НИГЕР ДЕЛТАД АСГАРСАН ГАЗРЫН ТОСНЫ ТАЛААР ШЕЛЛ КОМПАНИ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙЖЭЭ
Нигер Делтад асгарсан газрын тосны хэмжээ Шелл компаний мэдээлж байснаас асар их зөрүүтэй болох нь илрэв. © Эмнести Интернэшнл

“Аккуфактс байгууллагын шинжилгээний дагуу хамгийн бага хэмжигдэхүүнийг ашиглан Бодо орчмын нутагт асгарсан газрын тосны хэмжээг тооцоход, Шелл компаний удаа дараа мэдээлж байсан хэмжээнээс даруй 60 дахин илүү байгаа нь үнэлгээний зөрүүтэйг илтгэж байна.”
Эмнести Интернэшнлийн Дэлхийн хэмжээний асуудал хариуцсан захирал Аудрей Гауран 2012/04/23

Эмнести Интернэшнл, Хүрээлэн буй орчин, хүний эрх, хөгжил төвийн мэдээллээр их хэмжээний газрын тос асгарсан тухай мэдэгдэж байна.


2008 онд Шелл компаний газрын тос дамжуулагч хоолойноос болж хэдэн арван мянган баррел газрын тос асгарч Нигер Делта хотын 69,000 хүн амын ихэнх нь оршин суудаг Бодо хэмээх газрын орчимд хүрээлэн буй орчин, газар нутаг, гол горхийг бохирдуулсан.


АНУ-ын Аккуфактс Инс байгууллагын үнэлгээгээр Бодо орчмын газар нутагт өдөрт 1440-4320 баррел газрын тос асгарч байсан тухай өмнө нь мэдээлж байгаагүй баримтыг олж тогтоолоо.


Шелл компаний албан ёсны шинжээчдийн дүгнэлтээр ердөө 1640 баррел газрын тос асгарсан гэх боловч хөндлөнгийн үнэлгээгээр 72 өдрийн туршид 103,000-311,000 баррел газрын тос асгарсан гэжээ.


“Аккуфактс байгууллагын шинжилгээний дагуу хамгийн бага хэмжигдэхүүнийг ашиглан Бодо орчмын нутагт асгарсан газрын тосны хэмжээг тооцоход, Шелл компаний удаа дараа мэдээлж байсан хэмжээнээс даруй 60 дахин илүү байгаа нь үнэлгээний зөрүүтэй байдлыг илтгэж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Дэлхийн хэмжээний асуудал хариуцсан захирал Аудрей Гауран хэлжээ.


Шелл компаний шинжилгээний дүгнэлтээр 2008 оны 10-р сарын 5-аас газрын тос асгарсан тухай мэдээлсэн байдаг ч Нигерийн хууль сахиулагчид 2008 оны 8-р сарын 28-аас эхэлсэн гэж баталдаг. Шелл компаний мэдээллээр 11-р сарын 7 хүртэл 4 долоо хоног, ард иргэд, орон нутгийн удирдлагуудын мэдээлсэнээр бол 10 долоо хоногийн турш газрын тос асгарч байгааг зогсоогоогүй байгаа юм.


“Шелл компаний мэдээлсэн өдрөөс эхэлж газрын тос асгарсан гэж үзсэн ч нийт асгарсан хэмжээ асар их байгаа юм” гэж Аудрей Гаугран хэлж байна. Хэрэв литрээр хэмжвэл Шеллийн дүгнэлтээр 260,000 гаруй литр, харин Аккуфактын тогтоосон хамгийн бага үзүүлэлтээр мөн Шелл компаний мэдээлсэн өдрөөр тооцоход 7,8 сая литр, орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэдийн мэдээлсэнээр Бодогийн нутагт газрын тосны асгарсан хэмжээ 49 сая литр болж байна.


Шелл компаний зүгээс Нигер Делтагийн ард иргэдийн амьдрал, байгаль орчныг сүйтгэсэн хариуцлагагүй байдлыг зогсоохыг шаардан дэлхий даяар өрнүүлж буй долоо хоногийн аяны үеэр ашиглагдаж байгаа баримт мэдээлэлтэй хөндлөнгийн үнэлгээний баримт адилхан байгаа юм.
Бодогийн талаар гарч буй ноцтой баримттай холбогдуулан Шелл компани өөрийн хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч, хэвлэл мэдээллийнхэнд хандан Нигер Делтад газрын тос асгарсан явдал бол хорлон сүйтгэх санаатай үйлдэл байсан төдийгүй газрын тосны асгарсан хэмжээ, түүний шалтгаан, бусад чухал үзүүлэлт болох асгарч эхэлсэн өдөр зэрэг нь ямар ч магадлалгүй бүртгэгдсэн хэмээн асуудлыг тодорхой бус болгож байна гэж үзжээ.


Эмнести болон Хүрээлэн буй орчин, хүний эрх, хөгжил төв газрын тос асгарсан талаарх шинжээчдийн дүгнэлтэнд бусад ноцтой алдаа байгааг илрүүлж, дахин хөндлөнгийн хяналтаар оруулах, газрын тосны компаниудад иймэрхүү хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч буй системийг таслан зогсоохыг удаа дараалан шаардаж байгаа юм.


Шелл компани 2008 онд Нигер Делтад асгарсан газрын тосны 85% нь хорлон сүйтгэх санаатай үйлдэл гэж үзэж байсан боловч хожим нь үйл ажиллагааны алдаанаас болсныг тогтоосон хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Илэрсэн баримт нотолгоогоор бол үйл ажиллагааны алдаатай байдал 80 гаруй хувьтай байгаа ч шинжээчдийн үйл ажиллагаа алдаа мадагтай байж болох учраас хөндлөнгийн үнэлгээ хяналт хийлгэж үнэн зөв тооцоог гаргах хэрэгтэй юм.


Бодод газрын тос асгарснаас хойш гурван жил өнгөрсөн ч Шелл компани бүрэн цэвэрлэгээ хийх, хохирсон олон нийтэд нөхөн төлбөр төлөх эсэх талаар арга хэмжээ аваагүй л байна. Бодо дахь Нигерийн ард түмэн шударга ёсыг тогтоохын төлөө олон жил хөөцөлдсөний эцэст Их Британий шүүхэд хандаад байна.


“Нигер Делтагийн талаар Шеллийн нотолгооны башир арга нь нэмэгдсээр л байна гээд Шелл компани бохирдолыг цэвэрлэхэд биш хэвлэл мэдээллээр бамбай хийх сонирхолтой байх шиг байна. Асуудал шийдэгдэхгүй удааширч байгаа ч харин Бодогийн ард иргэдэд учруулсан гай зовлон бүүр ч харамсалтай билээ” хэмээн ХОХЭХТ-ийн зохицуулагч Патрик Наагбантон хэлжээ.


Долоо хоногийн аянаар Япон, Швед, Сенегал, АНУ, түүнчлэн Шелл компаний эх орон болох Нидерланд, Их Британи улсуудын олон мянган идэвхтэнүүд Шеллийн албан байр, шатахуун түгээгүүрийн гадаа Нигер Делтад учруулсан хохирлоо барагдуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд оролцов. Нигер Делтагийн Порт Харкортод Шеллийн албан байрны гадаа болсон хохирсон олон нийтийн тайван жагсаалаар долоо хоногийн арга хэмжээ оргилдоо хүрчээ.


Эмнести Интернэшнл Аккуфактс байгууллагын хамтын мэдээллийн дараа Шелл компаний зүгээс шүүх ажиллагаа явагдаж буй үед ямар нэгэн мэдэгдэл хийх боломжгүй гэсэн хариултыг авч чадлаа.

Мэдээний эх сурвалж: http://amnesty.org/en/news/shell-s-wildly-inaccurate-reporting-niger-delta-oil-spill-exposed-2012-04-23

Дэлхий даяар өрнөсөн үйл ажиллагаанд идэвхитэнүүд хэрхэн оролцсон тухай: http://www.flickr.com/groups/clean-up/
https://www.facebook.com/events/273452252737043

Даян дэлхийн цахим уриалгад оролцохыг хүсвэл дараах сайтаар орно уу.
http://amnesty.org/en/50
http://amnesty.mn/mn/action/niger-delta-dd

Шелл компаний үүрэг хариуцлагын тухай: http://www.amnesty.org/en/library/info/AFR44/027/2012/en

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 671837 дахь зочин боллоо.