төрийг доромжлон харьцахыг хориглох тухай маш тодорхой зааварчилгаа өгч, ийм хэрэг өдүүлсэн сэжигтнийг шүүхээр шийдвэрлэх ёстой хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538705 дахь зочин боллоо.