ИНДОНЕЗ: ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН АЛХАМ

Ерөнхийлөгч Ёоко Видодо үүрэгт ажлаа авснаас хойш Индонез улсад 6 хар тамхи тээвэрлэгчийг цаазалсан нь хүний эрхийн эсрэг чиглэсэн алхам боллоо. Индонезийн шинэ засгийн эрх баригчид хүний эрхийг нэн тэргүүнд тавих болно хэмээн албан ажлаа авахдаа хэлж байсан ч эдгээр зургаан хүнийг цаазласан нь амлалтандаа хүрэхгүй байгааг харууллаа хэмээн Эмнести Интернэшнл мэдэгдлээ.

Цаазын ял сонссон хэрэгтнүүдийн нэг нь Индонез улсын иргэн, үлдсэн тав нь өөр улсын иргэд байжээ. Тэд хар тамхи тээвэрлэсэн хэрэгт буруутгагджээ.

Индонез улс 2014 онд нэг ч цаазаар авах ял гүйцэтгээгүй байсан бол 2014 оны 11-р сараас үүрэгт ажлаа эхэлсэн шинэ засгийн газар энэ онд 20 цаазаар авах ял гүйцэтгэнэ гэдгээ мэдэгджээ. Ялангуяа 12-р сард ерөнхийлөгч Ёоко Видодо хар тамхины хэргээр цаазын ял сонссон 64 хэрэгтэнд өршөөл үзүүлэхгүй ба тэднийг цаазлахаар төлөвлөсөн тухай мэдээлсэн байна.

“Засгийн газар илүү олон хүнийг цаазлах төлөвлөгөөгөө яаралтай зогсоох хэрэгтэй. Индонези улс хэдхэн жилийн өмнө цаазаар авах ялаас татгалзах эерэг алхам авч хэрэгжүүлсэн ч одоогийн эрх баригчид үүнийг буруу тийш нь чиглүүлж байна. Индонезийн эрх баригчид цаазаар авах ялыг дотооддоо хэрэглэж байгаа ч гадаадад амьдарч байгаа Индонезичуудад цаазаар авах ял оногдуулахын эсрэг тэмцэж байгаа нь тэдний хоёр нүүрийг харуулж байна. Цаашид энэ ялыг бүрэн халах зорилгоор Индонез улс цаазаар авах ялын хэрэглээнд моратори зарлах ёстой” хэмээн Эмнести Интернэшнл мэдэгдэж байна.

Хүний Эрхийн Үндэсний Комисс, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Үндэсний Комисс, шашны байгууллагууд, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд Индонези улсад гүйцэтгэсэн цаазаар авах ялыг эсэргүүцэж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598376 дахь зочин боллоо.