"ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД"ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Эмнести Интернэшнл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хил хязгааргүй алхам ТББ хамтран эрдэмтэн багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын дунд "Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд"онол, практикийн бага хурлыг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан газар өмчлөх эрх нь иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд уг эрхийн мөн чанарыг ойлгох, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох нь Монгол улсын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал юм. Хурлаар газартай холбоотой үүсч буй бүх эрхийн асуудлыг онол, практикийн хувьд судлан уг эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндлөө.

"Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд" онол, практикийн бага хурлыг хөтөлбөрийн дагуу а) Газрын эрхийн хэрэгжилт, дүн шинжилгээ, б) Газрын эрхийн онол, эрх зүйн асуудал гэсэн хоёр хэсэгтэй байв. Газрын эрхийн харьцуулсан судалгаа, Газрын эрх олгох үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйл, Газар өмчлөлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, Газар өмчлөх эрхэд тулгуурласан дахин төлөвлөлт, Газартай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй хуулийн этгээдэд тулгамдаж буй асуудал, Монгол улсын иргэний газар өмчлөлийн баталгаа, Бэлчээр ашиглалт ба малчдын эрх, Албадан нүүлгэлт ба төрийн оролцоо зэрэг илтгэлүүдийг нэгдүгээр хэсгийн хүрээнд хэлэлцүүлэв. Хоёрдугаар хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн Үндсэн хуулийн асуудлууд, Иргэний газар өмчлөх эрх ба төр тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортой эргүүлж авах буюу солих эрх зүйн үндэслэл, Газар чөлөөлөх үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага, Иргэний газрын эрх ба хязгаарлалт, Нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн төр иргэний газрыг албадан авахтай холбоотой нөхөн олговрын хүрээг тодорхойлоход тулгамдаж буй эрх зүйн асуудал, Газар-эрх зүйн хамгаалалт, Газрын хязгаарлагдмал эрх зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Хуралд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач зэрэг 120 хүн оролцож санал бодлоо солилцов. Монгол улсын иргэн газар өмчлөх эрхтэйг Үндсэн хуулинд баталгаажуулсан ч хамгаалалтыг бусад хуулинд суулгаж өгөөгүйгээс дагаж гарсан эрх зүйн акт, журмууд нь "due process"-ыг хангаж чадахгүй байгааг хэлэлцэв. Хурлаар газартай холбоотой үүсч буй өмчлөх, ашиглах, амьжиргаатай байх, газар дээр байшин барилга барих, нийгэм, соёл, ахуй соёлоо хамгаалах эрхүүд зөрчигдөж байгаа, үүнийг зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Хурлаар хуулийн зөрчлийн судалгаа хийж, дахин хэлэлцүүлэн холбогдох хуулинд өөрчлөлт оруулах зорилгоор зөвлөмж гарган холбогдох байгууллагад өргөн барих санал гарлаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 597512 дахь зочин боллоо.