ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛИУДЫН ДУНД ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР КАМПАНИТ АЖИЛ ХИЙХ ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ УРАЛДААН

Зохион байгуулагч: Монголын Эмнести Интернэшнл
Дэмжигч: Нийслэлийн Боловсролын Газар

НҮБ-ын Хүний эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан сургууль хамт олныхоо дунд хүний эрхийн чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан ирүүлсэн 3-5 төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Тэтгэлэг хүсэх хэмжээ 500,000 төгрөг.

Уралдааны зорилго:
1. Сургуулийн орчинд Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих
2. Сурагчдын идэвхи оролцоог хангах замаар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх”-д чиглэсэн сургуулийн үйл ажиллагааг дэмжих

Төслийн санал хүлээн авах хугацаа:
2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр.

Төслийн саналд тавигдах шаардлага:
- Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бүх төрлийн үйл ажиллагаа
- Үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эх хамтран зохион байгуулах, оролцох
- Төслийн саналд төслийн нэр, зорилго, хэрэгцээ шаардлага болон хийгдэх ажил, шаардагдах төсөв, гарах үр дүнг багтаана. Мөн хэрэгжүүлэх багийн танилцуулга, холбоо барих хаяг заавал багтсан нийт 5-10 хүртэл хуудас баримт бичиг байна.
- Төслийн саналыг цахим болон цаасан хувилбараар ирүүлж болно.
-Төслийн саналыг сургууль, анги хамт олон, хамтарсан багаас ирүүлж болно.
-Төслийн удирдагч нь багш байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 652921 дахь зочин боллоо.