“ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД" ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Ерөнхий мэдээлэл

Газартай холбоотой эрхийн асуудал Монгол оронд тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Хот дахин төлөвлөх тухай хуулийн хүрээнд Гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүд  хэрэгжин газар чөлөөлөх, албадан нүүлгэх зэргээр газартай холбоотой маргаан шинээр гарах боллоо. Албадан нүүлгэлтэд өртөн эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг төр барагдуулахгүй байгааг Эмнести Интернэшнл шүүмжилж, газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалт, нөхөн олговрын тухай хуулиуд олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцсэн байх ёстойг сануулж, зөвлөсөн.

            Зөвхөн хот суурин газар төдийгүй хөдөө орон нутагт малчид өөрсдийн өвөлжөө, хаваржаа, намаржаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, өвөлжөө хаваржаагаа өмчлөх, эзэмших талаархи нэгдсэн ойлголтгүйгээс хохирч үлддэг байна.

Монголын Эмнести Интернэшнл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хил хязгааргүй алхам ТББ хамтран  эрдэмтэн  багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын дунд "Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд"онол, практикийн бага хурлыг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нэг. Онол практикийн бага хурлын зорилго:

Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан газар өмчлөх эрх нь иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд уг эрхийн мөн чанарыг ойлгох, хэрэгжүүлэх механизмыг  тодорхой болгох нь Монгол улсын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал болно. Иймд газар өмчлөх эрхийн асуудлыг онол, практикийн хувьд судлан уг эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндөх нь уг хурлын зорилго болно.

Хоёр. Илтгэлийн агуулга:

Илтгэл нь өгөгдсөн ерөнхий сэдвийн хүрээнд эрх зүйн тодорхой салбарын чиглэлээр бичигдэж болно.

Гурав. Илтгэлд тавигдах шаардлага:

-    Илтгэл нь тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэлэг санаа дэвшүүлсэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, ач холбогдолтой байх;

-    Харьцуулалт, судалгаа хийсэн байх, хэл найруулгын алдаагүй, зүйлт, ишлэлийг зохих журмын дагуу хийсэн байх; 

-    Илтгэлийн бичвэр нь Times Roman шрифтээр, үсгийн хэмжээ12, мөр хоорондын зай 1.5, хуудасны тоо 4-өөс дээш байх;  

-    Илтгэлийг 2015 оны 03 дугаар 26-ны өдрийн 18 цагаас өмнө labricho@yahoo.com; pmunkjargal@yahoo.com хаягаар илгээсэн байна.

Дөрөв. Урамшуулал:

Илтгэл хэлэлцүүлсэн багш, судлаачдад мөнгөн урамшуулал, хамтрагч байгууллагын нэрэмжит гарын бэлэг гардуулна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авна уу.

11-324705, 11-319901 /Эмнести Интернэшнл/ 

99004746  /Отгонтэнгэр их сургууль/

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538711 дахь зочин боллоо.