ДЭЛХИЙН 55 УЛС ОРОНД ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ХОХИРОГЧДОД ЭВ САНААНЫ НЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛНЭ

2015 оны 6-р сарын 26 –ны Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр 55 улс оронд Эмнести Интернэшнлийн гишүүд, дэмжигчид эрүүдэн шүүхийн хохирогчдод эв санааны нэгдлээ илэрхийлэн “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ” арга хэмжээ  зохион байгуулж байна.

Эмнести Интернэшнлээс 2014 оны 5-р сард дэлхий даяар “Эрүүдэн шүүхийг зогсооё” кампанит ажил өрнүүлснээс хойш 2 сая гаруй хүн засгийн газраасаа эрүү шүүлтийг эцэс болгохыг шаардан, захидал бичиж, жагсаал цуглаан хийж, шаардлага хүргүүлсэн юм.

Олон улс оронд дотоодын хууль тогтоомжоо олон улсын хуульд нийцүүлэх, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэргээр эрүүдэн шүүхтэй тэмцэх чухал алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч, дэлхийн улс орнуудын засгийн газрууд өнөөг хүртэл мэдээлэл олж авах, хүчээр хэрэг тулгах, тэрс үзэлтнийг дарах эсвэл зүгээр л хэрцгий шийтгэлийн хэлбэр болгон хэрэглэсээр  байна.

Эмнести Интернэшнл Мексик, Морокко, Нигер, Филиппин болон Узбекстан улс дахь  эрүүдэн шүүх асуудлаар тайлан гаргаж, эдгээр улсад эрүүдэн шүүсээр, эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцохгүй, ял завшуулж байгааг дурдсан.  

Эмнести Интернэшнлийн “Эрүүдэн шүүхийг зогсооё” кампанит ажлын үр дүн, үр нөлөөгөөр Мороккогийн эрх мэдэлтнүүд Али Арраг эрүүдэн шүүсэн хэргийг дахин мөрдөн шалгахаар болж, Мексикийн засгийн газар эрүүдэн шүүхийн хохирогч, үзэл санааны хоригдол Энжел Амилкар Колоныг суллаж, Филиппиний сенат тус улс дахь эрүү шүүлт болон бусад зүй бус харьцааны талаархи Эмнести Интернэшнлийн тайланд тулгуурлан асуулга явуулах шийдвэр гаргаж, Эмнести Интернэшнлийн 800,000 гаруй гишүүд, дэмжигчид Нигерийн эрх баригч нарт захидал илгээж, тус улсын Үндэсний Ассемблей эрүүдэн шүүхийг гэмт хэрэгт тооцсон шинэ хуулийн төсөл баталж, засгийн газар нь эрүү шүүлтэнд өртөж, бүх насаараа хоригдох ял сонссон Мосес Акатугбаг сулласан юм.

Монгол улсад цагдан саатуулах газарт эрүүдэн шүүх болон зүй бус харьцаа өргөн тархаж, ялангуяа хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүх нь хүний эрхийн ноцтой асуудал хэвээр байгаа тухай Эмнести Интернэшнл жилийн тайландаа дурджээ  Мөн хорих, цагдан хориход баривчилагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцсан хэрэгт сэжиглэгдсэн цагдаа, хянагч нарыг үр дүнтэй мөрдөн шалгаагүй, хариуцлага тооцоогүй тухай, . мөн эрүүдэн шүүсэн хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах хараат бус механизм дутагдаж байгаа, улмаар энэ талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосныг онцолсон байна.  

  

ТОО,  БАРИМТ

 

157 – Эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон баталсан улс орны тоо

141 –Эмнести Интернэшнлийн сүүлийн 5 жилийн тайланд эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа бүртгэгдсэн орны тоо

82%  - Эмнести Интернэшнлийн 2014 оны тайланд орсон нийт орнуудын тавны дөрөвт нь эрүүдэн шүүх, зүй бус харьцаа бүртгэгджээ.

1,505- Мексик улсад 2013 онд эрүүдэн шүүх, бусад зүй бус харьцааны талаар ирүүлсэн гомдол мэдээллийн тоо. Энэ нь 2003 оныхтой харьцуулахад 600%-иар өсчээ.  

Нигерийн иргэдийн 50% нь хэрвээ баривчлагдвал эрүүдэн шүүхээс ангид байна гэдэгтээ итгэлгүй байдаг байна

21- Эмнести Интернэшнлээс эрүүдэн шүүхээс амьд үлдсэн 55 хүнтэй ярилцсаны 21 нь Филиппин улсад хүүхэд байхдаа эрүүдэн шүүгдэж байжээ

13 – 2002 оноос хойш НҮБ-ын хүний эрхийн шинжээчдээс Узбекистан дахь хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэхээр тус улсад зорчихоо илэрхийлсэн хүсэлтийн тоо. Гэвч одоог хүртэл хүлээгдсээр байна

13 – 2002 оноос хойш Узбекстан дахь хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэхээр тус улсад зорчих гаргасан хүсэлтийнхээ хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл хүлээгдсээр байгаа НҮБ-ын хүний эрхийн шинжээчдын тоо

8 – Морокко улсад 2014 оны 5-р сараас хойш эрүүдэн шүүх хэргийн талаар гомдол гаргасныхаа төлөө “худал мэдээлсэн”, “гүтгэсэн”, “олон нийтийг доромжилсон” гэх хэргээр яллагдсан хүний тоо

7 – 1991 онд эрүү шүүлтийг гэмт хэрэгт тооцсоноос хойш Мексик улсын холбооны хэмжээнд эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдсан хүний тоо. Гэвч жил бүр мянга мянган гомдол гардаг аж.  

0 – 2009 онд батлагдсан Филиппиний Эрүүдэн шүүхийн эсрэг Актын хүрээнд эрүүдэн шүүх хэргээр яллагдсан хүний тоо

Илүү мэдээллийг press@amnesty.org хаягаар орон ЭИ-ын хэвлэлийн хэсэгтэй холбогдоно уу. Холбогдох утас: +44 (0) 777 847 2126

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561928 дахь зочин боллоо.