ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИЧИЖ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙЦГЭЭЕ

Жил бүр Олон улсын хүний эрхийн өдрөөр Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас зохион явуулдаг Захидал Уриалгын Марафонд дэлхийн олон улс орны мянга мянган хүмүүс дэмжин оролцож, гарын үсгээ зуран эв санааны нэгдлээ илэрхийлдэг юм.  

Энэ жил 2012 оны 12-р сарын 7-16-ны хооронд 80 гаруй улс оронд зэрэг явагдаж буй дэлхий нийтийн хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа болох ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИЧИЦГЭЭЕ АЯНД НЭГДЭЖ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙЦГЭЭЕ уриатай захидал уриалгад гарын үсэг цуглуулах аяныг Монголын Эмнести Интернэшнлээс ШУТИС, Шихихутуг, Отгонтэнгэр зэрэг их дээд сургуулиуд, Монгол Энэтхэгийн хамтарсан дунд сургууль, Тэнгис, Номин их дэлгүүр, Интерном, Нацагдоржийн номын сан, интернэт кафенуудтай хамтран зохион байгуулж байна.

Марафоноор олон улсын хүний эрхийн өдрийн тухай танилцуулга хийж, Судан, Нигериа, Иран, АНУ, Беларусь, Хятад, Тайвань улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эрүүдэн шүүхээс ангид байх эрх, эмэгтэйчүүдийн эрх, эвлэлдэн нэгдэх эрх, компаны хариуцлагагүй байдлаас болж эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө эв санааны нэгдлээ илэрхийлэх, гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдаж байна. Мөн орон нутагт Эрдэнэт, Дархан, Архангай аймаг, Багануур дүүрэгт Захидал Уриалгын Аян үргэлжилж байна. 

Мөн энэ өдөр Монголын Эмнести Интернэшнлээс Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд “Эрүүдэн шүүхтэй тэмцэх нь” гарын авлага, “Хуулийн нэр томъёоны толь” англи-орос-монгол хэлээрх толь бичиг, “Torture in International Law”, Факультативный протокол” зэрэг ном хандивлаж, эрүүдэн шүүгчидтэй тэмцэх цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсч, “Эрүүдэн шүүгчдэд зугтах газар үгүй” уриа бүхий 10 ширхэг гар чийдэн бэлэглэв. 

Эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө www.amnesty.mn цахим хуудсаар гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна.

Өмнөх жилүүдэд явуулсан захидал уриалгын аяны үр нөлөөгөөр үзэл санааны хоригдол, хүний эрхийн хамгаалагчид суллагдаж, Эмнести Интернэшндийн гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлжээ. Тэд “Эмнести Интернэшнлийн дэмжлэг миний суллагдах болсон шалтгааны нэг юм. Та бүхний захидал надад эв санааны нэгдлийн утга учрыг мэдрүүлсэн юм.” хэмээн өгүүлсэн байна. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538704 дахь зочин боллоо.