ЕГИПЕТ: НОТЛОХ БАРИМТ АЮУЛГҮЙН ХҮЧНИЙХНИЙ АЛДААГ ТОД ХАРУУЛЛАА

2013 оны 7-р сарын 10

Засгийн эрхээс түлхэн унагагдсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дэмжигчдийн эсрэг аюулгүйн хүчнийхэн хүч хэтрүүлэн хэрэглэснийг Эмнести Интернэшнлийн цуглуулсан баримт харууллаа. Өнгөрсөн Баасан гарагаас хойш эсэргүүцлийн жагсаал, улс төрийн хүчирхийллийн улмаас аюулгүйн хүчний 3 ажилтан, нийт 88 хүн амиа алдаж, 1500 орчим хүн шархаджээ.

Өчигдөр Египтын Бүгд найрамдах улсын цэргийн ангийн төв байрны гадна болсон мөргөлдөөний үеэр Мурсиг дэмжигчдээс наад зах нь 51 хүн амиа алдсан байна.

“Даваа гарагт болсон мөргөлдөөний үеэр эсэргүүцэгчид эхэлж дайрсан, хүүхэд эмэгтэйчүүд шархдаагүй хэмээн цэргийнхэн мэдэгдсэн ч Эмнести Интернэшнлийн эх сурвалжаас шууд авсан мэдээлэл өөр дүр зураг харуулж байна. Зарим эсэргүүцэгчид хүч хэрэглэсэн ч хэт давуу хариу цохилт өгснөөр тайван замаар эсэргүүцэгчид шархдах, амиа алдахад хүрсэн” хэмээн Ойрхи дорнод, Хойд Африк дахь Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Хассиба Хадж Сахрауи өгүүлсэн байна.

Арми ба Дотоод хэргийн яамнаас жагсагчид Бүгд найрамдах улсын цэргийн ангийн төв байр руу халдсаны улмаас уг хүчирхийлэл үйлдэгдсэн хэмээж, цэргийн нэг офицер, аюулгүйн хүчний хоёр ажилтан амиа алдсан тухай өчигдөр мэдэгджээ.

Гэвч нүдээр харсан гэрчүүдээс цуглуулсан мэдээлэл уг үйл явдлыг эсрэгээр зураглаж буй юм. Эмнести Интернэшнл цогцос хадгалах газар, эмнэлэг болоод Каир, Александриа дахь хүчирхийлэлд өртсөн газруудаар явж, шархадсан эсэргүүцэгчид, хохирогчдын ар гэрээс мэдүүлэг цуглуулаад байна. Мэдээллээс харахад аюулгүйн хүчнийхэн хэт давуу байдлаар, санаатайгаар хүч хэрэглэсэн байна. Шархдагсад, нас барагчдын ихэнх нь толгой, их биедээ үрлэн болон тэсрэх сумаар буудуулсан байсан юм.

“Египетийн эрх баригчид цэрэг, цагдаагийнхан хэт давуугаар хүч хэрэглэж байгааг зогсоох ёстой. Эсэргүүцэгчид хүч хэрэглэсэн ч, арми, аюулгүйн хүчнийхний болон бусдын аминд заналхийлээгүй тэдгээр хүмүүсийг шархдуулж, амь насыг бусниулахгүйгээр эмх замбараагүй байдлыг зогсоох ёстой. Мөн хараат бус, шударга, шуурхай мөрдлөг явуулж, армийн хүч хэрэглэсэн явдлыг нуун далдлахгүй байхыг баталгаажуулах шаардлагатай юм.

“Египетийн эрх баригчид мөрдлөгт тус болох задлан шинжилгээ, эмнэлгийн тайланг гаргуулж, шударга үнэнийг тогтоон, нөхөн төлбөр олгох асуудлыг мөн шийдвэрлэх ёстой.”

Одоо нүүрлэсээр буй үхэл хагацал, хор хөнөөлийг үл харгалзан Лалын ахан дүүсийн толгойлогч нар Мухаммед Мурсийн эрх мэдлийг сэргээхээс нааш эсэргүүцлээ зогсоохгүй хэмээн мэдэгдэж, дэмжигчдийг босох, эсэргүүцэхийг уриалсаар байгаа нь цаашид цус урсгах байдлыг даамжруулж болзошгүй хэмээн Эмнести Интернэшнл түгшиж байна.

Хүүхэд эмэгтэйчүүдийн хоргодож буй майхны дэргэд залбирлаа дуусч байхад минь хүчирхийлэл эхэлсэн хэмээн Даваа гарагт шархадсан дөч гаруй насны эмэгтэй хэлжээ.

“Бидний зүг хүмүүс гүйцгээж байхыг би харсан. Удалгүй нулимс асгаруулагч шидэж эхэлсэн. Би юу хийх, хүүхдүүдээ хааш аваачихаа ч мэдээгүй. Алагдаж магадгүй байсан учраас майхан руугаа буцаж чадаагүйн дээр суманд оногдчих гээд хаашаа гүйхээ ч мэдэхгүй байсан. Бууны сум, нулимс асгаруулагч энд тэндгүй унаж байлаа. Цусанд хутгалдсан хүмүүс урд хэвтэж байсан болохоор залбираад модны дор суухаас өөр арга олдоогүй. Би ч ингээд л дуусч дээ гэж бодсон” гэж ярьсан байна. Сүүлд нь тэр хажуугийн гудамж руу зугтаж амжжээ.

Эмнести Интернэшнл нуруу, их биедээ үрлэн сумаар буудуулсан өөр хэд хэдэн эмэгтэй, мөн Каирын эмнэлэгт хэвтэж байгаа толгой, нүүр, хөлөндөө шархадсан хүүхдүүдээс ярилцлага авсан юм.

7 дугаар сарын 5-ны буудалцааны дараахан өчигдөр болсон Бүгд найрамдах улсын цэргийн ангийн төв байрны өмнөх эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүйн хүчнийхэн 4 хүнийг буудаж алжээ.

7 дугаар сарын 5-нд Александриа, Каирт болсон Мурсиг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн хоорондох мөргөлдөөнийг зогсоохоор аюулгүйн хүчнийхэн хэтэрхий хожуу орж ирсэн, эсвэл бүр огт оролцоогүй ч байх магадлалтайг Эмнести Интернэшнл олж тогтоосон байна.

Тахрирын гудамж болон Каир дахь Аль-Маниал гудамжинд ойролцоогоор 5 цаг үргэлжилсэн мөргөлдөөнд аюулгүйн хүчнийхний эзгүй үеэр наад зах нь 8 хүн амиа алджээ.

Баасан гарагт Александриа дахь Сиди Габерийн бүсэд дор хаяж 17 хүн амиа алдсан байна. Аюулгүйн хүчнийхэн хэтэрхий оройтож иржээ. Тус нутгийн оршин суугч Мухаммед Бадр аль-Дин Мурсиг дэмжигчдийн гарт хутгалуулж, дээврээс шидэгдсэн юм.

Амьд үлдсэн нэг хүн Мухаммед Бадр аль-Диныг дээврээс шидэхээс өмнө хэрхэн зугтаж амжсан тухайгаа:
“Гартаа том хутга, хар тугтай их сахалтай эр намайг хөөсөн... Тэр намайг зодож эхэлснээ, “Бурхан бол агуу” гэж хэлээд хутгаа өргөсөн. Би дээврийн голд байсан нүхээр агааржуулагч хоолой руу үсрэн орж, зугтсан” хэмээн Эмнести Интернэшнлд ярьжээ.

Оршин суугчдын хэлснээр цагдаа нарыг дуудсан ч хайхралгүй орхисон гэнэ.

“Аюулгүйн хүчнийхний үүрэг бол аюулгүй байдлыг хангаж, хүний амийг хамгаалах юм. Гэтэл ахин цус асгарахаас сэргийлэхийн оронд давуу хүч хэрэглэн, тусламж хүссэн иргэдийг үл тоож байна. Улс төрийн өөр үзлийг баримтлагчид руу хэрцгийгээр дайрч буй хүмүүст хэнийг дэмжиж буйг нь үл харгалзан хариуцлага тооцох ёстой.” хэмээн Хассиба Хадж Сахрауи хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:

Диана Элтахауи, Египетийн судлаач:
+44(0)7778472100
Diana.eltahawy@amnesty.org
Эсвэл Их Британийн Лондонд байрлах Эмнести Интернэшнлийн хэвлэлийн газартай холбогдоорой.
Утас: +44 20 7413 5566
press@amnesty.org

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560963 дахь зочин боллоо.