ЭРҮҮДЭН ШҮҮХ ГЭМТ ХЭРГИЙГ ХАРААТ БУСААР МӨРДӨН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫГ ЯАГААД ТАТАН БУУЛГАВ?

Эрүүдэн шүүхээс ангид байх нь хүний салшгүй эрхийн нэг бөгөөд олон улсын хуулиар дайны, онц байдал зарласан үед ч эрүүдэн шүүхийг хориглодог.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг 155 улс соёрхон баталсан. Монгол улс 2002 онд уг конвенцид нэгдэн орж, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах эрх бүхий Мөрдөн Байцаах Алба(УЕПДМБА)-ыг Улсын Ерөнхий Прокурорын дэргэд байгуулсан.

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газар нь эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх, буруутай этгээдийг шийтгэх, хараат бус мөрдөн байцаах албаа чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (зөвлөмж: 84.3, 71, 72, 95, 97), НҮБ-ын Хүний эрхийн хороо (зөвлөмж:13), НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо (зөвлөмж: 9, 11), НҮБ-ын Эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгч (зөвлөмж: 55/a,g/)-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүлээн авч, тодорхой арга хэмжээ авах үүргийг хүлээсэн.

Гэвч 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгосноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заасан харьяаллаар эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч шалгахаар болжээ.

Татан буугдсан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх байцаах албаны статистикаас харвал, гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээллийн 90 гаруй хувь нь цагдаагийн албан хаагчтай холбоотой байна. Гэвч ямар үндэслэл шалтгаанаар цагдаа цагдаагаа шалгахаар хуулинд өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй ба олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхээс ухарсан үйлдэл болж байна.

Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнлийн зүгээс энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хуралд хандан нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эрүүдэн шүүсэн гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэйгээр мөрдөн шалгаж, эрүүдэн шүүгчдэд ял завших боломж олгохгүй байх механизмыг дахин сэргээхийг шаардаж байна.

2014 оны 12-р сард ЭШЭК батлагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед бид мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон баталж, хууль хяналтын ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үр дүнтэй механизмыг нэвтрүүлэхэд анхаарахыг УИХ-д хандан уриалж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542055 дахь зочин боллоо.