ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Залуу идэвхтэн гишүүдийн дунд ШИНЭЛЭГ, БҮТЭЭЛЧ кампанит ажлын идэвх санаачилгыг дэмжих төслийн уралдаан зарлаж байна.

Төслийн зорилго:

- Залуучуудын дунд эрүүдэн шүүхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх

- Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлыг идэвхжүүлэх

- ЭИ-ийн Хүний Эрхийн Боловсролыг үр нөлөөтэй үйл ажиллагаатай холбож хөдөлгөөний урт хугацааны чадавх болон залуучуудын явуулж буй кампанит ажлыг бэхжүүлэх

1. Төслийн үйл ажиллагаа дараахи агуулгыг багтаасан байх:

- Хүний эрхийн боловсролын арга зүйгээр дамжуулан Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлыг залуучуудад таниулах

- Хүмүүст Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажилд оролцох боломжийг олгох

- Шинэлэг, бүтээлч санаа/агуулгыг багтаасан байх

1. Төсөл Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажил болон эрүүдэн шүүхийн асуудлаарх сэдвийн хүрээнд санал болгож буй үйл ажиллагаатай нийцсэн байх  

2. Төсөв нь 900 000 ₮ - 4 300 000₮ -т багтсан байх

Оролцох хүсэлтэй идэвхтэй залуу гишүүд http://www.amnesty.mn/files/2016/application2016.doc линкээр орж өргөдлийн маягтыг татаж аваад англи хэл дээр бөглөж amrzy88@yahoo.com; aimncc@magicnet.mn хаягаар ирүүлнэ үү. Лавлах зүйл байвал 70004708 утсаар холбогдоно уу.

Төслийг 2016 оны 2-р сарын 12-ний өдрийг хүртэл хүлээж авна.  

Жич: Төслийг Эмнести Интернэшнлийн Олон улсын төвийн Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлын баг, Хүний Эрхийн Боловсролын баг хамтран зарлаж байгаа ба ирүүлсэн төслөөс дээр дурдсан шаардлагыг хангасан төслийг ОУ-ын төв рүү илгээж, бусад орнуудын залуучуудын төсөлтэй өрсөлдөх юм.    

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542050 дахь зочин боллоо.