ХҮНИЙ ЭРХИЙН УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

НҮБ-ын Хүний эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр, Монголын Эмнести Интернэшнл байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан хүний эрхийн уран бүтээлийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд үндэслэн бүтээгдсэн байна.

Уралдааны зорилго:
1. Сургуулийн орчинд Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих
2. Сурагч нэг бүрийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг мэдэх, үзэл санааг нь ойлгон хэрэгжүүлдэг болгох
3. Сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлж “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” БШУЯ-ны бодлогыг дэмжих

Хамрах хүрээ: Хүний Эрхэд Ээлтэй Сургуулиуд

Уралдааны ерөнхий шаардлага:
• Уралдаанд оролцогч нь 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцагч байна.
• Уралдаанд уран зураг, шог зураг, баримал, сийлбэр, наамал, хатгамал зэрэг бүх төрлийн бүтээл ирүүлж болно.
• Уралдаанд ирүүлэх бүтээлийг өөр уралдаанд оролцуулаагүй байх

Тусгай шаардлага:
• Уран зураг, шог зураг, наамал, хатгамал, баримал, сийлбэр зэрэг бүтээлүүдэд тавих нэгдсэн хэмжээ байхгүй тул өөрийн хүссэн хэмжээгээр бүтээж болно.
• Бүтээлийн тухай товч танилцуулгыг А4 цаасан дээр бичиж, бүтээлийн хамт ирүүлнэ. Танилцуулгад бүтээгчийн овог нэр, сургууль, анги, цахим хаяг, утасны дугаар болон бүтээлийн нэрийг бичнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй бөгөөд хүний эрхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаанд "Бүтээл ашиглах гэрээ" байгуулснаар ашиглана. Шалгарсан бүтээлүүдийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр ашиглаж, олон нийтийн хүртээл болгоно.

Уралдааны шагнал урамшуулал:
Уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлийг уралдааныг зохион байгуулах комисс бүтээлийн төрөл харгалзахгүй шалгаруулж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дараах шагналаар шагнана.

I байр: Өргөмжлөл, Зөөврийн компьютер /Нөүтбүүк/
II байр: Өргөмжлөл, Ухаалаг утас
III байр: Өргөмжлөл, Дижитал зургийн аппарат

Уран бүтээл хүлээн авах хугацаа:
2014 оны 12 дугаар сарын 5-ны Баасан гарагийн 18 цаг хүртэл Монголын Эмнести Интернэшнлийн байранд хүлээн авна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 652919 дахь зочин боллоо.