ЕБС-УУДЫН ДУНД ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ УРАЛДААН

Санаачлагч: Монголын Эмнести Интернэшнл
Дэмжигч: Нийслэлийн Боловсролын Газар

НҮБ-ын Хүний эрхийн дэлхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан сургууль хамт олныхоо дунд хүний эрхийн чиглэлээр зохион явуулах үйл ажиллагаанд зориулан ирүүлсэн 3-5 төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Тэтгэлэг хүсэх хэмжээ 500,000 төгрөг.

Уралдааны зорилго
1. Сургуулийн орчинд Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийг дэмжих
2. Сурагчдын идэвхи оролцоог хангах замаар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх”-д чиглэсэн сургуулийн үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэх

Төслийн саналыг хүлээн эцсийн хугацаа:
2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр.

Төслийн саналд тавигдах шаардлага
- Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ямар ч үйл ажиллагаа байж болно
- Үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эх хамтран зохион байгуулах, оролцох боломжтой байвал зохино.
- Төслийн санал нь Төслийн нэр, зорилго, яагаад хэрэгжүүлэх болсон тухай төслийн хэрэгцээ шаардлага болон хийгдэх ажил, шаардагдах төсөв, гарах үр дүнг багтаасан байна. Мөн хэрэгжүүлэх багийн танилцуулга, холбоо барих хаяг заавал багтсан нийт 5-10 хүртэл хуудас баримт бичиг байна.
- Төслийн саналыг цахим болон цаасан аль ч хувилбараар ирүүлж болно.
-Төслийн саналыг сургууль, анги хамт олон, хамтарсан багаас ирүүлж болно.
-Төслийн удирдагч нь багш байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561645 дахь зочин боллоо.