ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР: ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХЭРЭГЛЭСЭЭР БАЙГАА Ч ҮР НӨЛӨӨГҮЙ БАЙНА

“Гэмт хэргийн хохирогчид шударга ёсыг хүсдэг, гэвч цаазаар авах ял бол хариу нь биш юм. Нийгмийн хэв журмыг сахиулахад онцгой анхаарах, эрүүгийн шүүхийн тогтолцоог шударга байлгах, боловсролыг хөгжүүлэх, ажилгүйдлийн төвшинг бууруулах зэрэг нь гэмт хэргийн гаралтыг багасгах гол хүчин зүйлүүд мөн гэдэг нь батлагдсан.

Тиймээс шийдвэр гаргагчид гэмт хэргийн өсөлтийг бууруулах хялбар арга хэмээж цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Үүний оронд эрүүгийн шүүхийн тогтолцоон дахь асуудал, гэмт хэргийг зогсоох үр нөлөөтэй шийдэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.
2013 оны 10-р сарын 10 буюу Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулан Эмнести Интернэшнлээс цаазаар авах ял нь хүнд гэмт хэргийг бууруулж байгаа нь нотлогдохгүй байгааг онцолсон “Биднийг аюулгүй байлгаж чадахгүй байна” нэртэй товч баримт бичиг гаргалаа.

Зарим улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээсэн хэдий ч дэлхийн 140 улс энэ ялыг хуулиасаа хасч, практикт хэрэглэхээ зогсоожээ.

Цаазаар авах ялыг дахин сэргээснээр гэмт хэргийг хянахад үр нөлөөтэй байгаа эсэх тухай үнэмшилтэй нотолгоо үгүй байна. Тухайлбал:
• Энэтхэг улс 2004-2011 онуудад цаазаар авах ял гүйцэтгээгүй ба энэ хугацаанд буюу өнгөрсөн 10 жилд хүн амины гэмт хэрэг 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
• Канад улсад 1976 онд цаазаар авах ялыг халснаас хойших жилүүдэд хүн амины гэмт хэргийн гаралт буурсаар байна.

Хилсээр цаазлах, шударга бусаар шүүх эрсдэл зэрэг хүчин зүйлүүдийг анхаарч үзэх юм бол олон нийт цаазаар авах ялыг дэмжихээ зогсох болно. Цаазаар авах ял хэрэглэдэг олон орны хууль шүүхийн байгууллагад ноцтой алдаа дутагдал оршсоор байгаа нь уг ялыг зөвтгөх үндэслэл байхгүйг харуулж байгаа юм. Цаазаар авах ял нийгэмд учрах аюул заналыг бууруулахад хэрэгтэй гэдэг энэ ялыг дэмжигчдийн үзэл ч үндэслэлгүй юм. Үнэн хэрэгтээ цаазаар авах ял авсан гэмт хэрэгтэн нийгмээс тусгаарлагдаж, шоронд хоригдож байгаа учраас аль хэдийнэ нийгэмд аюул занал учруулахаа зогсоосон байдаг.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцдэг. Энэ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлтэй 319901 утсаар холбогдох буюу, aimncc@magicnet.mn хаягаар авна уу.

Мөн Олон улсын нарийн бичгийн дарга нарын газартай дараахь хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой:
Tom Mackey
Amnesty International Press Office
+44 207 413 5810
tom.mackey@amnesty.org
@amnestypress

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650768 дахь зочин боллоо.