МОНА ЛИЗАГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ ТОГТСОН ХАНДЛАГИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА

Эмэгтэйчүүдийн эрх, оршихуй нь нийгмийн гарал, арьс өнгө, нас, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа зэргийг үл хамааран соёл, иргэншил, бүс нутаг, эдийн засгийн хил хязгаарт үл харъяалагдан орших чухал асуудал юм. Олон зуун жил хүн төрөлхтний сэтгэлгээнд хадгалагдаж ирсэн хүйсийн алагчлалын ялгаа нь улс төр, нийгмийн олон салбарт гажуудал үүсгэдэг болохыг судлаачид тэмдэглэсээр ирсэн билээ.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, чөлөөт сонголтын асуудлаар экзистенциалист болон феминист философийн хүрээнд МУИС-ийн Философи шашин судлалын тэнхим, Монголын Эмнести Интернэшнл хамтран “Мона Лизагийн инээмсэглэл” кино хэлэлцүүлэг хийх гэж байна. Эл өдөр оюутан залуустай хүний эрх, жендэрийн тогтсон хандлага, эмэгтэйчүүдийн оршихуйн философийн асуудлаар чөлөөтэй ярилцана.


Сүүлийн жилүүдэд дээрх байгууллагууд хамтран хүний эрхийн философи агуулгыг кино зэрэг урлагийн бүтээл, оюутны эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан оюутан, залуучуудад хүний эрх, жендэрийн асуудал нь чухал ач холбогдолтой болохыг таниулж байгаа билээ. Ингэх нь сургалтын арга зүй болон нийгэмд тулгамдаад байгаа асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах, нийгмийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөхөд тодорхой хувь нэмэр оруулдаг гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.


Хаана хэзээ: 2014 оны 3 дугаар сар 05-ны өдөр17.20 цагт МУИС III байр 331 тоот өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 324705, 88820660, 88053903 утсаар лавлана уу

Цахим хуудас: http://www.amnesty.mn

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561978 дахь зочин боллоо.